Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛЬ УУ, АЛТНЫ ЛОББИ ШАХАА ЮУ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нээлттэй хэлэлцэв. Уг нэмэлт өөрчлөлтөд төв банкинд алт тушаахтай холбоотой асуудлыг тусгасан байв. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр дээрх төслийг тайлбарлахдаа “Бүх зүйл импортоос хараат байгаа энэ үед валютын ханшийг бууруулах хэрэгтэй. Түүний тулд алтны нөөцөө төвлөрүүлэх гарц бий. Тийм болохоор урьд өмнөх алдаагаа засахаар ийм өөрчлөлт оруулсан. Ард түмний сайн сайхны төлөө ажиллаж л байгаа бол алдаанаас айхгүйгээр засах хэрэгтэй шүү дээ. Алтны тухай 2006 онд бүгдээрээ л алдсан, одоо засъя” хэмээв. УИХ-ын гишүүн Д.Ганбатын ахалсан ажлын хэсгээс тоймтой хэдэн асуудлыг дэмжүүлэхээр санал оруулжээ. Үүний эхэнд, Монголбанк, түүнээс эрх авсан банкинд алтаа худалдвал нөөц ашигласны төлбөр 2.5 хувь, нэмэлт төлбөр тэг хувьтай тэнцүү байна.
Харин Монголбанк болон түүнээс эрх авсан банкинд олборлосон алтаа тушаахгүй байх боломжтой ч энэ тохиолдолд нөөц ашигласны төлбөр 10 хувь, нэмэлтээр таван хувийн төлбөр тооцох гэнэ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дээрх асуудалд эсрэг байр суурьтай байсан. Тэрээр “Ард түмний төлөөлөлтэй уулзахаар 10 хувиар тооцох байсныг дөрөв дахин бууруулж 2.5 хувь болгож, нэмэлт төлбөрийг тэг хувь болгож байгааг их шүүмжилдэг. Үүнийг ядаж таван хувиар байлгах боломжгүй юу” гэж санал хэлсэн ч дэмжигдсэнгүй.
Ажлын хэсгээс Сорьцын лабораторыг орон нутагт байгуулж болох эрхийг тус асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудад зөвшөөрөх саналыг Сорьцын тухай хуулиар биш Ашигт малтмалын тухай хуульд оруулах гэлээ гэж шүүмжилсэн учир Уул уурхайн сайд Д.Ганхуяг дээрх саналаа татаж авлаа. Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ашигт малтмал хайх, үйлдвэрлэх, боловсруулах үйл ажиллагаанд ил тод байдал бүрдүүлэхийг Байнгын хорооны гишүүд дэмжлээ. Энэ хуралдаанаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу олборлосон алтаа тухайн жилдээ багтааж тушаана гэдэг заалтыг өөрчилж, хуулийн этгээд, бичил уурхайгаас олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтааж тушаахаар болгов. Мөн ажлын хэсгийн дүгнэлтэд дээрхээс бусад зүйл заалтыг хасах санал тусгажээ. Учир нь, өөр хоорондоо зөрчилдсөн эсвэл өмнө батлагдсан бусад хуулиар зохицуулагдсан байсан гэж гишүүд үзлээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх тухай саналыг ажлын хэсэг боловсруулжээ. Үүнд Ц.Нямдорж гишүүн шүүмжлэлтэй хандаж “Сүүлийн үед яаруу, сандруу баталсан хуулиар бусдын толгой дээр сэлэм эргүүлдэгээ болих хэрэгтэй” гэв. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Таны хэлдэг санал зөв боловч одоо Монголын эдийн засагт тулгамдсан нөхцөл байдлыг авч үзвэл нэг долоо хоног битгий хэл ганц хоног ч алдалгүй алтаа эх орондоо авч үлдэх хэрэгтэй” гэж хариуллаа.
Валютын ханшийг тогтворжуулах ач холбогдолтой гэх хуулийн төслийг жинтэй шүүмжилсэн хүн нь Төсвийн байнгын хороон дарга Ц.Даваасүрэн юм. Тэрээр “Нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг дахин дахин оруулж ирж байгаад би гайхаад байна. Хамгийн сүүлд гурван жилийн өмнө хэлэлцсэн байдлаас үзэхэд бид гурван жилээс цааш бодож чаддаггүй болж таарлаа. Тэр бүү хэл хэдхэн сарын өмнөх хуулиа ч эргэж хөнддөг болчихоор улам чадавхгүй болж буйг л харуулж байна. Оюу толгойгоос их хэмжээний алт авахад буцаагаад валютаар л төлнө. Ер нь, валютын нөөц бүрдүүлье гэвэл Монголоос ачигдсан бүх баялгийн орлого татварын дансаар ордог байх хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлэв. Үүний хариуд ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр дараахь тайлбарыг өгсөн. “Алт гэдэг олборлоод гаргахад шууд валютын эх үүсвэр болдог. Төсвийн байнгын хорооны дарга алтны олборлолтыг нэмэгдүүлэх нь валютын нөөц нэмэгдүүлэх нөхцөл болохгүй гэж хэлж байгаад хувьдаа гайхаж байна. Нэг унци алт зах зээлд 1253 ам.доллар хүрлээ. Алтны өөрийн өртөг 600-800 ам.долларт хэлбэлзэнэ. Монголбанкинд тушаавал төдий хэмжээний төгрөг бий болно, экспортлох юм бол дээрх үнээр валют орж ирнэ. Ажиллаж байхад саналаа өгөхгүй хэрнээ Засгийн газар валютын ханшаа тогтоохгүй, ажлаа хийхгүй байна гэж хэлдэг чинь хоорондоо зөрчилтэй үг. Дандаа бид гадаадын зах зээлээс хамааралтай явах ёстой юм уу. Мэдээж алт ухаж, булаг шанд бохирдуулж, байгаль орчин сүйдлээд байгааг эсэргүүцнэ. Нөгөө талаас бүх ордоо ухах биш тоймтой хэдэн үндсэн ордын олборлолтод л анхаарч байгаа. Тийм учраас энэ асуудал дахин дахин орж ирдэг юм” гэж ЭЗХ-ийн сайд хэлсэн. Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Ямар нэг нөөц ашигласны төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байгаа хэрэг биш. Мөн хоёр толгойтой холбоотой зүйл огт байхгүй. Одоо оруулж ирж буй саналаар энэ хууль таван жилийн хугацаанд хүчинтэй байх юм. Оюу толгойн зэсийн баяжмал дотор алт гараад явж байгаа нь үнэн. Гэхдээ зэс хайлуулах үйлдвэр бариагүй байхад зэсээс алтыг ялгах боломжгүй, түүнийг хөнгөлчихлөө гэж үзэх нь ч утгагүй байх. Өөрөөр хэлбэл, алт нь нэгэнт Монголбанкинд тушаагдахгүй учраас өмнө байсан нөөц ашиглалтын төлбөрөөрөө явах юм. Ер нь, УИХ-ын дарга Энхболд, Нямдорж сайд, Ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэбат маш зөв санал хэлсэн. Уул уурхайд суурилж хөгжиж байхад эдийн засгийн өсөлт яриад явчихлаа. Уг нь, хөгжил ярих ёстой юм. Одоо танин мэдэхүйн шинж чанартай асуудлаа орхиод, цаасан дээр бичсэнээр нь ойлгоод явахыг тангараг өргөсөн журмын нөхдөөс хүсье. Нэг асуудлаа 160 гаруй хоног ярихаар утгагүй санагдаад байна. Гадаад худалдаа 2010 оноос хойш 1.2-1.7 тэрбум ам.долларын алдагдалтай яваа. Өөрөөр хэлбэл, хэрэглээ өсөөд, импорт давчихаад байгаа. Энэ жил гадаад худалдаа нааштай гарах төлөв харагдахгүй байна. Гэхдээ өнгөрсөн онд алт тушаалт овоо нэмэгдэж найман тонн давсан болохоор энэ хуулиа батлуулчихвал валютын ханш бүрэн тогтворжих нөхцөл бүрдэнэ гэж үзсэн” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үүний цаана явж байгаа лоббиг бид мэднэ. Хэн, ямар компани таван жилийн хугацаанд алт олборлох гээд байгааг гадарлана. Гэхдээ хоёр сайд маань ингэлээ гээд валютын ханшийг тогтоочихдог юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнэхээр ханш барья гээд санаа зовж байгаа юм бол өмнө нь яриад байсан Оюу толгойн орлогыг Монгол руу ордог болго. Тэгж байж ханшийг өөрчилнө. Хэрэв уул уурхайн орлогоо авч чадахгүй юм бол ханшийн талаар яриад ч хэрэггүй. Түүнээс биш нэг компани 40 кг алт олборлохын төлөө хуулиа өөрчилж болохгүй шүү дээ. Алтны лобби үеийн үед орж ирдэг, буулгаад л өгвөл бүгдийг нь төв банкинд тушаачихна гэж хэлдэг. Алт олборлож байгаа юм бол татвараа төлчих л дөө, давуу эрхээр лиценз олж авсан юм чинь улсдаа өөрөө татвар төлөхийн оронд элдэв лобби оруулж ирээд байх юм” гэлээ. Гэвч сайд нар зэмлэлийг эсэргүүцэж, Д.Ганхуяг сайд “Би хувийн компани, хэн нэгэнтэй уулзаж ярьсан зүйл огт байхгүй.
Валютын ханш өсөх гээд байна гэдэг мэдээг Монголбанк өнгөрсөн долоо, наймдугаар сараас өгсөн. Тэрнээс хойш далдуур 4-5 тонн алт алга болчихоод байгаа. Энэ бол утгагүй зүйл, татвар ч байхгүй, алт ч байхгүй болчихлоо” гэсэн. Харин ЭЗХ-ийн сайд Ц.Даваасүрэн гишүүнтэй нэлээд ширүүн маргалдсан юм.
Эдийн засгийн байнгын хороо Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх ёстой байсан ч ажлын хэсгийн гишүүд цуглаагүй учир хойшлуулав. Мөн Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын асуудлыг хаалттай хэлэлцлээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нээлттэй хэлэлцэв. Уг нэмэлт өөрчлөлтөд төв банкинд алт тушаахтай холбоотой асуудлыг тусгасан байв. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр дээрх төслийг тайлбарлахдаа “Бүх зүйл импортоос хараат байгаа энэ үед валютын ханшийг бууруулах хэрэгтэй. Түүний тулд алтны нөөцөө төвлөрүүлэх гарц бий. Тийм болохоор урьд өмнөх алдаагаа засахаар ийм өөрчлөлт оруулсан. Ард түмний сайн сайхны төлөө ажиллаж л байгаа бол алдаанаас айхгүйгээр засах хэрэгтэй шүү дээ. Алтны тухай 2006 онд бүгдээрээ л алдсан, одоо засъя” хэмээв. УИХ-ын гишүүн Д.Ганбатын ахалсан ажлын хэсгээс тоймтой хэдэн асуудлыг дэмжүүлэхээр санал оруулжээ. Үүний эхэнд, Монголбанк, түүнээс эрх авсан банкинд алтаа худалдвал нөөц ашигласны төлбөр 2.5 хувь, нэмэлт төлбөр тэг хувьтай тэнцүү байна. Харин Монголбанк болон түүнээс эрх авсан банкинд олборлосон алтаа тушаахгүй байх боломжтой ч энэ тохиолдолд нөөц ашигласны төлбөр 10 хувь, нэмэлтээр таван хувийн төлбөр тооцох гэнэ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дээрх асуудалд эсрэг байр суурьтай байсан. Тэрээр “Ард түмний төлөөлөлтэй уулзахаар 10 хувиар тооцох байсныг дөрөв дахин бууруулж 2.5 хувь болгож, нэмэлт төлбөрийг тэг хувь болгож байгааг их шүүмжилдэг. Үүнийг ядаж таван хувиар байлгах боломжгүй юу” гэж санал хэлсэн ч дэмжигдсэнгүй.
Ажлын хэсгээс Сорьцын лабораторыг орон нутагт байгуулж болох эрхийг тус асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудад зөвшөөрөх саналыг Сорьцын тухай хуулиар биш Ашигт малтмалын тухай хуульд оруулах гэлээ гэж шүүмжилсэн учир Уул уурхайн сайд Д.Ганхуяг дээрх саналаа татаж авлаа. Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ашигт малтмал хайх, үйлдвэрлэх, боловсруулах үйл ажиллагаанд ил тод байдал бүрдүүлэхийг Байнгын хорооны гишүүд дэмжлээ. Энэ хуралдаанаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу олборлосон алтаа тухайн жилдээ багтааж тушаана гэдэг заалтыг өөрчилж, хуулийн этгээд, бичил уурхайгаас олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтааж тушаахаар болгов. Мөн ажлын хэсгийн дүгнэлтэд дээрхээс бусад зүйл заалтыг хасах санал тусгажээ. Учир нь, өөр хоорондоо зөрчилдсөн эсвэл өмнө батлагдсан бусад хуулиар зохицуулагдсан байсан гэж гишүүд үзлээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх тухай саналыг ажлын хэсэг боловсруулжээ. Үүнд Ц.Нямдорж гишүүн шүүмжлэлтэй хандаж “Сүүлийн үед яаруу, сандруу баталсан хуулиар бусдын толгой дээр сэлэм эргүүлдэгээ болих хэрэгтэй” гэв. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Таны хэлдэг санал зөв боловч одоо Монголын эдийн засагт тулгамдсан нөхцөл байдлыг авч үзвэл нэг долоо хоног битгий хэл ганц хоног ч алдалгүй алтаа эх орондоо авч үлдэх хэрэгтэй” гэж хариуллаа.
Валютын ханшийг тогтворжуулах ач холбогдолтой гэх хуулийн төслийг жинтэй шүүмжилсэн хүн нь Төсвийн байнгын хороон дарга Ц.Даваасүрэн юм. Тэрээр “Нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг дахин дахин оруулж ирж байгаад би гайхаад байна. Хамгийн сүүлд гурван жилийн өмнө хэлэлцсэн байдлаас үзэхэд бид гурван жилээс цааш бодож чаддаггүй болж таарлаа. Тэр бүү хэл хэдхэн сарын өмнөх хуулиа ч эргэж хөнддөг болчихоор улам чадавхгүй болж буйг л харуулж байна. Оюу толгойгоос их хэмжээний алт авахад буцаагаад валютаар л төлнө. Ер нь, валютын нөөц бүрдүүлье гэвэл Монголоос ачигдсан бүх баялгийн орлого татварын дансаар ордог байх хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлэв. Үүний хариуд ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр дараахь тайлбарыг өгсөн. “Алт гэдэг олборлоод гаргахад шууд валютын эх үүсвэр болдог. Төсвийн байнгын хорооны дарга алтны олборлолтыг нэмэгдүүлэх нь валютын нөөц нэмэгдүүлэх нөхцөл болохгүй гэж хэлж байгаад хувьдаа гайхаж байна. Нэг унци алт зах зээлд 1253 ам.доллар хүрлээ. Алтны өөрийн өртөг 600-800 ам.долларт хэлбэлзэнэ. Монголбанкинд тушаавал төдий хэмжээний төгрөг бий болно, экспортлох юм бол дээрх үнээр валют орж ирнэ. Ажиллаж байхад саналаа өгөхгүй хэрнээ Засгийн газар валютын ханшаа тогтоохгүй, ажлаа хийхгүй байна гэж хэлдэг чинь хоорондоо зөрчилтэй үг. Дандаа бид гадаадын зах зээлээс хамааралтай явах ёстой юм уу. Мэдээж алт ухаж, булаг шанд бохирдуулж, байгаль орчин сүйдлээд байгааг эсэргүүцнэ. Нөгөө талаас бүх ордоо ухах биш тоймтой хэдэн үндсэн ордын олборлолтод л анхаарч байгаа. Тийм учраас энэ асуудал дахин дахин орж ирдэг юм” гэж ЭЗХ-ийн сайд хэлсэн. Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Ямар нэг нөөц ашигласны төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байгаа хэрэг биш. Мөн хоёр толгойтой холбоотой зүйл огт байхгүй. Одоо оруулж ирж буй саналаар энэ хууль таван жилийн хугацаанд хүчинтэй байх юм. Оюу толгойн зэсийн баяжмал дотор алт гараад явж байгаа нь үнэн. Гэхдээ зэс хайлуулах үйлдвэр бариагүй байхад зэсээс алтыг ялгах боломжгүй, түүнийг хөнгөлчихлөө гэж үзэх нь ч утгагүй байх. Өөрөөр хэлбэл, алт нь нэгэнт Монголбанкинд тушаагдахгүй учраас өмнө байсан нөөц ашиглалтын төлбөрөөрөө явах юм. Ер нь, УИХ-ын дарга Энхболд, Нямдорж сайд, Ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэбат маш зөв санал хэлсэн. Уул уурхайд суурилж хөгжиж байхад эдийн засгийн өсөлт яриад явчихлаа. Уг нь, хөгжил ярих ёстой юм. Одоо танин мэдэхүйн шинж чанартай асуудлаа орхиод, цаасан дээр бичсэнээр нь ойлгоод явахыг тангараг өргөсөн журмын нөхдөөс хүсье. Нэг асуудлаа 160 гаруй хоног ярихаар утгагүй санагдаад байна. Гадаад худалдаа 2010 оноос хойш 1.2-1.7 тэрбум ам.долларын алдагдалтай яваа. Өөрөөр хэлбэл, хэрэглээ өсөөд, импорт давчихаад байгаа. Энэ жил гадаад худалдаа нааштай гарах төлөв харагдахгүй байна. Гэхдээ өнгөрсөн онд алт тушаалт овоо нэмэгдэж найман тонн давсан болохоор энэ хуулиа батлуулчихвал валютын ханш бүрэн тогтворжих нөхцөл бүрдэнэ гэж үзсэн” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үүний цаана явж байгаа лоббиг бид мэднэ. Хэн, ямар компани таван жилийн хугацаанд алт олборлох гээд байгааг гадарлана. Гэхдээ хоёр сайд маань ингэлээ гээд валютын ханшийг тогтоочихдог юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнэхээр ханш барья гээд санаа зовж байгаа юм бол өмнө нь яриад байсан Оюу толгойн орлогыг Монгол руу ордог болго. Тэгж байж ханшийг өөрчилнө. Хэрэв уул уурхайн орлогоо авч чадахгүй юм бол ханшийн талаар яриад ч хэрэггүй. Түүнээс биш нэг компани 40 кг алт олборлохын төлөө хуулиа өөрчилж болохгүй шүү дээ. Алтны лобби үеийн үед орж ирдэг, буулгаад л өгвөл бүгдийг нь төв банкинд тушаачихна гэж хэлдэг. Алт олборлож байгаа юм бол татвараа төлчих л дөө, давуу эрхээр лиценз олж авсан юм чинь улсдаа өөрөө татвар төлөхийн оронд элдэв лобби оруулж ирээд байх юм” гэлээ. Гэвч сайд нар зэмлэлийг эсэргүүцэж, Д.Ганхуяг сайд “Би хувийн компани, хэн нэгэнтэй уулзаж ярьсан зүйл огт байхгүй.
Валютын ханш өсөх гээд байна гэдэг мэдээг Монголбанк өнгөрсөн долоо, наймдугаар сараас өгсөн. Тэрнээс хойш далдуур 4-5 тонн алт алга болчихоод байгаа. Энэ бол утгагүй зүйл, татвар ч байхгүй, алт ч байхгүй болчихлоо” гэсэн. Харин ЭЗХ-ийн сайд Ц.Даваасүрэн гишүүнтэй нэлээд ширүүн маргалдсан юм.
Эдийн засгийн байнгын хороо Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх ёстой байсан ч ажлын хэсгийн гишүүд цуглаагүй учир хойшлуулав. Мөн Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын асуудлыг хаалттай хэлэлцлээ.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
зочин
Мэдээжийн хэрэг шүү дээ.жинхэнэ хуурамч эх оронч гэдэг чинь батбаяр.долир ганхуяг нар болоод байна.бороо гоульд.от гийнхонд лоббидуулаад авилга авсан гэдэг бүүр илт мэдрэгдээд байна шүү дээ.
2014.01.29
























