Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
Нийслэлийнхэн цасны баяраа хийлээ
Нийслэлийн Ардчилсан намаас өнгөрсөн бямба гарагт Хүрэл тогоотод намын дэргэдэх холбоод, дүүргүүдийн намын хороодын дунд цасны баяраа хийжээ.
Цасны баярт ААХ, АЭХ, АЗХ болон есөн дүүргийн намын хороодын гишүүд, нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид оролцжээ. Эдгээр холбоод, намын хороодын гишүүд төлөөллөөс бүрдсэн тус бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг спортын гурван төрлөөр буюу уулын оргил булаацалдах, хаднаас олсоор буух, сүмо гэсэн гурван төрлөөр ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорилоо. Мөн тэмцээнд оролцогчид намын түүхтэй холбоотой асуултад хариулж мэдлэгээрээ өрсөлджээ. Багийн нийлбэр оноогоор Чингэлтэй, Хан-Уул, Багахангай дүүргийн баг бусдыгаа хошуучилж, эхний гурван байрыг эзэлсэн байна.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл тэмцээнд оролцсон бүх багт баяр хүргээд, тэргүүлсэн багуудыг цом, өргөмжлөл, боулинг тоглох эрхийн бичгээр шагнаж урамшуулжээ.Тэрээр энэ үеэр энэ онд нийслэлд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлуудынхаа заримаас танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүлж, сонирхсон асуултад нь хариулт өгчээ.

ЗӨВ ШҮҮ
Нийслэлийн Ардчилсан намаас өнгөрсөн бямба гарагт Хүрэл тогоотод намын дэргэдэх холбоод, дүүргүүдийн намын хороодын дунд цасны баяраа хийжээ. Цасны баярт ААХ, АЭХ, АЗХ болон есөн дүүргийн намын хороодын гишүүд, нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид оролцжээ. Эдгээр холбоод, намын хороодын гишүүд төлөөллөөс бүрдсэн тус бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг спортын гурван төрлөөр буюу уулын оргил булаацалдах, хаднаас олсоор буух, сүмо гэсэн гурван төрлөөр ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорилоо. Мөн тэмцээнд оролцогчид намын түүхтэй холбоотой асуултад хариулж мэдлэгээрээ өрсөлджээ. Багийн нийлбэр оноогоор Чингэлтэй, Хан-Уул, Багахангай дүүргийн баг бусдыгаа хошуучилж, эхний гурван байрыг эзэлсэн байна.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл тэмцээнд оролцсон бүх багт баяр хүргээд, тэргүүлсэн багуудыг цом, өргөмжлөл, боулинг тоглох эрхийн бичгээр шагнаж урамшуулжээ.Тэрээр энэ үеэр энэ онд нийслэлд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлуудынхаа заримаас танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүлж, сонирхсон асуултад нь хариулт өгчээ.


0 Сэтгэгдэл
2014.02.17
























