Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Модон морь жилийн шороон үхрийн зурлага
Модон морь жилийн шороон үхэр нь ногоон толгойтой,Эвэр, чих, сүүл бие нь улаан, ходоод нь цагаан, дөрвөн шийр нь хөх, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан дүртэй зурагдан гарчээ.
Үхэр хариулаач нь:Бургасан шилбүүр барьсан,үсээ чихний араар унжуулан, гутлаа өмсөж, малгайгаа баруун гартаа барьсан залуу хүн үхрийнхээ баруун талд яваа зурагдан гарлаа.
Үхрийн зурлагыг шинжвээс: Үхрийн толгой нь ард иргэдийг болон улирлын эхлэлийг, эвэр чих сүүлээр салхи шуургыг, омруугаар нь хур тунадас,дөрвөн шийрээр нь тариа ногоо ургацыг, биеийн өнгөөр ган зуд болохыг шинждэг.
Үхрийн зүсний ерөнхий төлөв нь жилийн эхээр цастай,салхи шуурга,аадар мөндөр ихтэй, ургамлын төрөл сайтар урган, жимс цэцэг, үр тариа дэлгэрнэ.Жилийн эцсээр өвс ногоо арвинтай байна.
Үхэр хариулаач нь залуу хүн тул нялхас хийгээд доодос,настан болон өндөр суудалтнаа хатуухан,залуус хийгээд дунд тушаалтнаа таатай жил болно. Түшмэд хүч сайтай, амгалан жил болох ажээ.
Модон морь жилийн шороон үхэр нь ногоон толгойтой,Эвэр, чих, сүүл бие нь улаан, ходоод нь цагаан, дөрвөн шийр нь хөх, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан дүртэй зурагдан гарчээ.Үхэр хариулаач нь:Бургасан шилбүүр барьсан,үсээ чихний араар унжуулан, гутлаа өмсөж, малгайгаа баруун гартаа барьсан залуу хүн үхрийнхээ баруун талд яваа зурагдан гарлаа.

0 Сэтгэгдэл