Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Монголчууд 2013 онд Казахстан руу 361 машин хууль бусаар оруулахыг завджээ

Казахстан улс өнгөрсөн 2013 онд хууль бусаар хилээр оруулах гэж байсан 645 автомашины асуудлаар 191 эрүүгийн хэрэг үүсгэсний талаас илүү хувь буюу 361 машиныг нь монголоос хууль бусаар оруулах гэж байсан гэж тус улсын Сангийн яамны Гаалийн хяналтын хороо мэдээлжээ.
Хуурамч бичиг баримт ашиглан монголоос хил давуулан оруулах гэж байсан энэ үйлдлийн гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ.
Ингэхдээ монголчууд казахстанд нүүдэллэн очсон монголчуудын нэр барьж машин оруулахыг завддаг гэжээ. Уг нь нүүдэллэн ирэгч нь казахстанд ирээд 18-аас доошгүй сар амьдарсан, хэрэв өөрийн нь машин монголд байгаа бол казахстан руу нүүхээс өмнө дор хаяж зургаан сар түүний эзэмшилд байсан байх шаардлагатай, тэгээд ч нэг хүний нэрээр нэг машиныг л гаалийн татвараас чөлөөлж оруулдаг журамтай гэнэ.
Гэтэл монголчууд ийм хөнгөлөлт эдлэхийн тулд хуурамч бичиг баримт бүрдүүлэн Монголын паспорт, казахстанд нүүдэллэн очсон гэсэн баримт бичиг хуурамчаар үйлдэн хууль бусаар машин оруулахаар оролддог байна.

0 Сэтгэгдэл