Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Туркт ахиад эсэргүүцлийн жагсаал
Өнгөрсөн оноос эхлэн Туркт эрх баригчдын явуулж байгаа бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан тасрахгүй байгаа. Оны өмнө Стамбул хотын түүхэн талбайд худалдааны төв барихыг эсэргүүцэн Туркийн том хотуудад олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж байв. Эдгээр жагсаал нь яваандаа Ерөнхий сайд Эрдоганы бодлогыг эсэргүүцсэн, түүнийг огцрохыг шаардсан улс төрийн агуулгатай хөдөлгөөн болж хувирсан билээ.
Харин энэ удаад Засгийн газраас интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тогтоох гэж байгааг эсэргүүцсэн туркчууд гудамжинд гарч жагслаа. Стамбул, Анкара хотуудад цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хийж, резинэн сум, өндөр даралттай ус ашигласан байна.
Хэрэглээнд хязгаарлалт тавих замаар Засгийн газар интернэт чөлөөтэй ашиглах иргэдийн эрхийг зөрчих гэж байна гэж үзсэн байна. Харин Засгийн газраас нь энэхүү хязгаарлалт зөвхөн садар самууныг сурталчилсан сайтуудад хамаатай гэж тайлбарлажээ.
Өнгөрсөн оноос эхлэн Туркт эрх баригчдын явуулж байгаа бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан тасрахгүй байгаа. Оны өмнө Стамбул хотын түүхэн талбайд худалдааны төв барихыг эсэргүүцэн Туркийн том хотуудад олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж байв. Эдгээр жагсаал нь яваандаа Ерөнхий сайд Эрдоганы бодлогыг эсэргүүцсэн, түүнийг огцрохыг шаардсан улс төрийн агуулгатай хөдөлгөөн болж хувирсан билээ.Харин энэ удаад Засгийн газраас интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тогтоох гэж байгааг эсэргүүцсэн туркчууд гудамжинд гарч жагслаа. Стамбул, Анкара хотуудад цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хийж, резинэн сум, өндөр даралттай ус ашигласан байна.
Хэрэглээнд хязгаарлалт тавих замаар Засгийн газар интернэт чөлөөтэй ашиглах иргэдийн эрхийг зөрчих гэж байна гэж үзсэн байна. Харин Засгийн газраас нь энэхүү хязгаарлалт зөвхөн садар самууныг сурталчилсан сайтуудад хамаатай гэж тайлбарлажээ.
0 Сэтгэгдэл
























