ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Хоолны газраа Буддагийн нүцгэн баримлаар сурталчилжээ
Хятадын Шандон мужийн Жинанд байх нэгэн зоогийн газар буддагийн нүцгэн баримлаар хоолны газраа сурталчлах гэж оролдсон нь харин ч олны дургүйцлийг төрүүлжээ. Учир нь, буддагийн баримлыг олны төсөөлж заншсан ариун гэгээн хуврагийн дүрээр биш, харин ердөө л нэг нүцгэн, тарган эр болгон дүрсэлсэн нь үзсэн харсан хүмүүсийг бухимдуулжээ.
Уг нь, тус хоолны газрын эзэн Фотиаоциан гэдэг алдартай хоолоо сурталчлах гэж энэ санааг сэджээ. "Ханан дээгүүр харайж буй будда" гэдэг нэртэй энэ хоол маш олон төрлийн ховор нандин ургамал ногоогоор хийсэн, хүмүүсийн идэх дуртай шөл аж. Эрт цагт нэгэн хувраг шөлний сайхан үнэрээр хашааны ханан дээгүүр үсэрсэн гэдэг домог байдаг бөгөөд дээрх хоолны газар түүнээс санаа авч ийм хоол гаргасан ажээ. Гэвч хоолны нэрнийх нь утга агуулгаар хийсэн баримал нэгэнт үйлчлүүлэгчид нь таалагдаагүй учир хоёр хоногийн дараа баримлыг буулгасан байна.



Хятадын Шандон мужийн Жинанд байх нэгэн зоогийн газар буддагийн нүцгэн баримлаар хоолны газраа сурталчлах гэж оролдсон нь харин ч олны дургүйцлийг төрүүлжээ. Учир нь, буддагийн баримлыг олны төсөөлж заншсан ариун гэгээн хуврагийн дүрээр биш, харин ердөө л нэг нүцгэн, тарган эр болгон дүрсэлсэн нь үзсэн харсан хүмүүсийг бухимдуулжээ. Уг нь, тус хоолны газрын эзэн Фотиаоциан гэдэг алдартай хоолоо сурталчлах гэж энэ санааг сэджээ. "Ханан дээгүүр харайж буй будда" гэдэг нэртэй энэ хоол маш олон төрлийн ховор нандин ургамал ногоогоор хийсэн, хүмүүсийн идэх дуртай шөл аж. Эрт цагт нэгэн хувраг шөлний сайхан үнэрээр хашааны ханан дээгүүр үсэрсэн гэдэг домог байдаг бөгөөд дээрх хоолны газар түүнээс санаа авч ийм хоол гаргасан ажээ. Гэвч хоолны нэрнийх нь утга агуулгаар хийсэн баримал нэгэнт үйлчлүүлэгчид нь таалагдаагүй учир хоёр хоногийн дараа баримлыг буулгасан байна.




0 Сэтгэгдэл
























