УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
Британийн 13 настай сурагч Өмнөд туйлд очиж дээд амжилт тогтоолоо

Их Британийн Бристолийн Queen Elizabeth Hospital сургуулийн 16 настай сурагч Льюис Кларк бямба гарагт өмнөд туйл дахь америкийн Амундсен-Скотт баазад хүрснээр мөсөн тивд хүрч очсон хамгийн залуу аялагч болж дээд амжилт тогтоолоо. Өмнөд туфйлаар явган аялсан аяллаа ийн амжилттай дуусгасандаа баяртай байгаа тэр мэдэгдсэн байна.

Залуу хүү аяллаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд, төрсөн өдрөөсөө хойш хоёр долоо хоноод эхэлжээ. Тэрээр цельсийн 50 градусаас ч илүү хүйтэнд бараг 1130 км замыг цанаар туулахдаа цагт дунджаар 193 км явж байжээ.
Түүний аяллыг туршлагатай аялагч, газарч Карл Алви дагалдаж явсан байна.
Үүний өмнө 2005 онд Өмнөд туйлд канадын иргэн 18 настай Сары МакНэйр-Лэндри хүрч очиж байсан бол Кларк энэ дээд амжилтыг ийн эвдлээ. Дээд амжилтын Гиннесийн номд орох нь тодорхой болсон Кларк нэгдүгээр сарын 24-нд эх орондоо эргэн ирэх юм байна.

0 Сэтгэгдэл