Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын улс төрийн ажилтнуудын семинар болно
Нийслэлийн Ардчилсан нам маргааш улс төрийн ажилтнуудынхаа дунд семинар зохион байгуулах гэж байна.
АН-ын улс төрийн ажилтнуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдлэг чадавхийг нь дээшлүүлэх, тэдэнд намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгөхөд тус семинарын зорилго оршиж байгаа юм. Семинарт нийслэл, есөн дүүргийн АН-ын 50 орчим улс төрийн ажилтан оролцох бөгөөд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, дэд дарга Ц.Баатархүү, НнХЭГ-ын дарга П.Нүрзэд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор А.Эрдэнэцогт нар мэдээлэл өгч, илтгэл тавих юм байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан