Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Гаальчид эрүүгийн шинжтэй 117 зөрчил илрүүлжээ

Гаалийн байгууллага өнгөрсөн онд нийт 3020 захиргааны зөрчил, 117 эрүүгийн шинжтэй зөрчил илрүүлэн харьяалах хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Тухайлбал, гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил 773-ыг илрүүлэн, 1,2 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 506,0 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Гаалийн харилцаанд оролцогчид гаалийн хууль тогтоомжийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчих явдал буурахгүй байгаа ба гурван төрлийн зөрчлүүд нийтлэг үйлдэгдэж байгаа аж. Үүнд, татвар төлөхөөс зайлсхийх зөрчил нийт зөрчлийн 34,6 хувь, Бараа мэдүүлэх журам зөрчсөн үйлдэл 28,5 хувийг,  эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх үйлдэл 15 хувийг тус тус эзэлж байна. Дээрх 3 төрлийн зөрчил нь нийт зөрчлийн 78 орчим хувийг эзэлж байгаа тул Гаалийн байгууллагаас онцгойлон анхаарч, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх болжээ.

Иргэд гаалийн харилцаанд оролцохдоо хууль тогтоомжийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчих нь тухайн байгууллагатай холбоотой зөрчлийн болон эрсдлийн мэдээллийн санг үүсгэж байдаг тул хууль тогтоомжоо мөрдөн, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлж байхыг Гаалийн байгууллагаас анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан