Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН-ын Их чуулган хойшилжээ
Оны өмнөөс яригдаж байсан МАХН-ын Их чуулган хойшилсон байна. Уг нь сар шинийн дараахан Их чуулган болно гэсэн мэдээлэл байсан ч дөрөвдүгээр сард хуралдуулах болсон гэсэн мэдээлэл түглээ. Тус Их чуулганаар МАХН-ын бүтцийн өөрчлөлтийн талаар хөндөж ярилцана гэж байгаа ч албан ёсоор ямар асуудал хэлэлцэх нь тодорхой болоогүй байгаа. Их чуулганд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцох учир БНСУ-д хийлгэж буй эмчилгээгээ дуусгасны дараа хуралдах гэнэ. МАХН-аас гарсан хэсэг гишүүн нь саяхан намын дэд дарга Д.Тэрбишдагва болон бусад удирдлагуудыг огцруулах ёстой хэмээн мэдээлэл хийж байсан. Харин Их чуулганаар бүтцийн өөрчлөлт хийхгүй ч байж магадгүй гэж буй. Ямар ч байсан энэ талаар зөвлөлдөхөөр тус намын удирдлагууд энэ долоо хоногийн сүүлчээр Солонгосыг зорих гэж байгаа аж. Цагаан сарын золголтоо хийж, намынхаа даргыг эргэж тойрон удирдлагуудын төвшинд уулзахаар болжээ.  
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан