Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайд Ц.Оюунгэрэл “11-11” төвд ажиллана
Иргэдийн санал, гомдлыг хүлээн авдаг “11-11” төвд Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн лхагва гарагт ажиллахаар болсон. Тэд иргэдийн асуултад хариулж, шууд холбогдож ярилцаж байгаа билээ. Энэ долоо хоногийн буюу өнөөдрийн уулзалтаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл оролцох юм. Өмнө нь Шадар сайд Д.Тэрбишдагва болон Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар оролцож байсан. Өнөөдөр 11 цагаас болох шууд уулзалтаар иргэд, олон нийт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээс асуулт асууж, санал хүсэлтээ “11-11” төвийн  утсаар хэлж, http://live.11-11.mn/ цахим холбоосоор шууд үзэх боломжтой юм байна.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан