Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
М.Энхболдыг байхад МАН сонгуульд үргэлж ялагддаг гэв үү
2012 онд болсон удаа дараагийн улс төрийн сонгуулиар хамраараа газар хатган ялагдсан МАН буруутай хүмүүстээ хариуцлага тооцон улс төрийн давцангаас арчин хаяж шинэчлэлийн XXYII их хурлаа хийгээд “цоо шинэ “ дарга М.Энхболдоо ширээнд залж их баяр цэнгэл болов доо.
МАН-ын томцуул энэ их хурлаа “Шинэчлэлийн” хэмээн их л тодотгож, бараг л “Үүнээс цааш ялагдал гэж үгүй” хэмээн тунхаглаж байсан ч энэ их хурлаас хойш удалгүй болсон Говь-Алтай аймгийн Иргэдийн хурлын дахин сонгуулд далаараа тас тавиулах нь тэр. Уг нь Говь-Алтай аймаг бол 1990 оноос хойш час улаанаараа байсан аймаг шүү дээ. Гэтэл шинэчлэгдсэн МАН бүр эсрэгээр нь эргүүлчих нь энэ.
Энэ ч мэдээж юун түрүү МАН өнөөдөр Монгол Улсын нийгэм эдийн засаг, улс төрд муу үг, муухай үйлдлээс өөр нэмэргүй болчихсонтой холбоотой. УИХ-д суугаа хэдэн нөхөр нь ямар нэгэн ажлыг чагталж садаа тээр болох, Засгийн газраар аль болох ажил хийлгэхгүй бойкотлох, ард түмний амьдралыг дээшлүүлж сайжруулахгүй байхыг эрмэлзэж байгааг ард олон нийтээрээ харж байгаа болохоор тэдэнд дургуйцээд байгаа нь тэр.
МАН-ыг дэмжихгүй байх өөр нэг ноцтой шалтгаан нь МАН-ын даргаар М.Энхболд гэдэг хүнийг эргүүлэн томилсонд жирийн гишүүд нь үнэн сэтгэлээсээ дурамжхан байгаагаа илэрхийлж байгаа нь энэ.
Угаасаа газрын наймаачин, нийслэл хотыг хүүхэд тоглох бүү хэл хүн явах явган хүний замгүй болгож нэр нүүрээ барсан энэ хүн нийт олон түмэнд байтугай намын гишүүдийнхээ дунд нэр хүндгүй болсон нь нууц биш.
МАН-ын “шинэчлэлийн” их хурал болох гэж байхад л М.Энхболд намын дарга болох нь гэсэн яриа тархаж, хэвлэл шуугьж эхлэхэд хүмүүс “Тэгвэл ч энэ их хурал шинэчлэлийн биш их хурал болно” гэж хэлж ярьж бичиж байлаа.
Тэгээд яг их хурал болох гээд намын анхан шатны байгууллагууд хуралдаад бараг л гишүүн бүр “За М.Энхболдыг л намын дарга болгож болохгүй шүү. Тэгвэл энэ намын нэр хүнд юу ч үгүй болно” гэж захиж явуулсан. Харамсалтай нь эгэл гишүүдийн үг тэнгэрт хүрэлгүй замхарч М.Энхболдын далдаас удирддаг хотын фракцын хор найруулгаар тэр намын дарга болчих нь тэр.
Дэлхий цөмөрнө гэж тогоруу зөөлөн гишгtдэг гэдэг шиг М.Энхболд намын дарга болох гэж дурлаад зүтгээд байдаг ч бас аргагүй. Ингэж байгаад намаа сонгуульд ялуулчихвал Ерөнхий сайд гэдэг том суудал хүлээж байгаа. Тэгвэл зөвхөн нийслэлийн газрыг биш монголын нутгийг зараад хөлжинө гэж мөрөөдөж байгаа нь тэр.
Энэ тухайд тус намаас гарч МАХН-д гишүүнчлэлээ сэргээгээд байгаа, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж “МАН-ын их хурлыг зөвхөн намын гишүүд нь төдийгүй Монголын ард түмэн анхааралтай ажиглаж ихээхэн зүйл хүлээсэн. Улстөрийн энэ хүчин одоо л шинэчлэгдэх нь гэж харж байсан л даа. Гэтэл тэр итгэлийг нь унтраасан хурал боллоо. ....Зохион байгуулалтын асуудлаас эхлээд л нийгмийн хүлээлтэд зөв хариулт өгч чадаагүй. Үндсэндээ шинэчлэл хийнэ гэсэн үгэндээ хүрсэнгүй” гэж хэлжээ.
Чухамдаа намын даргыг сонгож М.Энхболдыг орой дээрээ залсан нь хээн жилийн өмнө намын нэрийг сольсон тухайд Ц.Шаравдоржийн хэлснээр “Анхан шатны үүр болгоноос Их хурлын төлөөлөгч сонгогдсон. Тэр хүмүүст гишүүд намын нэрийг өөрчлөх цаг нь биш гэсэн байдаг. Чи намын нэрийг өөрчилж болохгүй шүү гэж үүрэг өгөөд явуултал энд ирээд өөр болчихсон” гэдэг шиг л юм болсон хэрэг.
Ийнхүү 90 гаруй жилийн түүхтэй МАН гэдэг улс төрийн том хүчин өнөөдөр эгэл гишүүд төдийгүй энэ намын нэрээр улстөрд орж төр засгийн нөлөө бүхий ажил алба хашиж явсан олонд нэртэй улстөрчдийнхөө дунд нэр хүндгүй болж байгааг М.Энхболд гэдэг хүнтэй холбохоос аргагүй болж байна.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өнөөдрийн сонинд “Нөлөө бүхий улстөрч, олны танил хүмүүс тун удахгүй МАХН-д элсэх гэж байгаа. Дахин хэлэхэд тун удахгүй” гээд хэлчихсэн байна.
Тэгээд ч энэ мэдээллийг хэвлэлүүд “МАН-ын дарга М.Энхболдыг эсэргүүцсэн МАН-ын нөлөө бүхий гишүүд МАХН-д элсэх гэж байна” гэж бичиж байна. Энэ тоог 200-гаад тодотгож байгаа юм.
Өнөөдөр улс төрийн нам, улстөрчдийн амнаас 2016 оны сонгууль гэдэг үг гараад байдаг болчихлоо. Үндсэндээ хоёр жилийн дараа болох сонгуулийн дуулиан эхэлж байна.
Гэтэл энэ МАН-ын байж байгаа царайг хар. Өрхийн тэргүүн нь ажил албагүй, архи уугаад олонд нэр нүүрээ барчихсан, ар гэр нь яадгаа алдчихсан, хэдэн том болсон хүүхэд нь дайжиж гараад хадмуудаа бараадаад явчихсан айл шиг л байна.
Тэгээд ч МАХН-д гишүүнчлэлээ сэргээгээд байгаа Ц.Шаравдорж өнөөгийн МАН-ын дарга М.Энхболдын тухайд 2008 оны сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг “М.Энхболд тэр үед намын дарга байсан. Гэхдээ нийгэм бүхэлдээ МАН гэхээсээ М.Энхболдын үйл ажиллагаанд сөрөг хандлагатай болчихсон. Ийм даргатай сонгуульд орох юм бол ялагдах нь тодорхой байсан” гээд хэлчихэж. Энэ байдал өнөөдөр яг давтагдаж байна.
Хэдийгээр түүнээс хойш зургаан жил өнгөрсөн ч М.Энхболдын хувьд юу өөрчлөгдөж сайжирсан юм бэ.
Харин ч муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр хотын фракцыг далдаас залж чиглүүлж, 2012 оны сонгууль хүртэл нийслэлийн албан газар бүрт шургалуулсан залуу авлигачдаараа дамжуулан хөрөнгө мөнгө шамшигдуулан төрийн ажил албанд тээг садаа болж явсаар өнөө хүрсэн. Үүнийг нь ч зон олноороо мэддэг, бүр залхчихсан байгаа.
Тэгэхээр ирэх сонгууль МАН, М.Энхболдод нэг их ээлтэй байж чадахгүй л юм болов уу даа. МАН-ын даргын суудлыг л авчихвал сонгуульд ялаад дахиад нэг удаа Ерөнхий сайдын суудалд тухлаад, тэндээ хадагдчихна гэсэн М.Энхболдын мөрөөдөл ч бас талаар өнгөрөх нь.
Ер нь аажимдаа МАН гэдэг улс төрийн хүчин өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй зарим нэгэн нам шиг хэдхэн хүний л нам болж үлдэх болж байгаа юм биш үү.
Цаана чинь МАН-ын эрх баригчдын сургуулийн хүүхдээр тараалгасан МАН-ын батлах айлуудын авдранд нь дараастай хэвтэж байгаа гэнэ.
Намын дарга М.Энхболд нь нэг иймэрхүү “нэр хүндтэй”, намын гишүүд нь өөр нэг бодолтой, МАХН-ын батлахаа өвөртлөөд явж байдаг болохоор энэ улстөрийн хүчин цаашид юу болох вэ.
Ёстой л монголын уран сайхны “Энэ хүүхнүүд үү” кинон дээр Жамц даргын хөгшин “За тэгээд Думаа байхгүй болж Дуламсүрэн бэр маань болж байгаа хэрэг үү. Тэгвэл бүр ч сайн” гэдэг шиг “За тэгээд МАН байхгүй болж МАХН үлдэж байгаа юм шив дээ”. Одоо яана гэхэв.
Бадарчин баярлах болоогүй гэдэг үг зүгээр нэг гараагүй байлгүй дээ. Шаравдорж яахав дээ, Эхнэрийнх нь барилгын бизнес хүнд байдалд ороо биз дээ. тэгээд ямар АН-д улуун цайм оролтой биш, МАХН нэрээр тэдний талд орж байгаа хэрэг. Эр хүн жудагтай байвал зүгээр шүү.
“МАН-ын дарга М.Энхболдыг эсэргүүцсэн МАН-ын нөлөө бүхий гишүүд МАХН-д элсэх гэж байна” /хэвлэлийн мэдээнээс /
2012 онд болсон удаа дараагийн улс төрийн сонгуулиар хамраараа газар хатган ялагдсан МАН буруутай хүмүүстээ хариуцлага тооцон улс төрийн давцангаас арчин хаяж шинэчлэлийн XXYII их хурлаа хийгээд “цоо шинэ “ дарга М.Энхболдоо ширээнд залж их баяр цэнгэл болов доо. МАН-ын томцуул энэ их хурлаа “Шинэчлэлийн” хэмээн их л тодотгож, бараг л “Үүнээс цааш ялагдал гэж үгүй” хэмээн тунхаглаж байсан ч энэ их хурлаас хойш удалгүй болсон Говь-Алтай аймгийн Иргэдийн хурлын дахин сонгуулд далаараа тас тавиулах нь тэр. Уг нь Говь-Алтай аймаг бол 1990 оноос хойш час улаанаараа байсан аймаг шүү дээ. Гэтэл шинэчлэгдсэн МАН бүр эсрэгээр нь эргүүлчих нь энэ.
Энэ ч мэдээж юун түрүү МАН өнөөдөр Монгол Улсын нийгэм эдийн засаг, улс төрд муу үг, муухай үйлдлээс өөр нэмэргүй болчихсонтой холбоотой. УИХ-д суугаа хэдэн нөхөр нь ямар нэгэн ажлыг чагталж садаа тээр болох, Засгийн газраар аль болох ажил хийлгэхгүй бойкотлох, ард түмний амьдралыг дээшлүүлж сайжруулахгүй байхыг эрмэлзэж байгааг ард олон нийтээрээ харж байгаа болохоор тэдэнд дургуйцээд байгаа нь тэр.
МАН-ыг дэмжихгүй байх өөр нэг ноцтой шалтгаан нь МАН-ын даргаар М.Энхболд гэдэг хүнийг эргүүлэн томилсонд жирийн гишүүд нь үнэн сэтгэлээсээ дурамжхан байгаагаа илэрхийлж байгаа нь энэ.
Угаасаа газрын наймаачин, нийслэл хотыг хүүхэд тоглох бүү хэл хүн явах явган хүний замгүй болгож нэр нүүрээ барсан энэ хүн нийт олон түмэнд байтугай намын гишүүдийнхээ дунд нэр хүндгүй болсон нь нууц биш.
МАН-ын “шинэчлэлийн” их хурал болох гэж байхад л М.Энхболд намын дарга болох нь гэсэн яриа тархаж, хэвлэл шуугьж эхлэхэд хүмүүс “Тэгвэл ч энэ их хурал шинэчлэлийн биш их хурал болно” гэж хэлж ярьж бичиж байлаа.
Тэгээд яг их хурал болох гээд намын анхан шатны байгууллагууд хуралдаад бараг л гишүүн бүр “За М.Энхболдыг л намын дарга болгож болохгүй шүү. Тэгвэл энэ намын нэр хүнд юу ч үгүй болно” гэж захиж явуулсан. Харамсалтай нь эгэл гишүүдийн үг тэнгэрт хүрэлгүй замхарч М.Энхболдын далдаас удирддаг хотын фракцын хор найруулгаар тэр намын дарга болчих нь тэр.
Дэлхий цөмөрнө гэж тогоруу зөөлөн гишгtдэг гэдэг шиг М.Энхболд намын дарга болох гэж дурлаад зүтгээд байдаг ч бас аргагүй. Ингэж байгаад намаа сонгуульд ялуулчихвал Ерөнхий сайд гэдэг том суудал хүлээж байгаа. Тэгвэл зөвхөн нийслэлийн газрыг биш монголын нутгийг зараад хөлжинө гэж мөрөөдөж байгаа нь тэр.
Энэ тухайд тус намаас гарч МАХН-д гишүүнчлэлээ сэргээгээд байгаа, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж “МАН-ын их хурлыг зөвхөн намын гишүүд нь төдийгүй Монголын ард түмэн анхааралтай ажиглаж ихээхэн зүйл хүлээсэн. Улстөрийн энэ хүчин одоо л шинэчлэгдэх нь гэж харж байсан л даа. Гэтэл тэр итгэлийг нь унтраасан хурал боллоо. ....Зохион байгуулалтын асуудлаас эхлээд л нийгмийн хүлээлтэд зөв хариулт өгч чадаагүй. Үндсэндээ шинэчлэл хийнэ гэсэн үгэндээ хүрсэнгүй” гэж хэлжээ.
Чухамдаа намын даргыг сонгож М.Энхболдыг орой дээрээ залсан нь хээн жилийн өмнө намын нэрийг сольсон тухайд Ц.Шаравдоржийн хэлснээр “Анхан шатны үүр болгоноос Их хурлын төлөөлөгч сонгогдсон. Тэр хүмүүст гишүүд намын нэрийг өөрчлөх цаг нь биш гэсэн байдаг. Чи намын нэрийг өөрчилж болохгүй шүү гэж үүрэг өгөөд явуултал энд ирээд өөр болчихсон” гэдэг шиг л юм болсон хэрэг.
Ийнхүү 90 гаруй жилийн түүхтэй МАН гэдэг улс төрийн том хүчин өнөөдөр эгэл гишүүд төдийгүй энэ намын нэрээр улстөрд орж төр засгийн нөлөө бүхий ажил алба хашиж явсан олонд нэртэй улстөрчдийнхөө дунд нэр хүндгүй болж байгааг М.Энхболд гэдэг хүнтэй холбохоос аргагүй болж байна.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өнөөдрийн сонинд “Нөлөө бүхий улстөрч, олны танил хүмүүс тун удахгүй МАХН-д элсэх гэж байгаа. Дахин хэлэхэд тун удахгүй” гээд хэлчихсэн байна.
Тэгээд ч энэ мэдээллийг хэвлэлүүд “МАН-ын дарга М.Энхболдыг эсэргүүцсэн МАН-ын нөлөө бүхий гишүүд МАХН-д элсэх гэж байна” гэж бичиж байна. Энэ тоог 200-гаад тодотгож байгаа юм.
Өнөөдөр улс төрийн нам, улстөрчдийн амнаас 2016 оны сонгууль гэдэг үг гараад байдаг болчихлоо. Үндсэндээ хоёр жилийн дараа болох сонгуулийн дуулиан эхэлж байна.
Гэтэл энэ МАН-ын байж байгаа царайг хар. Өрхийн тэргүүн нь ажил албагүй, архи уугаад олонд нэр нүүрээ барчихсан, ар гэр нь яадгаа алдчихсан, хэдэн том болсон хүүхэд нь дайжиж гараад хадмуудаа бараадаад явчихсан айл шиг л байна.
Тэгээд ч МАХН-д гишүүнчлэлээ сэргээгээд байгаа Ц.Шаравдорж өнөөгийн МАН-ын дарга М.Энхболдын тухайд 2008 оны сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг “М.Энхболд тэр үед намын дарга байсан. Гэхдээ нийгэм бүхэлдээ МАН гэхээсээ М.Энхболдын үйл ажиллагаанд сөрөг хандлагатай болчихсон. Ийм даргатай сонгуульд орох юм бол ялагдах нь тодорхой байсан” гээд хэлчихэж. Энэ байдал өнөөдөр яг давтагдаж байна.
Хэдийгээр түүнээс хойш зургаан жил өнгөрсөн ч М.Энхболдын хувьд юу өөрчлөгдөж сайжирсан юм бэ.
Харин ч муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр хотын фракцыг далдаас залж чиглүүлж, 2012 оны сонгууль хүртэл нийслэлийн албан газар бүрт шургалуулсан залуу авлигачдаараа дамжуулан хөрөнгө мөнгө шамшигдуулан төрийн ажил албанд тээг садаа болж явсаар өнөө хүрсэн. Үүнийг нь ч зон олноороо мэддэг, бүр залхчихсан байгаа.
Тэгэхээр ирэх сонгууль МАН, М.Энхболдод нэг их ээлтэй байж чадахгүй л юм болов уу даа. МАН-ын даргын суудлыг л авчихвал сонгуульд ялаад дахиад нэг удаа Ерөнхий сайдын суудалд тухлаад, тэндээ хадагдчихна гэсэн М.Энхболдын мөрөөдөл ч бас талаар өнгөрөх нь.
Ер нь аажимдаа МАН гэдэг улс төрийн хүчин өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй зарим нэгэн нам шиг хэдхэн хүний л нам болж үлдэх болж байгаа юм биш үү.
Цаана чинь МАН-ын эрх баригчдын сургуулийн хүүхдээр тараалгасан МАН-ын батлах айлуудын авдранд нь дараастай хэвтэж байгаа гэнэ.
Намын дарга М.Энхболд нь нэг иймэрхүү “нэр хүндтэй”, намын гишүүд нь өөр нэг бодолтой, МАХН-ын батлахаа өвөртлөөд явж байдаг болохоор энэ улстөрийн хүчин цаашид юу болох вэ.
Ёстой л монголын уран сайхны “Энэ хүүхнүүд үү” кинон дээр Жамц даргын хөгшин “За тэгээд Думаа байхгүй болж Дуламсүрэн бэр маань болж байгаа хэрэг үү. Тэгвэл бүр ч сайн” гэдэг шиг “За тэгээд МАН байхгүй болж МАХН үлдэж байгаа юм шив дээ”. Одоо яана гэхэв.
0 Сэтгэгдэл
123
iim nohtsold enhboldoos oor namiin darga hiih zangaragtai hun baigaagui shuu, tsag boloogui bna, haruulna biz dee. enhboldiig demjij bna
2014.02.19
2014.02.18
























