УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
Норвегийн түймэрт уран барилгын дурсгалт 30 байшин шатлаа

Норвегийн Лердалсейри хотхонд түймэр гарч XVIII-XIX зууны уран барилгын дурсгал болсон 30 гаруй байшин шатсан байна. Бямба гарагийн орой эхэлсэн түймэр их салхитай байснаас тэр дороо тархаж жижиг хотыг бүхэлд нь хамарчээ. Энэ жижиг хот нийслэл Ослогоос 200 км зайд ЮНЕСКО-гийн бүх дэлхийн өвд орсон нутагт байдаг байна. Түймэр хотын төвийн нэгэн байшингаас эхлэн гарсан байна. 100 гаруй гал сөнөөгч, аврагчид найман цагийн турш ажиллаж байж галыг бүрэн хяналтад авч унтрааж байна.
Түймрийн улмаас 30 гаруй барилга сэргээх аргагүй болж сүйрчээ. Хуучны уран барилгын дурсгал болсон барилгуудтай энэ хотхонд жуулчид олноороо ирдэг байсан юм байна. Эндэхийн 1150 хүнээс ихэвчлэн утаанд хордсон 90 хүнийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн бол 300 орчим хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлжээ.

0 Сэтгэгдэл