Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой
"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Оскарын шагналт жүжигчин хар тамхины улмаас амиа алдлаа
Оскарын шагналт Холливудын нэртэй жүжигчин Филипп Сеймур Хоффман хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алджээ. Тэрээр ням гаригийн өглөө гэрийнхээ ариун цэврийн өрөөнөөс ухаангүй олдож, түргэн тусламж дуудахад аль хэдийнэ амьсгал хураасан байж. Гэрийнхээ хувцастай, гартаа зүү тариуртай амиа алдсан жүжигчний цогцосны хажууд геройны хоосон уут олдсоноос үзвэл тэрээр мансууруулах бодис тун хэтрүүлж хэрэглэсэн нь тодорхой байжээ.
2005 онд "Капот" киногоор Оскарын шагнал хүртэж байсан тэрээр хамгийн сүүлд "Hunger Games" цувралд тоглож, киногоо дуусгахад ердөө арваадхан хоног үлдээд байжээ. Гэхдээ киног түүний оролцоогүйгээр дуусгаж болно хэмээн кино багийнхан мэдэгджээ.

Жүжигчин Филипп Сеймур Хоффман Мимми О Доннел хэмээх бүсгүйтэй 14 жил хамт амьдарч гурван хүүхдийн 10, 7, 5 настай гурван хүүхэдтэй болсон юм. Тэдний хамтын амьдрал өнгөрсөн намар төгсгөл болж, жүжигчин эхнэр хүүхдээ гэртээ орхиод өөрөө сарын 10 мянган ам.долларын үнэтэй хөлсний байранд амьдарч байжээ. Тэрээр хүүхдүүдээ очиж авах цагаасаа хоцроод ирээгүй учир эхнэр нь санаа зовж, найзууд руу нь хэл хүргэжээ. Үүний дагуу хоёр найз нь гэрт нь ирж үзэхэд жүжигчин аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.







Оскарын шагналт Холливудын нэртэй жүжигчин Филипп Сеймур Хоффман хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алджээ. Тэрээр ням гаригийн өглөө гэрийнхээ ариун цэврийн өрөөнөөс ухаангүй олдож, түргэн тусламж дуудахад аль хэдийнэ амьсгал хураасан байж. Гэрийнхээ хувцастай, гартаа зүү тариуртай амиа алдсан жүжигчний цогцосны хажууд геройны хоосон уут олдсоноос үзвэл тэрээр мансууруулах бодис тун хэтрүүлж хэрэглэсэн нь тодорхой байжээ. 2005 онд "Капот" киногоор Оскарын шагнал хүртэж байсан тэрээр хамгийн сүүлд "Hunger Games" цувралд тоглож, киногоо дуусгахад ердөө арваадхан хоног үлдээд байжээ. Гэхдээ киног түүний оролцоогүйгээр дуусгаж болно хэмээн кино багийнхан мэдэгджээ.

Жүжигчин Филипп Сеймур Хоффман Мимми О Доннел хэмээх бүсгүйтэй 14 жил хамт амьдарч гурван хүүхдийн 10, 7, 5 настай гурван хүүхэдтэй болсон юм. Тэдний хамтын амьдрал өнгөрсөн намар төгсгөл болж, жүжигчин эхнэр хүүхдээ гэртээ орхиод өөрөө сарын 10 мянган ам.долларын үнэтэй хөлсний байранд амьдарч байжээ. Тэрээр хүүхдүүдээ очиж авах цагаасаа хоцроод ирээгүй учир эхнэр нь санаа зовж, найзууд руу нь хэл хүргэжээ. Үүний дагуу хоёр найз нь гэрт нь ирж үзэхэд жүжигчин аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.








0 Сэтгэгдэл
























