Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ССАЖЯ-ны газрын даргаар З.Баянзулыг томилох санал хүргүүлжээ
Төрийн албаны зөвлөлийн 2014 оны хоёрдугаар хуралдаанаар удирдах ажилтны болон төрийн албанд орох иргэдийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтын дүн, дүгнэлт гаргуулж, нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын болон Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын /МТШХХГ/ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төсөл, хөтөлбөрийн хэлтсийн даргын албан тушаалд өрсөлдүүлсэн байна. Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын сонгон шалгаруулалтад Б.Баяраа, З.Баянзул, Б.Болормаа, О.Гэрэлсүх, Н.Оргил, Г.Эрдэнэбаатар, Л.Эрдэнэчимэг нарын 7 иргэн бүртгүүлсэн аж. Үүнээс цахим системээр явуулдаг сорилын шалгалтад зөвхөн иргэн З.Баянзул, Б.Баяраа нар тэнцэж, дараагийн шалгалтад орох болзлыг хангасан бөгөөд дараагийн шалгаруулалтад З.Баянзул хамгийн өндөр оноо авчээ. Ингэснээр ССАЖЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар З.Баянзулыг томилох санал хүргүүлжээ.
Харин Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргын сонгон шалгаруулалтад иргэн Д.Батбаяр бүртгүүлж сорилын шалгалтдаа тэнцэн энэ албан тушаалд томилох саналыг Төрийн албаны зөвлөлөөс өгөв.
Мөн Гадаад харилцааны яамнаас Гэрээ эрх зүйн газрын захирлын албан тушаалд А.Төмөрийг томилуулахаар санал хүргүүлжээ.
ЗӨВ ШҮҮ
Төрийн албаны зөвлөлийн 2014 оны хоёрдугаар хуралдаанаар удирдах ажилтны болон төрийн албанд орох иргэдийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтын дүн, дүгнэлт гаргуулж, нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцжээ.Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын болон Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын /МТШХХГ/ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төсөл, хөтөлбөрийн хэлтсийн даргын албан тушаалд өрсөлдүүлсэн байна. Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын сонгон шалгаруулалтад Б.Баяраа, З.Баянзул, Б.Болормаа, О.Гэрэлсүх, Н.Оргил, Г.Эрдэнэбаатар, Л.Эрдэнэчимэг нарын 7 иргэн бүртгүүлсэн аж. Үүнээс цахим системээр явуулдаг сорилын шалгалтад зөвхөн иргэн З.Баянзул, Б.Баяраа нар тэнцэж, дараагийн шалгалтад орох болзлыг хангасан бөгөөд дараагийн шалгаруулалтад З.Баянзул хамгийн өндөр оноо авчээ. Ингэснээр ССАЖЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар З.Баянзулыг томилох санал хүргүүлжээ.
Харин Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргын сонгон шалгаруулалтад иргэн Д.Батбаяр бүртгүүлж сорилын шалгалтдаа тэнцэн энэ албан тушаалд томилох саналыг Төрийн албаны зөвлөлөөс өгөв.
Мөн Гадаад харилцааны яамнаас Гэрээ эрх зүйн газрын захирлын албан тушаалд А.Төмөрийг томилуулахаар санал хүргүүлжээ.
0 Сэтгэгдэл
2014.02.21
























