Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Э.Бат-Үүлийн “амьгүй албат” буюу Т.Батдорж
Нийслэл хэмээх их айлын захирагчаар Улсын баатар Э.Бат-Үүл томилогдсоноос хойш хотын өнгө зүс сайжирч, зөв зүйтэй, санаачлагатай ажлууд ар араасаа хөвөрсөөр байна. Гэвч дайны хажуугаар дажин гэгчээр Нийслэлийн захирагчийн удирдлага дор ажиллаж буй зарим нэг газар, хэлтэст “амьгүй албат”-ууд олноор шургалжээ. Ардчиллын нэр баригсад, сонгуулиар ажилласан гэх нөхдүүд улайн цайм ажлын мээстэнд тавигдсан нь нийслэлийн ажлыг хойш нь чангааж мэдэхээр болжээ. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж хэрхэн ажлаа цалгардуулж, ажлын байрандаа “зуу” татан зугаацаж суудаг талаар өчигдөр бид мэдээлсэн билээ.

Энэ мэтчилэн Т.Батдоржийг энэхүү албанд томилогдсоноос хойшхи жил хагасын хугацаанд түүний талаар таагүй яриа олонтаа гарах болжээ. Нийслэлээс бонд гаргаж Улаанбаатар хотыг хөгжүүлэх асуудал дээгүүр яригдаж буй нь сайхан ч доогуураа хурган дарга нар улсын ажил цалгардуулж байгаа нь нэгийг өгүүлнэ. Нийслэлийн өмчийг тоолох ажиллагаа нэг ширхэг бут сөөгнөөс эхэлж 2013 ондоо багтаж дуусах учиртай байжээ. Гэтэл нийслэлийн өмчийн бодлогын бичиг баримтыг батлуулах ёстой хугацаа аль хэдийнэ хэтэрчээ. Нийслэлийн өмчийн тооллого явагдаж дууссан ч үнэн зөвийг нь НИТХ-аар баталж чадахгүй өдийг хүрчээ. Үүнээс болж зээл авах, бонд гаргах асуудал давхар зогсоход хүрсэн байна. Угтаа нийслэлийн өмчийг тоолж, баталгаажуулснаар бонд гаргах учиртай ажээ.
Гэвч Т.Батдорж даргаас болж энэ их ажил зогсонги байдалд оржээ. Хотын захирагч Э.Бат-Үүл өөрөө хотын унаган иргэн тул чадах чинээгээрээ л ажиллаж байна. Тэр ч бүү хэл, ажлаа хийж чадахгүй байгаа Т.Батдоржийг Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж халах тухай сануулгыг гурван ч удаа өгчээ. Гэвч Т.Батдорж Монголын ёс гурав гэсэн шиг ер санаа зовсон шинжгүй явж байна. Тодруулж хэлбэл, даргынхаа үгэнд ордоггүй ийм л бүдүүн зүрхтэй том дарга НӨХГ-т эзэн суужээ. Бичээд байвал Солонгосын савангийн дуурь шиг дуусахааргүй олон паянтай ийм нэгэн даргын толгойг харин Үүл баатар хэдий болтол илэх бол оо? Эх сурвалж www.wikimon.mn

0 Сэтгэгдэл