Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ОРОЙТСОН ЗАМУУД НААДМЫН ҮЕЭР АШИГЛАЛТАД ОРНО
Авто замчид, бүтээн байгуулагчид Засгийн газрын урилгаар төрийн ордонд цуглаж хэрэгжүүлсэн төсөл, хийх ажлынхаа талаар ярилцав. Улсын хэмжээний авто зам босгоход гар бие оролцож буй бүх төлөөлөл ирсэн нь салбарын сайн мууг хэлэлцэн шийдэх, дутуу нөхцөл байдлаа шинэчлэх зорилготой хэмээн Н.Алтанхуяг сайд “Шинэчилж шийдье 2222” уулзалтын эхэнд хэллээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2016 он гэхэд бүх аймгийн төв рүү хатуу хучилттай зам тавих зорилт тусгасан. Өнгөрсөн оны хувьд Хөвсгөл, Дорнод, Дорноговь-Замын-Үүд, Дундговь, Өмнөговь, Баянхонгор аймагт замын ажил өрнөсөн. Гэвч ажлын зохион байгуулалт, цаг агаарын нөхцөл, компанийн хариуцлагагүй байдлаас улбаалж хэрэгжилт, гүйцэтгэлд асуудал гараад буй юм.
Хамгийн их чихэнд хонх уясан нь Дорнодын зам. Хэнтий аймгийн төвөөс цааш 288 км явж Чойбалсанд хүрдэг.
Гэвч түүний 230 орчимд хатуу хучилттай зам тавих шаардлагатай. Энэ бүгдийг анх “Насны зам” компани ганцаараа гүйцэтгэхээр аваад байсан ч Засгийн газрын тэргүүн газар дээр нь очиж танилцаад хагасыг нь “хураан” авч, бусдад тарааж өгсөн. Гэсэн ч үлдсэн 143 км замынхаа ажилд ч хангалтгүй хандаж, удааширч буйг Н.Алтанхуяг сайд зэмлэхдээ “Дахиж итгэх аргагүй” хэмээн шулуухан хэллээ. Үүний хариуд компанийн захирал Ж.Энхжаргал “143 км замаас 60 орчим км үлдсэн, бусдыг нь суурь болон, инженерийн ажлаа дуусгаад хучилт хийх дутуу байгаа. Наадмаас наана хүлээлгэж өгнө” гэхэд Ерөнхий сайд “Одоо би та нарт итгэх боломж байхгүй. Өнгөрсөн жилийнх шиг лобби оруулж ирэхгүй шүү. Дахиад нэг жил болчихвол яах вэ. Компани нь ямар ч хариуцлага хүлээдэггүй юм билээ” хэмээв. Гэвч Ж.Энхжаргал бууж өгсөнгүй “Замын ажлын 56 хоногт бороотой байсан. Гаднаас ажиллах хүчнээ наймдугаар сарын 20-нд оруулсан” гэхчлэн оройтсон учраа тайлбарлаж амжив. “Насны зам” компаниас нэхсэн, шаардсан асуудлыг Засгийн газар шийдэж өгөөд байхад хийгээгүй нь үнэн бололтой.
Тус компаниас “хураасан” 90 орчим км замыг гурван компанид олгосон нь өнгөрсөн оны долдугаар сарын үе гэнэ. Энэ нь зам, барилгын ажил хийх боломжит үеийн тэн хагасыг алдсан гэсэн үг. Тодруулбал, “Хансуун зам”, “Гашууны гол” компанид тус бүр 27.7 км зам олгожээ. Ажлын явц 50 орчим хувьтай байгаа бөгөөд дийлэнх томоохон ажлаа нугалсан тул наадмын үеэр ашиглалтад оруулах ам тангараг өргөлөө. Дорнодын замд хамгийн сүүлд “Чайна жео инженеринг” компани ханцуй шамлан орсон гэнэ. Тэд өнгөрсөн онд Дорноговь аймгийн 130 км автозамаа тун сайн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгөөд Дорнодын 50 км зам руу орсон аж. Тэд энэ ажилдаа ч хангалттай сайн ажиллаж байгаа бөгөөд 70 орчим хувьтай үргэлжилж буй гэнэ. Энэ дашрамд Ерөнхий сайд замын ажлыг тун сайн гүйцэтгэж байгаа компаниудад баяр хүргэсэн. Мууг нь цоллож, зэмлэх шавдуулахаас гадна сайн ажиллаж байгааг үнэн мөнөөр хэлэх хэрэгтэйг хэллээ. Нэн ялангуяа Дорноговь руу зам тавьсан компаниуд бусдадаа үлгэрлэхүйц сайн ажилласныг дурдахад А.Гансүх сайд “Цаашид сайн гүйцэтгэлтэй компанийг сонгон шалгаруулалтад давуу эрх олгох, үндэсний аж ахуйн нэгжийг дэмжих чиглэл баримтална” гэлээ. Үүн дээр нэмээд Н.Алтанхуяг сайд “Ер нь, компаниуд чадахгүй байж их ажил амлаж авдаг, түүнийгээ гүйцээж чадахгүй болохоор хамгийн мууг нь буцаадаг. Үүнийг зогсоох хэрэгтэй, чадаж байгааг нь дэмжээд, чадахгүй компанитай зууралдахгүй шүү” гэж сануулсан юм.
Чихнээс хонх уясан өөр нэг аймаг нь Хөвсгөл. Мөрөн-Тариалан, Уньт-Найрамдал чиглэлд дөрвөн компани ажиллаж байгаа. Хэмжээний хувьд ойролцоогоор 30 км замтай. Хамгийн том нь Солонгосын “Пик Сеок” хэмээх компанийн 48 км зам юм. Тус компани нь Хөвсгөл аймагт нүүрлэсэн “Насны зам” гэж болохуйц ажээ. Анх 88 км замын ажил авсан ч гүйцэтгэл хангалтгүй байсан тул 40-ийг нь буцаасан. Гэлээ ч үлдсэн зам дээрээ сайн ажиллаж чадахгүй байгаа тул Засгийн газрын хуралдаанаар нэг тийш шийдвэрлэх бололтой. Хэзээ дуусгах вэ гэсэн Ерөнхий сайдын шулуухан асуултад дийлэнх нь 2014 онд ашиглалтад өгнө хэмээн олны өмнө хариуллаа.
Засгийн газрын төлөвлөгөө ёсоор энэ жил Говь-Алтай, Завхан, Сүхбаатар аймгийг хатуу хучилттай замаар холбох ёстой. Гэсэн ч одоогоор Алтай хот хүртэлх замын хөрөнгө оруулалт шийдэгдээгүй байгаа аж. Сүхбаатар аймгийн ажил хэвийн үргэлжлэх бол Завхан аймаг бага зэрэг бэрхшээлтэй. Тодруулбал, Завхан аймгийн замын ажил дөрвөн хэсэг хуваагдсаны дотор Тосонцэнгэлээс Улиастай хүрэх замын ажил эзэнгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, түүнийг гүйцэтгэх компани одоогоор тодроогүй. Замын компаниуд цугласан дээр Засгийн газраас тендер зарлах тухай хэлээд хийх ажил байгааг дуулгасан юм. Үүнээс гадна хоёр ч замын гүйцэтгэгч тодроогүй байгаа аж.
Завхан аймгийн замын ажлыг гүйцэтгэж буй “Хурдны зам” компанийн ажил удаан байгааг олны өмнө шүүмжилсэн. Түүнээс гадна том ажилтай байж Архангайн Хархорины замыг дутуудуулж хаясан хэмээн зэмлэв. Үүний хариуд компанийн төлөөлөл О.Энхсүх дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Тэд 2007 оны гэрээгээр хатуу хучилттай хуучин замыг шинэчлэхээр ажлаа эхлүүлээд байтал замын стандарт, дүрэм өөрчлөгдөх үеэр ажлыг нь зогсоосон гэнэ. Тодруулбал, хуучин асфальт нь хэтэрхий овгор товгор байсан тул дээгүүр нь хучих бололцоогүй, харин шууд буталж дахин боловсруулах технологи ашиглахаар болсон аж. Үүний улмаас ажил нь гацаанд орж Завханы зам руу шилжсэн бөгөөд Зам, тээврийн яамны үйл ажиллагааны дутагдлаас үүдэлтэй болж таарав. Уг ажлыг шуурхай шийдвэрлэхээр тогтлоо.
Уулзалтын үеэр яамтай холбогдож хөндөгдсөн өөр нэг асуудал нь Сэлэнгэ аймгийн Хушаат сум дахь гүүрний ажил. Хэдийгээр ажил нь дуусч, зорчих хөдөлгөөн нээгдсэн ч улсын комисс хүлээж авахгүй байгаа гэнэ. Учир нь, гүүрний тулгуур багануудыг дээр, доор төвшинд хийгээд, хучилтын хэсгээр долгионыг далдалсан гэж ЗТЯ үзэж буй. Гэвч салбарын сайд А.Гансүх удахгүй бодит байдалтай биеэр очиж танилцах, комисс ажиллуулах болсноо танилцуулав.
Зам, тээврийн яам энэ оноос замын компаниудад хэрээс хэтэрсэн “том” ачаа үүрүүлэхгүй байх бодлого баримтлах гэнэ. Ингэхдээ нэг компанид 50 орчим км замын босго тогтоож магадгүй юм. Уулзалтын төгсгөлд компанийн төлөөллүүд Засгийн газарт гомдлоо мэдүүлсэн. Үүний эхэнд замын баталгаат хугацааг гурван жилээр тогтоодог нь компаниудыг “сүйрүүлж” буйг “Монголын хурдны зам” компанийн захирал Ж.Шуумаржав хэлэв. Учир нь, жил жилээр төгрөгийн ханш сулардаг нь бидэнд хүнд цохилт болдог хэмээн замын компанийн захирлуудаар алга ташуулав. Түүнчлэн замын чанар, насжилтыг сайжруулъя гэвэл хатуу хучилтыг дөрвөн см-ээр нэмж есөн см болгох санал гаргасан. Ялангуяа хүнд даацын машин явдаг, уул уурхай хөгжиж буй говийн замыг нэн тэргүүнд “зузааруулахыг” хүслээ. Эцэст нь, Говь-Алтай аймгийн 250 орчим км замыг тус компанийн нэгдэлд шууд өгч, хоёр жилийн дотор дуусгах боломж олгож “шагнахыг” хүссэн юм. Тодруулбал, тэд Дорноговь аймгийн замыг хамгийн сайн барьсан үлгэр жишээч замчид ажээ.
Авто замчид, бүтээн байгуулагчид Засгийн газрын урилгаар төрийн ордонд цуглаж хэрэгжүүлсэн төсөл, хийх ажлынхаа талаар ярилцав. Улсын хэмжээний авто зам босгоход гар бие оролцож буй бүх төлөөлөл ирсэн нь салбарын сайн мууг хэлэлцэн шийдэх, дутуу нөхцөл байдлаа шинэчлэх зорилготой хэмээн Н.Алтанхуяг сайд “Шинэчилж шийдье 2222” уулзалтын эхэнд хэллээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2016 он гэхэд бүх аймгийн төв рүү хатуу хучилттай зам тавих зорилт тусгасан. Өнгөрсөн оны хувьд Хөвсгөл, Дорнод, Дорноговь-Замын-Үүд, Дундговь, Өмнөговь, Баянхонгор аймагт замын ажил өрнөсөн. Гэвч ажлын зохион байгуулалт, цаг агаарын нөхцөл, компанийн хариуцлагагүй байдлаас улбаалж хэрэгжилт, гүйцэтгэлд асуудал гараад буй юм.Хамгийн их чихэнд хонх уясан нь Дорнодын зам. Хэнтий аймгийн төвөөс цааш 288 км явж Чойбалсанд хүрдэг.
Гэвч түүний 230 орчимд хатуу хучилттай зам тавих шаардлагатай. Энэ бүгдийг анх “Насны зам” компани ганцаараа гүйцэтгэхээр аваад байсан ч Засгийн газрын тэргүүн газар дээр нь очиж танилцаад хагасыг нь “хураан” авч, бусдад тарааж өгсөн. Гэсэн ч үлдсэн 143 км замынхаа ажилд ч хангалтгүй хандаж, удааширч буйг Н.Алтанхуяг сайд зэмлэхдээ “Дахиж итгэх аргагүй” хэмээн шулуухан хэллээ. Үүний хариуд компанийн захирал Ж.Энхжаргал “143 км замаас 60 орчим км үлдсэн, бусдыг нь суурь болон, инженерийн ажлаа дуусгаад хучилт хийх дутуу байгаа. Наадмаас наана хүлээлгэж өгнө” гэхэд Ерөнхий сайд “Одоо би та нарт итгэх боломж байхгүй. Өнгөрсөн жилийнх шиг лобби оруулж ирэхгүй шүү. Дахиад нэг жил болчихвол яах вэ. Компани нь ямар ч хариуцлага хүлээдэггүй юм билээ” хэмээв. Гэвч Ж.Энхжаргал бууж өгсөнгүй “Замын ажлын 56 хоногт бороотой байсан. Гаднаас ажиллах хүчнээ наймдугаар сарын 20-нд оруулсан” гэхчлэн оройтсон учраа тайлбарлаж амжив. “Насны зам” компаниас нэхсэн, шаардсан асуудлыг Засгийн газар шийдэж өгөөд байхад хийгээгүй нь үнэн бололтой.
Тус компаниас “хураасан” 90 орчим км замыг гурван компанид олгосон нь өнгөрсөн оны долдугаар сарын үе гэнэ. Энэ нь зам, барилгын ажил хийх боломжит үеийн тэн хагасыг алдсан гэсэн үг. Тодруулбал, “Хансуун зам”, “Гашууны гол” компанид тус бүр 27.7 км зам олгожээ. Ажлын явц 50 орчим хувьтай байгаа бөгөөд дийлэнх томоохон ажлаа нугалсан тул наадмын үеэр ашиглалтад оруулах ам тангараг өргөлөө. Дорнодын замд хамгийн сүүлд “Чайна жео инженеринг” компани ханцуй шамлан орсон гэнэ. Тэд өнгөрсөн онд Дорноговь аймгийн 130 км автозамаа тун сайн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгөөд Дорнодын 50 км зам руу орсон аж. Тэд энэ ажилдаа ч хангалттай сайн ажиллаж байгаа бөгөөд 70 орчим хувьтай үргэлжилж буй гэнэ. Энэ дашрамд Ерөнхий сайд замын ажлыг тун сайн гүйцэтгэж байгаа компаниудад баяр хүргэсэн. Мууг нь цоллож, зэмлэх шавдуулахаас гадна сайн ажиллаж байгааг үнэн мөнөөр хэлэх хэрэгтэйг хэллээ. Нэн ялангуяа Дорноговь руу зам тавьсан компаниуд бусдадаа үлгэрлэхүйц сайн ажилласныг дурдахад А.Гансүх сайд “Цаашид сайн гүйцэтгэлтэй компанийг сонгон шалгаруулалтад давуу эрх олгох, үндэсний аж ахуйн нэгжийг дэмжих чиглэл баримтална” гэлээ. Үүн дээр нэмээд Н.Алтанхуяг сайд “Ер нь, компаниуд чадахгүй байж их ажил амлаж авдаг, түүнийгээ гүйцээж чадахгүй болохоор хамгийн мууг нь буцаадаг. Үүнийг зогсоох хэрэгтэй, чадаж байгааг нь дэмжээд, чадахгүй компанитай зууралдахгүй шүү” гэж сануулсан юм.
Чихнээс хонх уясан өөр нэг аймаг нь Хөвсгөл. Мөрөн-Тариалан, Уньт-Найрамдал чиглэлд дөрвөн компани ажиллаж байгаа. Хэмжээний хувьд ойролцоогоор 30 км замтай. Хамгийн том нь Солонгосын “Пик Сеок” хэмээх компанийн 48 км зам юм. Тус компани нь Хөвсгөл аймагт нүүрлэсэн “Насны зам” гэж болохуйц ажээ. Анх 88 км замын ажил авсан ч гүйцэтгэл хангалтгүй байсан тул 40-ийг нь буцаасан. Гэлээ ч үлдсэн зам дээрээ сайн ажиллаж чадахгүй байгаа тул Засгийн газрын хуралдаанаар нэг тийш шийдвэрлэх бололтой. Хэзээ дуусгах вэ гэсэн Ерөнхий сайдын шулуухан асуултад дийлэнх нь 2014 онд ашиглалтад өгнө хэмээн олны өмнө хариуллаа.
Засгийн газрын төлөвлөгөө ёсоор энэ жил Говь-Алтай, Завхан, Сүхбаатар аймгийг хатуу хучилттай замаар холбох ёстой. Гэсэн ч одоогоор Алтай хот хүртэлх замын хөрөнгө оруулалт шийдэгдээгүй байгаа аж. Сүхбаатар аймгийн ажил хэвийн үргэлжлэх бол Завхан аймаг бага зэрэг бэрхшээлтэй. Тодруулбал, Завхан аймгийн замын ажил дөрвөн хэсэг хуваагдсаны дотор Тосонцэнгэлээс Улиастай хүрэх замын ажил эзэнгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, түүнийг гүйцэтгэх компани одоогоор тодроогүй. Замын компаниуд цугласан дээр Засгийн газраас тендер зарлах тухай хэлээд хийх ажил байгааг дуулгасан юм. Үүнээс гадна хоёр ч замын гүйцэтгэгч тодроогүй байгаа аж.
Завхан аймгийн замын ажлыг гүйцэтгэж буй “Хурдны зам” компанийн ажил удаан байгааг олны өмнө шүүмжилсэн. Түүнээс гадна том ажилтай байж Архангайн Хархорины замыг дутуудуулж хаясан хэмээн зэмлэв. Үүний хариуд компанийн төлөөлөл О.Энхсүх дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Тэд 2007 оны гэрээгээр хатуу хучилттай хуучин замыг шинэчлэхээр ажлаа эхлүүлээд байтал замын стандарт, дүрэм өөрчлөгдөх үеэр ажлыг нь зогсоосон гэнэ. Тодруулбал, хуучин асфальт нь хэтэрхий овгор товгор байсан тул дээгүүр нь хучих бололцоогүй, харин шууд буталж дахин боловсруулах технологи ашиглахаар болсон аж. Үүний улмаас ажил нь гацаанд орж Завханы зам руу шилжсэн бөгөөд Зам, тээврийн яамны үйл ажиллагааны дутагдлаас үүдэлтэй болж таарав. Уг ажлыг шуурхай шийдвэрлэхээр тогтлоо.
Уулзалтын үеэр яамтай холбогдож хөндөгдсөн өөр нэг асуудал нь Сэлэнгэ аймгийн Хушаат сум дахь гүүрний ажил. Хэдийгээр ажил нь дуусч, зорчих хөдөлгөөн нээгдсэн ч улсын комисс хүлээж авахгүй байгаа гэнэ. Учир нь, гүүрний тулгуур багануудыг дээр, доор төвшинд хийгээд, хучилтын хэсгээр долгионыг далдалсан гэж ЗТЯ үзэж буй. Гэвч салбарын сайд А.Гансүх удахгүй бодит байдалтай биеэр очиж танилцах, комисс ажиллуулах болсноо танилцуулав.
Зам, тээврийн яам энэ оноос замын компаниудад хэрээс хэтэрсэн “том” ачаа үүрүүлэхгүй байх бодлого баримтлах гэнэ. Ингэхдээ нэг компанид 50 орчим км замын босго тогтоож магадгүй юм. Уулзалтын төгсгөлд компанийн төлөөллүүд Засгийн газарт гомдлоо мэдүүлсэн. Үүний эхэнд замын баталгаат хугацааг гурван жилээр тогтоодог нь компаниудыг “сүйрүүлж” буйг “Монголын хурдны зам” компанийн захирал Ж.Шуумаржав хэлэв. Учир нь, жил жилээр төгрөгийн ханш сулардаг нь бидэнд хүнд цохилт болдог хэмээн замын компанийн захирлуудаар алга ташуулав. Түүнчлэн замын чанар, насжилтыг сайжруулъя гэвэл хатуу хучилтыг дөрвөн см-ээр нэмж есөн см болгох санал гаргасан. Ялангуяа хүнд даацын машин явдаг, уул уурхай хөгжиж буй говийн замыг нэн тэргүүнд “зузааруулахыг” хүслээ. Эцэст нь, Говь-Алтай аймгийн 250 орчим км замыг тус компанийн нэгдэлд шууд өгч, хоёр жилийн дотор дуусгах боломж олгож “шагнахыг” хүссэн юм. Тодруулбал, тэд Дорноговь аймгийн замыг хамгийн сайн барьсан үлгэр жишээч замчид ажээ.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
























