Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Согтуудаа яагаад агсамнадаг вэ
Архи, шар айраг, виски гэх мэтийн этилийн спирт агуулсан ундааг хэтрүүлэн хэрэглэсний дараа үүсдэг хам шинж буюу хордолтыг бид зөөлрүүлж шарталт гэдэг. Бидний элгэнд архи задрахдаа ацеталдегид гэдэг бодис болон хувирч биеийн ердийн уураг даавруудыг хэвийн ажиллагаанаас нь саатуулдаг байна. Ингэснээр хүний бие орж ирж байгаа хорыг боловсруулж дийлэлгүй хямарч байгаа нь толгой өвдөх, дотор муухайрах, ам хуурайших, ам цангах, бие чичрэх, зүрх салганах, уцаарлах, нүд улайх, цочих, бөөлжих, үе мөчөөр өвдөх, хоолонд дургүй болох, сэтгэлээр унах, өөрийгөө буруутгах, үе мөч бадайрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Уусны маргааш толгой их өвдөх нь биеийн шингэн дутагдсантай холбоотой гэнэ. Архи, согтууруулах ундаа огт уухгүй байх нь шарталтаас сэргийлэх хамгийн төгс арга. Гэхдээ үнэхээр болохгүй байгаа бол гар таталгүй хамгийн сайн, үнэтэй, цэвэр архи, дарс, шар айргийг худалдан ав. Мөн шингэн юм, цэвэр ус сайн уух хэрэгтэй.
Бид яагаад агсамнадаг вэ?
Хүний биед спиртийг задалдаг фермент гэж байдаг. Монгол үндэстэнд тэр фермент дутмаг гэнэ. Франц, Герман, Орос зэрэг үндэстэнд бол биднийхээс илүү фермент байдаг. Энэ нь бидний биеийн онцлог, том багаас хамаарна. Угаас жижгэвтэр биетэй бидний хувьд архинд донтох өвчинд маш хурдацтайгаар ордог байна. Үүнээс гадна нийгмийн болон хувь хүний асуудлууд хэтэрхий овоорсон, тэр бүхнээс өөрийгөө ухаалгаар чөлөөлөх чадвар дутуугаас архи уугаад агсам тавих хэлбэрээр түүнийг шийдэх гэж оролдох нь элбэг байдаг байна.
Согтуу хүн яагаад гуйвдаг вэ?
Хүний биеийн тэнцвэрийн төв чихэн дотор байрладаг байна. Тэнцвэрийг мэдрэх тэр төв бага тархитай харилцан нарийн уялдаатайгаар хөдөлгөөнийг зохицуулна. Гэтэл архи уухад хүний цусаар спирт дамжин тэнцвэрийн мэдрэлийн ажиллагааг саатуулснаас хүн тэнцвэрээ алдан гуйвдаг гэнэ.
Архи, шар айраг, виски гэх мэтийн этилийн спирт агуулсан ундааг хэтрүүлэн хэрэглэсний дараа үүсдэг хам шинж буюу хордолтыг бид зөөлрүүлж шарталт гэдэг. Бидний элгэнд архи задрахдаа ацеталдегид гэдэг бодис болон хувирч биеийн ердийн уураг даавруудыг хэвийн ажиллагаанаас нь саатуулдаг байна. Ингэснээр хүний бие орж ирж байгаа хорыг боловсруулж дийлэлгүй хямарч байгаа нь толгой өвдөх, дотор муухайрах, ам хуурайших, ам цангах, бие чичрэх, зүрх салганах, уцаарлах, нүд улайх, цочих, бөөлжих, үе мөчөөр өвдөх, хоолонд дургүй болох, сэтгэлээр унах, өөрийгөө буруутгах, үе мөч бадайрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Уусны маргааш толгой их өвдөх нь биеийн шингэн дутагдсантай холбоотой гэнэ. Архи, согтууруулах ундаа огт уухгүй байх нь шарталтаас сэргийлэх хамгийн төгс арга. Гэхдээ үнэхээр болохгүй байгаа бол гар таталгүй хамгийн сайн, үнэтэй, цэвэр архи, дарс, шар айргийг худалдан ав. Мөн шингэн юм, цэвэр ус сайн уух хэрэгтэй.Бид яагаад агсамнадаг вэ?

0 Сэтгэгдэл