УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
Ким Чен Ун авгыгаа бага насны охидтой секс хийлээ хэмээн цаазалжээ

Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өөрийнхөө зөвлөх, түшиг болсон авга ахыгаа яагаад цаазалсан тухайд немцийн Bild хэвлэл нэгэн сонирхолтой мэдээлэл нийтэлжээ. Түүний авга Чан Сон Тхэк удирдагчийнхаа эцэг Ким Чен Ирийг ордондоо эмсийн тусгай байртай, тэндээ бага насны охидыг байлган зугаацан цэнгэдэг байсныг задруулж магадгүй хэмээн цаазалсан гэж нас барсан их удирдагчийн хувийн тогооч Кенжи Фужимото ярьсан байна.
БНАСАУ-ын өнөөгийн удирдагч Ким Чен Уны хувьд өмөг түшиг болсон хүчирхэг авгыгаа нээрээ үүнээс болж цаазалсан байж болох юм гэж Немцийн хэвлэл бичсэн байна.
Япон гаралтай Кенжи Фужимото их удирдагч Ким Чен Ирийн хувийн тогоочоор 1989-2011 онд ажиллаж байсан юм.
Фужимотогийн хэлснээр бол Чан Сон Тхэк БНАСАУ-ын их удирдагч Ким Чен Ирийн энэ эмсийн хүрээлэнг хариуцаж тэнд 15 настай охид олж өгдөг ажлыг хариуцдаг байж. Энд нь шинэ хүмүүс, охидыг олж ирэхэд Чан Сон Тхэк тусгай комиссын гишүүдтэй хамт шалгаруулан шилж сонгож авдаг, өөрөө “шалгаж үздэг” байсан гэж тэр тогооч ярьсан байна.
Тэгэхээр энэ бол түүнийг яагаад ч өршөөх аргагүй хэрэг залуу удирдагч үзсэн бололтой. “Ийм зүйлийг Ким Чен Ун яагаад ч өршөөхгүй. Түүний эцэг, өвөг эцэг нь эмсийн хүрээлэнтэй байж хүүхнүүдтэй цэнгэдэг байсныг бүгд мэднэ, тэгэхээр энэ бүхнийг олон нийтэд дэлгэхгүй, ийм зүйл цаашид байлгахгүй байхаар шийдсэн нь энэ” гэж тогооч ярьсныг хэвлэл иш татжээ.
Тэгээд ч Чан Сон Тхэкийг буруутгасан тухайд “эмэгтэйчүүдтэй зүй бусаар харьцсан” гэсэн үг байсан билээ.

0 Сэтгэгдэл