Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Монгол охидыг хил давуулан худалдахыг завдсан гадаадын иргэнийг баривчиллаа
ЭЦГ-ын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол охидыг Номхон далайд орших Сайпан арал руу хил давуулан худалдахаар зэхсэн этгээдийг саатууллаа.
ЭЦГ, УМБГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг таван сарын турш дээрх хэргийг шалгаж баримтжуулсны эцэст энэ сарын 24-ний өдөр АНУ-ын иргэн Манао Патрик Иөрл гэгчийг Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс баривчилжээ. Сэжигтэн М.П.Иөрл нь 1973 онд Тайвань улсад төрсөн, 40 настай, америк гаралтай бөгөөд 2008 оны наймдугаар сарын 18-нд Монгол улсад ирж улмаар Монгол улсын иргэн Ө-тэй хамтран амьдрах хугацаандаа хоёр хүүхэдтэй болжээ. Мөрдөн байцаалтын явцад АНУ-ын иргэн Патрик нь өнгөрөгч 2013 оны зургадугаар сараас эхлэн нийт 16 эмэгтэйгээс тус бүр визний зураг, гадаад паспортын хуулбар, визний мөнгө гэх 1000 америк доллар авч Сайпан аралд үйл ажиллагаа явуулдаг “Кингс” гэх цэнгээний газарт ажилд зуучлах нэрээр хил давуулан худалдаалах гэж байсныг тогтоожээ. Мөн хохирогч эмэгтэйг “Маш их хэмжээний мөнгө олж, цаашдаа баян эрчүүдтэй танилцан хамтран амьдрах боломжтой гэж ятгасан” хэмээн мэдүүлжээ. Дээрх хэргийн баримтаар 11 эмэгтэйн бичиг баримтыг визэнд оруулахаар бэлтгэсэн таван эмэгтэйн материал, охидын нүцгэн фото зургийг хураан авч УМБГ-т үргэлжлүүлэн шалгаж байна.
Номхон далайд байрлах Сайпан арал АНУ-ын газар нутагт оршдог бөгөөд 48 мянга гаруй хүн амтай. Тус арлын оршин суугчдын дийлэнх нь БНХАУ, Бангладеш, Филиппин, Тайланд, Вьетнам, Камбожи улсын иргэд байдаг аж. Мөн Япон, БНХАУ, БНСУ-аас цагаачид болон гадны жуулчид ихээр ирдэг ба тус арал нь цэнгээний үйл ажиллагаа явуулдгаараа алдартай юм.
ЭЦГ-ын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол охидыг Номхон далайд орших Сайпан арал руу хил давуулан худалдахаар зэхсэн этгээдийг саатууллаа.ЭЦГ, УМБГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг таван сарын турш дээрх хэргийг шалгаж баримтжуулсны эцэст энэ сарын 24-ний өдөр АНУ-ын иргэн Манао Патрик Иөрл гэгчийг Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс баривчилжээ. Сэжигтэн М.П.Иөрл нь 1973 онд Тайвань улсад төрсөн, 40 настай, америк гаралтай бөгөөд 2008 оны наймдугаар сарын 18-нд Монгол улсад ирж улмаар Монгол улсын иргэн Ө-тэй хамтран амьдрах хугацаандаа хоёр хүүхэдтэй болжээ. Мөрдөн байцаалтын явцад АНУ-ын иргэн Патрик нь өнгөрөгч 2013 оны зургадугаар сараас эхлэн нийт 16 эмэгтэйгээс тус бүр визний зураг, гадаад паспортын хуулбар, визний мөнгө гэх 1000 америк доллар авч Сайпан аралд үйл ажиллагаа явуулдаг “Кингс” гэх цэнгээний газарт ажилд зуучлах нэрээр хил давуулан худалдаалах гэж байсныг тогтоожээ. Мөн хохирогч эмэгтэйг “Маш их хэмжээний мөнгө олж, цаашдаа баян эрчүүдтэй танилцан хамтран амьдрах боломжтой гэж ятгасан” хэмээн мэдүүлжээ. Дээрх хэргийн баримтаар 11 эмэгтэйн бичиг баримтыг визэнд оруулахаар бэлтгэсэн таван эмэгтэйн материал, охидын нүцгэн фото зургийг хураан авч УМБГ-т үргэлжлүүлэн шалгаж байна.
Номхон далайд байрлах Сайпан арал АНУ-ын газар нутагт оршдог бөгөөд 48 мянга гаруй хүн амтай. Тус арлын оршин суугчдын дийлэнх нь БНХАУ, Бангладеш, Филиппин, Тайланд, Вьетнам, Камбожи улсын иргэд байдаг аж. Мөн Япон, БНХАУ, БНСУ-аас цагаачид болон гадны жуулчид ихээр ирдэг ба тус арал нь цэнгээний үйл ажиллагаа явуулдгаараа алдартай юм.
http://www.montsame.gov.mn
1 Сэтгэгдэл
huts
ene hun chin tegeed odoo mongold gzm.d bagshlaad l yavj b sh d.
2018.12.17



















