Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Ж.Биберийг Канад руу нь хөөхийг хүссэн өргөдөл гаргажээ
Сүүлийн үед уран бүтээлээсээ илүүтэй танхайрсан, хэрэг төвөг орооцолдсоноороо хэвлэлд бичигдэх болсон Жастин Биберээс америкчуудын зарим хэсэг залхаж эхэлсэн бололтой. Түүнийг төрсөн нутаг Канад руу нь хөөж явуулах хэрэгтэй хэмээн үзэл бодлоороо нэгдэж, Ерөнхийлөгч Б.Обамад өргөдөл гаргаад байна. Архи, хар тамхи мансууруулах бодис, үдэшлэг цэнгээн гээд түүний тухай мэдээ бүхэн үл бүтэх зүйлийн талаар өгүүлж буй нь түүний дууг сонсдог өсвөр үеийнхэнд маш муу үлгэр дуурайл болж байгаа учир  АНУ-д оршин суух ногоон картыг нь хүчингүй болгож, Канад руу нь явуулах хэрэгтэй хэмээн өргөдөл гаргасан хүмүүс үзэж байна. Одоогоор 40 мянган дэмжиж буйгаа илэрхийлсэн уг өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурвал тэдний саналыг Цагаан ордон албан ёсоор авч үзэх ажээ.

Хэдхэн жилийн өмнө "Baby" хэмээх дуугаараа америкчуудын хайрыг татсан бяцхан хүү өнөөдөр нас биед хүрсэн гэдгээ батлах гэсэн мэт болохгүй бүхнийг өөрийн биеэр туршиж, оддын өвчин тусаад байгаа нь хэн хүний нүдэнд ил байгаа юм. Энэ байдлаараа тэр яг л Бритни Спирс шиг хэдхэн жилийн дотор мартагдана хэмээн хөгжмийн ертөнцийнхөн ярьж байна. Түүнийг хүмүүжүүлэхээр ээж нь, менежер нь, тэр бүү хэл хуучин найз охин Селена Гомез хүртэл өөрийгөө засахыг хэлж зөвлөж байгаа ч хамгийн сүүлд гэхэд Жастин согтуугаар хурд хэтрүүлэн жолоо барьсан хэргээр баривчлагдаад, маргааш нь барьцаагаар суллагдмагцаа Панам руу амрахаар найзуудтайгаа хамт явжээ. 

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан