Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
Ямар ч бэрхшээл тохиолдсон даван туулж 18-ны өглөө МоАХ-ны анхдугаар их хурал ажлаа эхлэх ёстой
ҮҮНИЙГ БИЧСЭН ХҮН ЗАРИМ ЗҮЙЛИЙГ МАШ ИХ ТАШААРЧЭЭ ШИНЭ ТОЛЬ СОНИНЫГ ТА РЕДАКТОРЛААГҮЙ, МЯГМАРСАМБУУ МАКЕТЫГ ХИЙГЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ. ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ БАЙХ САЙХАН.ТҮҮХИЙН НЭГ БЯЦХАН ЗУРВАСЫГ ИНГЭЖ ХУДЛАА ҮЗЭГЛЭХ НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ. ЭНЭ СОНИНЫГ ГАРГАЛЦАЖ ЯВСАНЫ ХУВЬД ИНГЭЖ ХЭЛЭХ ЭРХТЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179
ЗӨВ ШҮҮ
МоАХ-ны Ерөнхий Зохицуулах зөвлөлийн анхны 15 гишүүний нэг сэтгүүлч Сүхбаатарын Амарсанаагийн “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” номонд тэртээх 25 жилийн өмнө өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхны өдрүүдээс эхлэн МоАХ-г үүсгэн байгуулсан түүхэн баримтууд, 24 жилийн өмнө яг энэ өдөр хуралдсан анхдугаар их хурлын талаар өгүүлсэн байдаг. МоАХ-ны анхдугаар их хурлын өмнөх өдрүүдэд Ардчиллын анхдагчид маань яаж ажиллаж ямар үүрэг хүлээж, их хурлаа хэрхэн амжилттай хийсэн талаар “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” номонд өгүүлснийг уншигч танд хүргэе.

1989 оны арванхоёрдугаар сарын 10. МоАХ-ны анхны цуглаан. С.Амарсанаа улс төрийн 13 шаардлага бүхий өргөн барих бичгийг уншив.
Гуравдугаар бүлэг МоАХ хууль ёсны болов
... Анхдугаар их хурлын өмнөх өдрүүд
МоАХ-ны Анхдугаар их хурал хийх байрны асуудал шийдэгдсэн тул хоёрдугаар сарын 13, 14, 15, 16 -ны өдрүүдэд нөр их бэлтгэл ажил өрнөв.
Биднийг МАХН-ын, МХЗЭ-ийн их хурлууд хэрхэн яаж болдгийг хэвлэлээс уншиж, зурагтаас үзсээр байгаад тодорхой ойлголт авчихсан хүмүүс гэж хэлж болно. Миний хувьд гэвэл 1988 онд МҮЭ-ийн 13 дугаар Их хурал хуралдахад “Хөдөлмөр” сонины сурвалжлагч байсан тул ЗХУ-ын Бүх Холбоотын ҮЭ-ийн “Труд” сонины төлөөлөгчдөд орчуулагч үйлчлэгчээр ажиллаж явахдаа нэлээд зүйл ажиглаж мэдэж авсан байв. Энэ гурван байгууллага бол нүсэр том удирдлагын төв аппарат, улс орны өнцөг булан бүрийг, аймаг, сум, хороо бүрийг хэрэн сүлжсэн шат шатны бүтэц нэгжүүдтэй, өмч хөрөнгө, унаа машин, байр, боловсон хүчин, сонин хэвлэл зэрэг шаардлагатай бүх зүйлээр бүрэн хангагдсан байдаг юм. Ийм хүчирхэг байгууллагуудын хувьд ч гэсэн их хурал хийнэ гэдэг нь ихээхэн бэлтгэл, хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил болдог юм.
Хот хөдөөнөөс олон зуун төлөөлөгч ирж Улаанбаатарын хэдэн зочид буудалд байрлаж, ресторан, зоогийн газруудад үнэгүй хооллож ундлан, урдаа болон ардаа сэргийлэхийн хамгаалалттай олон арван автобус хөлөглөн зорчиж, хэд хоног АИХ-ын танхимд хуралдсан нэр зүүгээд тусгай дэлгүүрээр үйлчлүүлж ховор бараа аваад нутаг буцдаг юм.
Бас гадаадаас “ах дүү социалист” орнуудаас зочид ирнэ. Их хурал угтсан кампанит ажлын явцад нам, эвлэлийн үүр хороод, ҮЭ-ийн хороодын дарга нар нь төлөөлөгчдөө сонгох нэрийн дор шууд томилох ба энэ үед тэр олон зуун төлөөлөгчийн хэлэх үгийг бичиж өгөх нүсэр бүрэлдэхүүн Улаанбаатар хотод ажлаа эхэлнэ. Яагаад гэвэл нэг ч төлөөлөгч өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёсгүй, тэд зөвхөн нам засгийн бодлогыг дэмжсэн бэлэн үг унших ёстой. Нэг иймэрхүү, их хурал нэртэй боловч үнэн хэрэгтээ үзэл суртлын нүсэр том шоу болдог билээ.
Манай анхдугаар их хурал бол бүх талаараа дээр дурдсан байгууллагуудын их хурлаас тэс өөр, цоо шинэ түүхэн үйл явдал болно. Албан ажлаа явуулах байр, хөрөнгө мөнгө, сонин хэвлэл, унаа машин, ажлын аппарат үгүй ч Ерөнхий Зохицуулах Зөвлөлийн гишүүн гучаад хүний зүтгэл, ардчилал эрх чөлөөний төлөө гэсэн гал халуун сэтгэлтэй гишүүд, дэмжигчид нь байна. МоАХ-нд улс эх орноо эрх чөлөөтэй, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, хүн ард нь баян чинээлэг, цэцэглэн хөгжсөн улс болгох агуу том зорилт бий. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидэнд хаалттай ч олон түмэн бидний уриа, зар мэдээллийг үтэр түргэн улс орон даяар түгээн тарааж байна.
Гол ажил болох их хурлын улс төрийн илтгэлээ бичих, бусад үндсэн баримт бичгүүдийг бэлдэх ажлаа Нэргүй багш хэдийнэ эхэлсэн, одоо бэлэн болох шатандаа оржээ. Өдөр шөнөгүй ажиллах түүнд туслахаар С.Зориг, Мурат, Жавхлант, Батцэнгэл, Бат-Үүл, Жаргалсайхан, Төмөр-Очир зэрэг ЕЗЗ-ийн гишүүд тэднийд байнга очиж байна. Зарим нь бүр хонон өнжин тэнд байрлаж байна. Нэргүй докторын эхнэр Гантөмөр гуай гэж дуу цөөтэй боловч зочломтгой сайхан зантай гэрийн эзэгтэй байсхийгээд л гарынхаа цай хоолоор тэднийг цайлж ундаалж байна. Хуулийн шинэчлэлийн талаарх илтгэл, мөрийн хөтөлбөр, дүрэм бичиж боловсруулахад Б.Энхтүвшин, Галсандорж, Дорлигжав, Төмөр-Очир нар саналаа нэмэрлэн ажиллаж байна. Харин Баасан лам “Сүсэг бишрэлийн эрх чөлөө” илтгэлээ, “Монголын тулгар төр улс сэргэн мандсаны 80 жилийн ойг тэмдэглэх тухай” уриалгаа бие даан ганцаараа бичиж байна.
Тайзны чимэглэл хийх, хурлын төлөөлөгчдөд үйлчлэх, хоол унд зохион байгуулах, тараах материал олшруулах, унаа, хамгаалалт гаргах, техник хэрэгслийн найдвартай байдлыг хангах, нөөцөнд бэлэн байлгах, видео бичлэг хийх, эмнэлгийн яаралтай тусламж зохион байгуулах, хөгжим, мандат хэвлэх зэрэг ажлыг МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүд хуваарилан авч салбар зөвлөлийнхөн, жирийн олон арван гишүүн дэмжигчидтэйгээ хамт өдөр шөнөгүй ажиллаж байна. Ямар ч бэрхшээл тохиолдсон даван туулж ирэх 18 -ны өглөө гэхэд МоАХ-ны Анхдугаар их хурал ажлаа эхлэх ёстой!
Тайз чимэглэл, холбооны туг далбаа, эмблем, тэмдэг бэлдэх ажлыг ЕЗЗ-ийн гишүүн Цэгмид, Нямсүрэн болон Урчуудын эвлэлийн Хорооны МоАХ-ны салбар зөвлөлийн зохицуулагч Арвис, зураач Отгонбаяр зэрэг архитекторууд, зураач, урчууд хариуцан хийж байна.
Хамгаалалтыг ерөнхийд нь Хадбаатар хариуцаж, эм болон эмнэлгийн үйлчилгээг нисэхийн Болд эмч, гуравдугаар эмнэлгийн Баярсайхан эмч нар, унааг такси баазын Даштүдэв, материал олшруулах ажлыг Болд, Эрдэнэбат, видео бичлэг хийх болон техник хэрэгслийг Батзориг, орчуулгыг Цолмон, шуурхай зохицуулах төвийг Машбат, фотосамбарыг Дашдорж, Болд, буфетны хоол ундыг Цогсайхан, бичээч нарыг Батсүх, Энхболд, Базаррагчаа, гадаадын сурвалжлагчтай харилцах ажлыг Нинж, Энхбаатар гэх мэтчилэн хариуцан ажиллаж байна.
Бид Нэргүй багшийнд гол асуудлуудаа ярьж хэлэлцээд, ЕЗЗ-ийн хурлаа Монументаль чимэглэлийн үйлдвэрт, МоАХ-ны чуулганаа Дугуй танхимд хийдэг юм. Тэр өдрүүдэд орой бүр Дугуй танхимд хуралддаг МоАХ-ны чуулганыг ЕЗЗ-ийн гишүүн Ц.Элбэгдорж хөтлөн явуулав.
МоАХ-ны салбар зөвлөлүүдийг хариуцсан ЕЗЗ-ийн гишүүн Ц.Энхтүвшин мандатын комиссыг тэргүүлж, МҮЭ-ийн Соёлын Төв Ордны 214 тоот өрөөнд сууж ажиллаж байна. МоАХ-ны хуралд оролцох төлөөлөгчид салбар зөвлөлөөсөө сонгогдож, мандатын комисст бүртгүүлээд Дугуй танхимд хийдэг чуулганд оролцож санал хүсэлтээ чөлөөтэй хэлж байна.
МоАХ-ны чуулганд нийслэлийн салбар зөвлөлүүдийн гишүүн дэмжигчид өргөнөөр оролцож их хурлаа яаж хийх тухай болон удирдах бүтцийн талаар өөрсдийн санал бодлоо, хүсэлтээ чөлөөтэй хэлснийг Ш.Цогсайхан товч протокол хөтөлж тэмдэглэн авснаа надад өгөв.
МоАХ-ны Түр чуулганы протоколоос:
1990 оны хоёрдугаар сарын 14. Түр чуулганыг “Залуус танхимд” (Дугуй танхим) 18.00 –д эхлэв.
Ц.Элбэгдорж Анхдугаар их хурлаар хэлэлцэх асуудал, хурал хуралдах байр, цагийн хуваарийг танилцуулав.
Арвис (Урчуудын эвлэлийн хороо): - МоАХ, салбар зөвлөлүүдийн цаашдын зохион байгуулалт ямар байх вэ, дэмжигчдийн тоо хэд хүрээд байна вэ? Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхөөс татгалзах санал оруулж байна.
Бат-Үүл: -МоАХ-г дэмжих нийт дэмжигчдийн тоог өнөөдөр би яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ц.Энхтүвшинтэй уулзаж мэдэж авч болно
Нямхүү (МЭС):-Зохицуулах зөвлөл ямар бүрэлдэхүүнтэй байх вэ.
Бат-Үүл: -Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг их хурлын төлөөлөгчид шийднэ.
Ш.Алтангэрэл(СОТ 2):-Зохицуулах зөвлөлийн эхний 15 хүнийг холбоо байгуулсан хүмүүсээс бүрдүүлж, сүүлийн хүмүүсийг сонгуулиар сонгох нь зүйтэй.
Баасанжав (Хавдар судлал):-Хурлыг жирийн хийх хэрэгтэй. Зохион байгуулалт сайн байх хэрэгтэй. Зохицуулах зөвлөлийн хувьд байгуулсан гавъяатай хүмүүс байх хэрэгтэй гэдэг буруу, нэр хүндтэй хүмүүс байх хэрэгтэй.
Соёмбобаатар: -Зохицуулах зөвлөлийн гишүүд цөөн байх хэрэгтэй.
Бат-Үүл:-Хурлын цагийн тухай бодож үзэх хэрэгтэй. Цагаар хавчих буруу болов уу. Тэнд шинэ зүйл гарна.
Баярсайхан (Химийн хүрээлэн): - Зохицуулах зөвлөлд хугацаатай сонгох хэрэгтэй. Нэг санаатай хүмүүс байх хэрэгтэй тул эхний 13 хүн заавал байх хэрэгтэй. Гадаад үг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Үг хэлэх 7 минутад санал, хэлэх үг бүгд орох уу?
Ц.Элбэгдорж:-Энэ 7 минут бол төсөл, хэлэх үг санал бүгд багтах ёстой.
Жамц:-Эхний 15 хүнийг мэднэ. Дараагийн хүмүүсийг яаж сонгов, танилцуулах хэрэгтэй.
Ц.Элбэгдорж:-Сүүлд орсон хүмүүс бол бидний үйл ажиллагаанд зүрх сэтгэлээ өгсөн хүмүүсийг судалж оруулсан. Миний бодлоор 7 зохицуулагч байх хэрэгтэй.
1990 оны хоёрдугаар сарын 15. Түр чуулганыг “Залуус танхимд” (Дугуй танхимд) 18.30 –д эхэлж МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүн Ц.Элбэгдорж хөтлөн явуулав.
Хэлэлцэх асуудал:
1. Хурлын гаднах зохион байгуулалт
2. Зохион байгуулалтын асуудал, Зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчдэд 9 хүнийг тогтсон. Санал авах
Монголын Оюутны чөлөөт нэгдлээс дараах санал иржээ. Хурлын завсарлагаар гадаа цуглаан зохион байгуулъя гэсэн байна. Энэ асуудлыг олонхын саналаар батлав. Мандатын комисс хоёрдугаар сарын 17 –ны өглөө 9.00-17.00 хүртэл төлөөлөгчдийг МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд бүртгэнэ. 18.45 гэхэд бүх төлөөлөгчид суудлаа эзэлнэ. Гадна хоёр чанга яригч байна. Гаднах зохион байгуулалтын талаар Хадбаатар танилцуулав.

Зураг дээр нэгдүгээр эгнээнд зүүн гараас Я.Батсүх, С.Зориг, Л.Хадбаатар, Ц.Энхтүвшин, Б.Батцэнгэл, Л.Нямсүрэн, О.Очиржав, В.Энхболд, Д.Төмөр-Очир, З.Энхбат, хоёрдугаар эгнээнд зүүн гараас Ц.Элбэгдорж,И.Жавхлант, Г.Бошигт, П.Нэргүй, Б.Энхтүвшин, Б.Болд, Д.Дорлигжав, Гантөмөр /докторын гэргий/, Д.Баасан,Б.Галсандорж, Б.Билэгт, Ч.Машбат, Д.Сосорбарам, гуравдугаар эгнээнд зүүн гараас А.Мурат, Э.Бат-Үүл, Б.Жаргалсайхан, Х.Цэгмид, Д.Энхбаатар, Д.Цолмон /толгой нь цухуйж байна/, Д.Батзориг /мөн адил/, Дарь.Сүхбаатар, С.Амарсанаа нар
Л.Хадбаатар:-Дотор ээлжгүйгээр Зоос гоёл чимэглэлийн 20 хүн байна. Байрны гадна 4 цагийн ээлжтэйгээр хамгаалагчид зогсоно. Монелийн 20 хүн. Гадна цуглааны хамгаалалтанд цуглаанд оролцох хүмүүс өөрсдөө хамгаалалт хийнэ.
Ц.Элбэгдорж:-“Хонда” мотор 2 ш, бензин, өсгөгч, микрофон, техник хэрэгсэл бэлэн болгох хэрэгтэй. Хамгаалалтын талаар саналаа хэлье.
Бат(ПДС):-Гадна хамгаалалтанд 30 оюутан гаргасан. Энийг яах вэ? Гадна баяр хүргэсэн лоозон барих уу?
Ц.Элбэгдорж:-Лоозон болно. Дотор хамгаалалтанд хүмүүс байгаа.
Баярмөнх(НЗГ):-Дотор хамгаалалтанд байх 20 хүн таних тэмдэгтэй байх хэрэгтэй.
Шийдсэн нь: дотор хамгаалалтад 30 хүн хурал дуустал ээлжгүй байна. Монел 10, Гутлын үйлдвэр 10, Зоос гоёл 10. Дандаа эрэгтэй, жигд хувцастай байна. ПДС-ийн 32 оюутан гадна хамгаалалтыг зохион байгуулна. Хурал хийх газрыг хүлээн аваад хүлээлгэн өгөхийг 30 хүн хариуцна. Цагдан сэргийлэх байгууллагад хамгаалалт өгөх талаар Хадбаатар мэдэгдэх болов. Сайн дураараа гадаа хамгаалалтад байх хүмүүс нэрээ Хадбаатарт бичүүлэхээр шийдэв. Гол хаалгыг ПДС хариуцах болов. Хойд хаалгыг Гутлын үйлдвэр хариуцна. ТЭЦ З (Тулаа) цахилгааны асуудлыг хариуцна. “Хонда” мотор клиникийн төв эмнэлэг 1 ш, Сосорбарам 1 ш. Радио телевизээр нэвтрүүлэх талаар албан захидал явуулахаар тогтов.
Зохион байгуулалтын асуудал ярьж МоАХ-ны 3охицуулах зөвлөлийн тэргүүлэгч гишүүнд нэрийг нь дэвшүүлсэн есөн хүний нэрийг танилцуулав. Зохицуулах зөвлөл нийтдээ 34 гишүүнтэй байх юм.
1990 оны хоёрдугаар сарын 16. Түр чуулганыг “Залуус танхимд” (Дугуй танхим) 18.30 –д эхлэв.
Ц.Элбэгдорж:-Их хурлын гол гол үйл ажиллагааг радио, телевизээр нэвтрүүлэхийг зарлаж, хурлын төлөөлөгчдийг бүртгэх ажиллагаа дууссан болохыг мэдэгдэв. Түр чуулганд зөвхөн мандаттай төлөөлөгчид оролцохыг мэдэгдэв. Гэхдээ асууж санал сонсоод дараа нь жинхэнэ асуудалдаа орно.
Жамбалдорж (СОТ 2 жолооч): -Яаж мандатаа авах вэ?
Ц.Элбэгдорж: -Ц.Энхтүвшинтэй уулзах ёстой. МҮЭ-ийн Соёлын Төв Ордны 214 тоот өрөөнд байгаа. Одоо очиж уулзаж болно.
Гантөмөр(Химийн хүрээлэн):-Их хуралд хэлэлцэх асуудлын материалтай урьдчилан танилцаж болох уу?
Ц.Элбэгдорж: -Маргааш зарим зүйлийг танилцуулна.
Танхимаас: -Зурагчин ажиллуулахыг хүсэв. Хандив хаана өгөхийг асуув.
Цэрэндорж:-Одоогоос 3 хоногийн өмнө Зоригтой уулзсан. Иргэн хүний хувьд их хуралд илгээх бичиг өгсөн. 16 хуудас байгаа. (Зоригтой уулзахаар болов).
Танхимаас: -Хурлын ажиллагаанд бичлэг хийж болох уу?
Ц.Элбэгдорж: - Болно.
Асуудал саналыг таслаад түр чуулганд мандаттай хүмүүс оролцохыг мэдэгдэв.
Хэлэлцэх асуудал: Маргааш 15 цагт хурлын өмнөх ажиллагаа эхэлнэ. Хурлаас ямар шийдвэр гаргах вэ? Санал авав.
Энэ чуулган дээр олон төлөөлөгч санал хэлжээ. Заримаас нь дурдвал:
-Өөртөө програмын зорилттой учир нам байгуулъя
-Үндсэн хуулиас эхлэн өөрчилье
-Нам засгийн дарангуйлал арай ширүүн байна. Дарангуйллыг өөрчилье
-Улс төрийн бүрэн шинэчлэлийг шаардъя
-Олон намын системд оръё
-Сэхээтний төөрөгдөлд хэлмэгдсэн хүмүүсийг амьдад нь цагаатгах
-Байгалиа хамгаалъя
-Үндэсний эрх чөлөөний 80 жилийн ойг тэмдэглэх
-Монгол бичгээ МоАХ-ны албан ёсны бичиг болгох
-Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүхэлд нь нь юм уу, нэр зааж огцруулах
-Эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдийг ажлын 5 хоногтой болгох
-Зөвлөлтийн зарим мэргэжилтэнг буцаая
-Үйлдвэрүүдийн дунд өрсөлдөөн бий болгох, жижиг ашигтай үйлдвэр байгуулъя
-Улс төрийн илтгэлийг жирийн хүмүүс ойлгохоор тавья
-Үндсэн хуулийг шинэ депутатын бүрэлдэхүүнээр баталъя
-Шашныг чөлөөтэй шүтүүлдэг болгоё
-Цэргийн хугацааг 1,5 жил болгох
-Сайд дарга нар сар болгон тайлан тавьж байх
-Үндэсний соёлын өвийг сэргээх сурталчлахад цахим тооцоолуур нэвтрүүлэхэд НҮБ, ЮНЕСКО-гоос тусламж авах
-Цагаан сарын дараа цуглаан хийж МАХН-ын Төв Хорооны бүгд хурлаас нам онцгой эрхээсээ татгалзахыг шаардах
Энэ чуулганд мөн Ардчилсан Социалист Хөдөлгөөний Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн П.Улаанхүү оролцож “Манай бүх ард түмэндээ хандаж гаргасан тунхаг, нөхөр Ж.Батмөнхөд явуулсан ил захидалтай танилцаж дуу хоолойгоо нэгтгэхийг” хүсэв.
МоАХ-ны Ерөнхий Зохицуулах Зөвлөл хоёрдугаар сарын 15–нд Монументаль чимэглэлийн үйлдвэрийн зааланд хийсэн хурлаараа МоАХ-ны Зохицуулах түр тэргүүлэгчид, ЕЗЗ-д их хурлаар гишүүн сонгож батлах асуудлыг хэлэлцэж нэр дэвшүүлсэн байв. Нэргүй багшийнд өмнөх орой нь хийсэн зөвлөгөөнөөр МоАХ-ноос Монголын Ардчилсан Нам байгуулахаар шийдэж Ерөнхий зохицуулагчаар нь Бат-Үүл, орлогч нь буюу зохицуулагчаар нь Дорлигжав, нарийн бичгийн даргаар нь Муратыг сонгохоор тохирсон юм.
МоАХ-ны Анхдугаар их хурлаас батлах бүтцийн дагуу 9 тэргүүлэгч гишүүнтэй байх ба тэд нам бус байхаар шийдсэн билээ. Энэ нь цаашид МоАХ-ноос өөр олон нам төрж гарахыг үгүйсгээгүй хэрэг.
Тэр хурал дээр Бошигт гуай: “За намд орох хүмүүс нь баруун тийшээ гарч зогсоорой” гэж хэлсний дараа нэг хэсэг нь баруун тийшээ гарч зогсов. Эд бол Монголын Ардчилсан Намын удирдах бүрэлдэхүүнд орохоор урьдчилан тохирсон хүмүүс. Тэд МоАХ-ны Тэргүүлэгчдийг сонгох урьдчилсан сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй, зөвхөн санал хураалтанд оролцоно. ЕЗЗ-ийн хуралд 34 хүн оролцох ёстойгоос 30 оролцож 87,9 хувийн ирцтэйгээр түр тэргүүлэгчдийг сонгохоор нууцаар санал хураалаа. Ингээд 9 түр тэргүүлэгчид нийт 19 хүний нэрийг дэвшүүлснээс нууцаар санал хурааж 100 хувийн саналаар С.Зоригийг МоАХ-ны Ерөнхий зохицуулагч буюу Тэргүүлэгч гишүүнээр санал нэгтэй сонгохоор болов. Саналаар авсан дарааллаар байр эзлүүлэн дараах хүмүүсийг бусад найман түр тэргүүлэгчээр сонгов:
1. Ц.Элбэгдорж (27 санал)
2. Д.Сүхбаатар(27)
3. С.Амарсанаа (26)
4. Ц.Энхтүвшин (22)
5. Д.Сосорбарам(21)
6. Д.Нинж (18)
7. Я.Батсүх(15)
8. И.Жавхлант (14)
Тэргүүлэгчдээс гадна ЕЗЗ-д 26 хүнийг түр дэвшүүлэв. МоАХ-ны ЕЗЗ нь нийт 35 хүнтэй байх асуудлыг их хуралдаа оруулна. Энэ шийдвэрээ Дугуй танхимд буюу “Залуус танхим”-д хийсэн МоАХ-ны түр чуулган дээрээ танилцуулж санал авахад үндсэнд нь дэмжсэн билээ.
Нэргүй докторынд хурлын өмнөхөн нэг орой очихдоо МоАХ-ны Анхдугаар их хурлын улс төрийн илтгэлийг уншиж танилцсан юм. Олон түмнийг гэнэтийн шоконд оруулж цочоох зүйл багатай, их аятайхан илтгэл болсон санагдав. Зарим нь уг илтгэлийг бичгийн машинаар бичиж байх үед нь, надаас ганц хоёр хоногийн өмнө уншжээ.
Илтгэлийн талаар саналаа хэлж ярилцаж байх үед П.Нэргүй доктор: “-Одоо илтгэлээ тэгээд хэнээр уншуулах вэ?” гэж асуув. Өнөөг хүртэлх бүх их, бага хурлууд дээр зөвхөн дарга нь гол илтгэлээ уншдаг ёс журмыг дагасаар ирсэн. Бид мөн адил Ерөнхий зохицуулагч С.Зоригоороо улс төрийн илтгэлээ тавиулъя гэтэл түүнд хэн бүхний хүсдэг хүчтэй чанга дуу хоолой дутагдалтай байв. Өөрөөр хэлбэл над шиг дотогшоо дуутай хүн. Дуурийн театрын өмнө хийсэн хоёрдугаар цуглаан дээр үг хэлж байхдаа хоолой нь сөөчхөөд хашхираад байсан нь,хэлсэн үг нь сайн сонсогдохгүй байсан нь нүдэнд харагддаг юм. Гэтэл бидэнд олон түмний сэтгэл санааг өөртөө татах нь маш чухал, бас нэгэнт хэвшсэн журмаас огт өөр цоо шинэ зорилготой, цоо шинэ байгууллага хууль ёсоор мэндэлснийг бүх талаараа илтгэн харуулах нь нэн чухал байв. Дээр нь “Дугуй танхимд” болсон түр чуулган дээр “улс төрийн илтгэлийг жирийн хүмүүс ойлгохоор тавья” гэсэн санал гарсныг бид хоорондоо ярилцаж байсан юм.
Энэ үед нэг маань “Сосорбарамаар уншуулъя” гэсэн санал гаргав. (Төмөр-Очир би тэр саналыг гаргасан гэдэг юм) Энэ санал зүйтэй санагдав. Тэгтэл хажуунаас Дарь. Сүхбаатар “-Би илтгэлийг уншъя” гэж санал гаргалаа. Гэвч Дарь.Сүхбаатар бол хоёрдугаар цуглаан дээр үг хэлэхдээ “Тосонцэнгэлийн хамгийн сахилгагүй хүүхэд байсан...” гэх мэтээр ярьж ноцтой алдаа гаргасан хүн. Одоо түүнээр илтгэл уншуулбал олон түмнийг цааш нь түлхэж магадгүй гэж болгоомжлоод олонхын саналаар татгалзлаа. Харин Д.Сосорбарам бол дуу хоолой чангатай, эерэг сайхан дүрээрээ олонд танил болсон залуу жүжигчин тул түүгээр уншуулахаар шийдсэн юм.
Анхдугаар их хурлын өмнөх орой МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд МоАХ-ны Бүгд хурал хуралдаж төлөөлөгчдөд Анхдугаар их хурлын дэг, тэргүүлэгчид, удирдлагад нэр дэвшсэн хүмүүс, холбооны мөрийн хөтөлбөр, дүрэм, гаргах уриалгын төсөл зэргээ танилцуулж дахин санал авлаа.
Бүгд хурал дээр МоАХ-ны бүрэлдэхүүнд Монголын Ардчилсан Нам байгуулагдсаныг зарлан мэдэгдэж намд элсэх гишүүдийг бүртгэх ажлыг Бат-Үүл эрхлэн хийв.
Ийнхүү өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10- нд МоАХ-ны анхны өргөн барих бичигтээ дэвшүүлсэн улс төрийн нэг шаардлага болох олон намын тогтолцоо амьдралд хэрэгжиж бодит байдал болж байна. Гагцхүү бид өөрсдөө Монголдоо шинэ нам байгуулах, олон намын тогтолцоо бий болгох учир жанцантай байжээ. Энэ бүгд хурлын дараа шөнө болсон хойно Я.Батсүх бид хоёр манайд очиж мандатын бүртгэлийн өөрсдөдөө оногдсон хэсгийг эцэслэн янзалж нойргүй хонолоо. Тэр өдөр Дамдин гуайн охин хадмындаа очоод нэг өрөө нь сул байсныг ашигласан юм.
Монголын Ардчилсан Холбоо хууль ёсны эрхээ авлаа
1990 оны хоёрдугаар сарын 18. Ням гараг. Нойтон цас битүү хаялсан бүрхэг өглөө гарав. Өчигдөр оройхон салхи шуурч шороо босож байсан бол энэ мөчид зам дээр буусан цас тэр дороо хайлан урсаад, чийг үнэртэх нь юутай тааламжтай.
Батсүх бид хоёр машинд гараа өргөж суугаад МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд эртлэн очлоо.
Өнөөдөр их хурлын өдөр. Хоёр сар нойр хоолоо хасан тэмцсээр энэ өдрийг хүрэв. МоАХ-ны Анхдугаар их хуралд Улаанбаатар хот, 16 аймаг, 3 хотын салбар зөвлөлүүдийн 611 төлөөлөгч, 200 гаруй зочид, дотоод, гадаадын сэтгүүлчид оролцов.
Архангай аймгаас Төмөрхүү, Баттулга хоёр, Өвөрхангай аймгаас Батжаргал, Батбаатар хоёр тус тус хүрэлцэн ирсэнтэй уулзаж баяр хүргэв. Орон нутгийн удирдлагууд нь онгоцны билет олгуулахгүй гэж янз бүрийн хориг саад тавьсныг тэд яаж ийж байгаад даван туулж анхдугаар их хуралдаа амжиж иржээ.
Их хурал эхлэхийн өмнөхөн ордны өмнө олон нийтийн өргөн цуглаан болж, их хурлын ажиллагааг радио, телевизээр шууд нэвтрүүлэхийг шаардан баруун 4 замд троллейбус, автобусны хөдөлгөөнийг зогсоож МоАХ-ны хэсэг гишүүд МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтсийн дарга Д. Цахилгааныг гадаа салхилаад явж байхад нь авчирч, МҮЭ-ийн Соёлын Төв Ордны цонхоор оруулаад шууд радио, телевиз рүү яриуллаа. Бидний шаардлагын дагуу Д.Цахилгаан дарга МоАХ-ны Анхдугаар их хурлын ажиллагааг орон даяар шууд нэвтрүүлэх үүрэг өглөө.
Ийнхүү радио, телевиз МоАХ-ны Анхдугаар их хурлын ажиллагааг үдээс өмнө шууд нэвтрүүлж, МҮЭ-ийн Соёлын Төв Ордны гадаа Монголын оюутны холбоо, “Хорьдугаар зуун Оюутны чөлөөт төв”-ийн зохион байгуулсан оюутны томоохон жагсаал хүрэлцэн ирэв. Оюутнууд МоАХ-г дэмжсэн урай лоозон олныг барьжээ. Урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй цоо шинэ ер бусын гайхалтай, сэтгэл хөдөлгөсөн үйл явдал өрнөж байна!
МоАХ-ны Анхдугаар их хурлаар Монголын Ардчилсан Холбооны Улс төрийн илтгэлийг хэлэлцэж бүрэн дүүрэн сайшааж, мөрийн хөтөлбөр, дүрмээ хэлэлцэн батлав. Түүнчлэн “Хуулийн шинэчлэл хийх нь манай хувьсгалын амжилт ялалтын баталгаа мөн”, “Сүсэг бишрэлийн эрх чөлөө” хавсралт илтгэлүүдийг сонсч, “Ард түмэндээ хандсан Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар их хурлын урайлга”, “Монголын тулгар төр сэргэн мандсаны 80 жилийн ойн тухай” уриалгуудыг батлан гаргалаа.
Энэ өдөр мөн Монголын анхны чөлөөт хэвлэл “Шинэ толь” сонины анхны дугаарыг нууцаар хэвлэн гаргасан юм. Уг дугаарыг би редакторлож, Мягмарсамбуу макетийг нь хийгээд хэвлүүлэх ажиллагааг Зориг өөрөө биечлэн хариуцсан билээ. “Ардчиллын анхны алхам” нэртэй миний өгүүлэл энэ дугаарт хэвлэгджээ.
МоАХ-ны Анхдугаар их хурлаас 35 гишүүнтэй Ерөнхий зохицуулах зөвлөлийг сонгож батлав. Үүнээс С.Зориг, С.Амарсанаа, Я.Батсүх, И.Жавхлант, Д.Нинж, Д.Сосорбарам, Дарь.Сүхбаатар, Ц.Элбэгдорж, Ц.Энхтүвшин нарын 9 хүнийг тэргүүлэгч гишүүнээр; Э.Бат-Үүл, Д.Баасан, Б.Базарагчаа, Б.Батбилэгт, Д.Батзориг, Б.Батцэнгэл, Б.Билэгт, Б.Болд, Г.Бошигт, Б.Галсандорж, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан, Ч.Машбат, А.Мурат, Л.Нямсүрэн, П.Нэргүй, Н.Нямгарав, О.Очиржав, Д.Төмөр-Очир, Л.Хадбаатар, Х.Цэгмид, Д.Цолмон, Д.Энхбаатар, В.Энхболд, Б.Энхтүвшин, Д.Ганзориг нарыг ЕЗЗ-ийн гишүүнээр сонгож батлав. МоАХ-ны 9 тэргүүлэгч гишүүн нам бус байх юм.
Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар их хурлаас БНМАУ-ын Ардын Их хурал, МАХН-ын Төв Хороонд дараах шаардлагууд бүхий Өргөн барих бичиг гаргав . Үүнд:
Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар их хурлаас:
1. Эрх баригч Намын Төв Хорооноос шууд томилогдсон, ард түмний итгэл найдварыг биелүүлж чадахгүйгээ нэгэнт харуулсан Сайд нарын Зөвлөлийг огцруулж, Ардын Их Хурлыг тараах,
2. Засаг төрийн бүх эрхийг гартаа авч ард түмний эрх ашигт харш бодлогоо муйхраар үргэлжлүүлэн, хувьсгалт өөрчлөн байгуулалтыг хазаарлан барьж байгаа өнөөгийн Намын Төв Хороог огцруулж хэмжээлшгүй эрх мэдлийг нь халах,
3. Засгийн бүх эрхийг гартаа авч, улмаар улс орны хувь заяагаар тоглон, хөдөлмөрчдийг ядуу зүдүү амьдралд байлган нийгмийн өмчийг сүйтгэж, эдийн засгаа их өрөнд унаган доройтуулж, өөрсдийн эрх ямбаар ард олноо золиосолсон этгээдүүдийн хэргийг ард түмний онц зөвлөлөөр шалган шүүж яллах,
4. Ард түмнээс нууж, тэдний дархан өмч болсон Монгол орны эд хөрөнгө, үнэт баялгийг хойч үеийнхэндээ үлдээхгүй тонон дээрэмдэх бодлого, үйл ажиллагааг таслан зогсоож, Мардайн ураны, Эрдэнэтийн зэсийн, Заамарын алтны, Асгатын мөнгөний уурхайнуудыг нэн даруй хааж, цаашид газрын баялгийг ашиглах асуудлыг бүрэн эрхт цорын ганц эзэн-нийт ард түмнээр хэлэлцүүлж шийддэг журам тогтоохыг тус тус шаардаж байна.
Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар их хурлын төлөөлөгчид 1990 оны хоёрдугаар сарын 18. Улаанбаатар хот гэжээ.
Энэ бол МоАХ-ны өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд тавьсан улс төрийн шаардлагууд дээр нэмэгдэж буй шинэ шаардлагууд юм. МоАХ-ны өмнөх шаардлагуудын хариуг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хорооодоо болтол албан ёсоор өгөөгүй байна. Албан ёсны хариу өгөхгүй удах тусам манай шаардлагууд нэмэгдэх болно!
Их хурлын санал шүүмжийн хэсэг тэр чигээрээ эрх чөлөөний жинхэнэ тэсрэлт болов. Далан жил оршин тогтсон дарангуйлагч нийгэм гол мөрний цөн түрэх адил зад үсрэн нурж байна. Олон арван төлөөлөгч их хурлынхаа индэр дээрээс хэлсэн үгэндээ анх удаа өөрийн гэсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, МАХН, засаг төрийг ард түмнийхээ эрх чөлөөг хааж боож, амьдралыг нь ядууруулж, хөмөрсөн тогоонд дарлаж ирснийг нь хурцаар шүүмжиллээ.
Ардчилсан Социалист Хөдөлгөөний төлөөлөгч Б.Батбаяр “Хаан шалдан байна” гэдэг алдарт үгээ хэлэв. Шинэ Дэвшилт Холбооны төлөөлөгч өчигдөр 17 –нд “Эвийн Холбоо” болон “Шинэ Дэвшилт Хөдөлгөөн” нэгдэж ийм нэртэй шинэ холбоо байгуулагдсаныг албан ёсоор зарлав.
МоАХ-ны Анхдугаар их хурлын илтгэлийн төгсгөлд Д.Сосорбарам Монголын Ардчилсан Нам өчигдөр буюу 17-нд байгуулагдсаныг тунхаглан зарлахад төлөөлөгчид бүгд суудлаасаа босож уухайлан түрж халуун баяр хүргэв.
Олон хүний нүдэнд нулимс цийлэгнэнэ. Сэтгэлээ барихын хамт, өөрийн эрхгүй нойр хүрнэ. Монголын түүхэнд Ардчилсан холбоо үндэсний хэмжээнд өөрийгөө баталгаажуулж, улс төр олон нийтийн бодитой хүчин болж байна.
Нойр нь дутсаар олонхын маань нүд гархилчихжээ. Хурал маань ардчиллын сэтгэл хөдөлгөсөн агуу их баяр болов. Нэг өвгөн баярлаж сэтгэл нь хөөрсөндөө хүүхдүүдээ дагуулан Цагаан сараар хэрэглэх гэж байсан дөчийн бидонтой айргаа авчраад биднийг дайллаа. Ордны гадаа үдэш орой болсон ч цугласан олон түмэн МоАХ мандтугай гэж уухайлж байв.

0 Сэтгэгдэл
2014.02.18
2014.02.18
2014.02.18