ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Банш хордуулсан хятад эр бүх насаар хорих ял авлаа
Хятадын Хэбэй мужийн хүнсний бүтээгдхүүн үйлдвэрлэлийн “Таньян” компанид ажилладаг Люй Юэтин гэгч эрийг 2007 оноос хойш агуулахад байсан бүтээгдхүүнд хортой бодис шахсан хэргийн нь төлөө шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо. Энэ хүний буруугаар 13 хэрэглэгч өвчилж, компани нь ихээхэн хэмжээний алдагдалд орсон байна. Люй агуулахад байсан баншинд гурван ч удаагийн үйлдлээр хүний биед хортой шингэнийг тариураар шахсаныг шүүх тогтоосон байна. Тус компанийн ийм бүтээгдхүүний нэлээд хэсгийг Японд бас экспортолсноор японы Тиба, Хёго аймгийн арав орчим хүн 2008 онд ийм банш идсэнээс янз бүрийн хэмжээгээр өвчилж зарим нь бүр хүндэрсэн байна.
Мөрөн шалгах явцад Люй бэлэн болсон баншинд шавьж устгах зориулалттай метамидофос гэдэг бодис шахаж байсныг тогтоожээ.

Люй Юэтин шүүхэд энэ үйлдлээ цалин бага байснаас болсон гэж тайлбарласан байна. Хүмүүсийн эрүүл мэндээс гадна түүний энэ үйлдлээс болж компани нь 5,5 сая юанийн алдагдал хүлээж нэр хүнд нь унаж яг энэ завод нв хаагдахад хүрсэн гэнэ.
Хятадын Хэбэй мужийн хүнсний бүтээгдхүүн үйлдвэрлэлийн “Таньян” компанид ажилладаг Люй Юэтин гэгч эрийг 2007 оноос хойш агуулахад байсан бүтээгдхүүнд хортой бодис шахсан хэргийн нь төлөө шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо. Энэ хүний буруугаар 13 хэрэглэгч өвчилж, компани нь ихээхэн хэмжээний алдагдалд орсон байна. Люй агуулахад байсан баншинд гурван ч удаагийн үйлдлээр хүний биед хортой шингэнийг тариураар шахсаныг шүүх тогтоосон байна. Тус компанийн ийм бүтээгдхүүний нэлээд хэсгийг Японд бас экспортолсноор японы Тиба, Хёго аймгийн арав орчим хүн 2008 онд ийм банш идсэнээс янз бүрийн хэмжээгээр өвчилж зарим нь бүр хүндэрсэн байна. Мөрөн шалгах явцад Люй бэлэн болсон баншинд шавьж устгах зориулалттай метамидофос гэдэг бодис шахаж байсныг тогтоожээ.

Люй Юэтин шүүхэд энэ үйлдлээ цалин бага байснаас болсон гэж тайлбарласан байна. Хүмүүсийн эрүүл мэндээс гадна түүний энэ үйлдлээс болж компани нь 5,5 сая юанийн алдагдал хүлээж нэр хүнд нь унаж яг энэ завод нв хаагдахад хүрсэн гэнэ.
0 Сэтгэгдэл
























