Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-д олонхийн удирдлага, ардчилал огт байхгүй болжээ

90 гаруй жилийн түүхтэй МАН монголын улс төрийн томоохон хүчин байхаа хэдийнээ больж үнэхээр хэдхэн олигархийн бүлэглэл болсныг гал тогоонд нь байж мөн чанарыг нь мэдэрсэн хүмүүс илчилж эхэллээ.
Тэгээд ч хожмын амьдрал, улс төрийн карьераа бодсон нэр нөлөө бүхий хүмүүс эндээс холдож, эднээс зайгаа барьж эхэллээ.

“Намынхаа нэрийг сольж МАН болгоод яах юм бэ. Намын нэрийг л өөрчилж  болохгүй шүү” хэмээн эгэл гишүүд нь Их хурлын төлөөлөгч сонгох хурал дээрээ хэлж захисаар байхад Их хурал нь намынхаа нэрийг өөрчилчихдөг. Их хурлын төлөөлөгчдийн 99 хувийн саналаар гэж тайлбарлаад л болоо. Гэтэл тэр их хурлын төлөөлөгч сонгохдоо хэрхэн будилуулж, хэдэн олигархийн нөмөр нөөлөгт явдаг хүмүүсийг сонгосон тухай яриа бас бий. Саяхан болсон аугаа их  “Шинэчлэлийн” XXYII их хурлын төлөөлөгчийг хэрхэн сонгосон талаар УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу бүхий л булайг нь хэвлэлээр нэг дэлгэсэн. Тэгэхээр тэд гишүүдийнхээ үгийг сонсохоо больсон юм байна. Энэ намд ардчилсан сонгууль гэж байхгүй юм байна.

Сая болсон энэ XXYII их хурлаар  МАН-ын даргаар М.Энхболдыг сонгосон нь бас л намын нийт гишүүдийн хүсэл зориг байгаагүй. Их хурлын сургаар л, намын даргад хэн хэн өрсөлдөх чимээнээр л “За М.Энхболдыг даргаараа тавибал манай нам өнгөрнө шүү” гэсэн яриа тархсан. За бусад хүмүүс ч дүүрч, өөрийн нь намын гишүүд ингэж санал бодлоо хэлсээр байтал өнөөх шинэчлэлийн их хурлын төлөөлөгч мөн л түүнийг сонгоод “За одоо манай МАН ялагдашгүй боллоо” гээд тарж одсон. Энэ төлөөлөгчид нь аанай л Ш.Сайхансамбуугийн  хэлснээр м.Энхболд мэтийн нөхдийн дохио зангааны хүмүүс байж, гишүүдийнхээ үгийг ч сонсолгүй хүчээр томилж ирүүлсэн хүн байсан хэрэг.

МАН-ын батлах тараасан тухай Ц.Шаравдорж бас л үнэнээр нь дэлгэж өнөөгийн удирдлагуудыг ичээгээд орхиж. Тэд зүгээр л хэзээ нэгэн цагт МАХН-д бүртгэлтэй байсан хүмүүст хүргэж өгөөрэй гээд сургуулийн хүүхдээр тэр батлахуудыг тараалгасан юмсанж. Тэгэхээр МАН 160 гаруй мянган гишүүнтэй гээд байдаг ч бас л ташаа болох нь.

Тэгээд энэ хүмүүсийн тараасан батлахыг өвөртлөөд “Би МАН-ын гишүүн” гэж яваа хүн хэд байгааг хөөрхий М.Энхболд тэргүүтэн мэдэхээ больсон байх нь. Үүнийг Ц.Шаравдоржийн “Сургуулийн хүүхдээр тараалгасан энэ батлах нь үнэндээ МАХН-ын гишүүдийг хоёр батлахтай болгосон. Нэгийг нь өвөртөө аваад явж байна. Хүүхдээр юм уу хөндлөнгийн хүнээр тараалгасан батлах нь авдрандаа байж байдаг” гээд хэлчихсэн нь баталж байна. Ядаж байхад энэ намын гишүүдээс өдөрт хэдэн зуун хүн МАХН-д элсч гишүүнчлэлээ сэргээж байгаа.
Ингэж нэгэн цагт монголын улс төрийн хамгийн зохион байгуулалттай, том хүчин байсан нам өнөөдөр хэдэн гишүүнтэйгээ мэдэхгүй будилж Төрийн ордонд байгаа УИХ-ын хэдэн гишүүн, МАН-ын цагаан ордноор  хөлхөж албан тушаал горьдсон хэдэн олигархитай үлдсэнээ 160, 170 мянган гишүүнтэй хэмээн эндүүрээд байгаа хэрэг байх нь.

Ийн өөрийнхөө намын гишүүний тоог ч мэдэхгүй, өнөө маргаашийн албан тушаал зөөлөн суудал, эрх мэдлийн төлөө толгой нь гашилсан хэдэн олигархи чинь төрийн албыг аль ч учрыг нь олохгүй самууруулах нь энүүхний хэрэг байж. УИХ, орон нутгийн сонгуулиар иргэний үнэмлэх хувилж, байгаа байхгүй, талийгаач болсон иргэдээр санал өгүүлэх чинь уг гарал нь МАН-ын батлах олгож гишүүнээ тоолохоос эхтэй юмсанж.

Энэ бүхнийг яг гал тогоонд нь байж, дотоод амьдралд нь оролцож байсан хүмүүс Ш.Сайхансамбуу, Ц.Шаравдорж нар дэлгэж байна. Одоохондоо тэд  намынхаа дотоод амьдралын нарийн ширийн, буруу гажууг дэлгэж байна. “Дахиад нэг алхвал хөгшин европ” гэдэг шиг ахиад аажуухан тухтай ярилцвал энэ намынхан, намын удирдлагууд төрийн ажлыг хэрхэн жонхууруулж байсныг дэлгэх нь .....
Магадгүй хууль шүүхийнхний учрыг нь олох гээд байгаа, зарим хүн нь улс эх орноосоо зугтаад явчихсан том том хэргийн нарийн ширийн зүйл ч ил гараад ирэх юм бил үү.

Ардчилсан монгол оронд өнөөдөр олон түмнийг бүү хэл өөрийнхөө намын гишүүдийг сонсдоггүй МАН нэртэй хэдхэн хүний бүлэглэл хэрхэн төлжиж бий болон өөрсдийн амин хувийн эрх ашиг, сонирхлын төлөө улайран зүтгэж өөрийн гэсэн дарангуйлсан тогтолцоо бий болгосны жишээ энэ МАН буюу.
МАН-д олонхийн удирдлага, ардчилал, ил тод байдал гэж огт байхгүй болжээ. Өнөөдөр энэ намын удирдлагууд "Манай нам шинэчлэгдэж байна" гэж өдөр өнжихгүй улиглаж байгаа ч хуучны нэг хүний дарангуйллаа улам бүр зүүдлэн нойргүй хонож дангаар ноёрхож, ганцаар захирахын мөрөөдөл болж явааг учир мэдэх хүмүүс дэлгэж байгаа нь энэ.
0 Сэтгэгдэл
Harin tiim ee, hun duhen l tegeed baih yum
хотыг дампууруулсан м энхболд бадамжунайтангуудын бүрэлдэхүүн намын их хурлаар гарч ирсэн. алтанхуяг энхболд хоёрт ямарч ялгаа байхгүй.
Harin tiim ee, hun duhen l tegeed baih yum
М.Энхболд гэж новшоос болж байгаа юм, тэр нэг хөгийн хүйтэн царайтай пиздаг зайлуулаач
Хамгийн их уншсан