Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО ЮУ АМЖУУЛАВ
УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийсэн ажлуудаа Байнгын хороод танилцуулж байгаа билээ. Төсвийн байнгын хорооны хувьд намрын чуулганы хугацаанд хэрхэн ажиллаж, ямар хуулийн төслүүд батлуулсан болоод чуулганы завсарлагаанаар юу амжуулахаа Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн мэдээлэв. Нийтдээ 23 удаа хуралдаж, давхардсан тоогоор 55 асуудал хэлэлцүүлж, 42 хуулийн төсөл, найман УИХ-ын бусад шийдвэр төсөл, хяналт шалгалтын гурван ажил хэлэлцжээ. Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс нийтдээ 184 албан бичиг ирсэний 124-ийг нь шийдсэн байна.
Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд нийт 24 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн долоон төслийг хэлэлцүүлж, батлуулж. Тухайлбал, 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 6,289.1 тэрбум төгрөг, нийт зарлагыг 6,629.8 тэрбум төгрөг болгож бууруулж баталсан юм. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Төрийн аудитын байгууллагын тогтолцоо, бие даасан үйл ажиллагаа, хараат бус байдлын хууль эрх зүйн орчин бүрдсэн. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулиуд баталсан билээ. Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн төсвийн нийт зарлага 7.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл -410.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 2.0 хувьтай тэнцэхээр баталсан. Мөн 243 төсөл, арга хэмжээг “0” дүнтэйгээр хөрөнгө оруулалтын жагсаалтад тусган, Үндэсний аудитын газраар шалтгааныг нарийвчлан тогтоолгосоны дараагаар санхүүжүүлэхээр болсон. Гуравдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж эдгээр объектод хийсэн шалгалтын дүнг хэлэлцэн, хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлэнэ.
Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5.5 их наяд төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг 1.1 их наяд төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29.7 тэрбум төгрөг, шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1.4 их наяд төгрөг, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 289.9 тэрбум төгрөг, Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2.5 их наяд төгрөг байхаар тооцож Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг баталжээ.
Аттестатчилагдсан их, дээд сургуулийн өдрийн ангид зохих шаардлагыг хангасан бүх оюутанд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр тэтгэлэг олгодог байсан. Сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно. Сургууль болон оюутнуудад тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно гэж өөрчилж, баталсан билээ.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиуд, ”Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” УИХ-ын тогтоолыг чуулганы хугацаанд баталсан юм. Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний хүрээнд стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, үрийн шинэчлэл хийхэд шаардагдах 100 мянга хүртэлх тонн хүнсний улаан буудай, 20 мянга хүртэлх тонн хүнсний улаан буудайн үрийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болов.
Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, алслагдсан бүс нутгийн газар тариаланг хөгжүүлэх зорилгоор дэвшилтэт технологид суурилсан техникийн шинэчлэлийг нэвтрүүлэх. Мөн газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтыг сайжруулах, бордоо, ургамал хамгааллын бодисын хангалтыг нэмэгдүүлэх, таримлын зохистой сэлгээг нэвтрүүлэх замаар хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, үрийн аж ахуйг хөгжүүлж, үр, сортын шинэчлэл хийх, газар тариалан, мал аж ахуйн хөгжлийн бодлогын уялдааг хангах зэрэг асуудлаар бодлого, хөтөлбөр боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг Засгийн газарт даалгасан тогтоолыг батлуулжээ.
Түүнээс гадна “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг Т-120/130-130-8М0 турбинаар өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг импортлоход Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл чөлөөлөхөөр болсон. Энэ оны төсөвт тооцож тусгаагүй байсан татварын хөнгөлөлтийн бодлого учир төсөвт ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн юм.
Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гурван хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулж, Байнгын хорооны зургаан тогтоол, батлуулсан байна. Тухайлбал, Парламентын сэтгүүлчдийн дунд төсөв, санхүү, татварын талаар сургалт, Аудитын сэдэв батлах тухай, Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Байнгын хорооны тогтоол баталжээ.
УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийсэн ажлуудаа Байнгын хороод танилцуулж байгаа билээ. Төсвийн байнгын хорооны хувьд намрын чуулганы хугацаанд хэрхэн ажиллаж, ямар хуулийн төслүүд батлуулсан болоод чуулганы завсарлагаанаар юу амжуулахаа Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн мэдээлэв. Нийтдээ 23 удаа хуралдаж, давхардсан тоогоор 55 асуудал хэлэлцүүлж, 42 хуулийн төсөл, найман УИХ-ын бусад шийдвэр төсөл, хяналт шалгалтын гурван ажил хэлэлцжээ. Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс нийтдээ 184 албан бичиг ирсэний 124-ийг нь шийдсэн байна. Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд нийт 24 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн долоон төслийг хэлэлцүүлж, батлуулж. Тухайлбал, 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 6,289.1 тэрбум төгрөг, нийт зарлагыг 6,629.8 тэрбум төгрөг болгож бууруулж баталсан юм. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Төрийн аудитын байгууллагын тогтолцоо, бие даасан үйл ажиллагаа, хараат бус байдлын хууль эрх зүйн орчин бүрдсэн. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулиуд баталсан билээ. Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн төсвийн нийт зарлага 7.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл -410.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 2.0 хувьтай тэнцэхээр баталсан. Мөн 243 төсөл, арга хэмжээг “0” дүнтэйгээр хөрөнгө оруулалтын жагсаалтад тусган, Үндэсний аудитын газраар шалтгааныг нарийвчлан тогтоолгосоны дараагаар санхүүжүүлэхээр болсон. Гуравдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж эдгээр объектод хийсэн шалгалтын дүнг хэлэлцэн, хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлэнэ.
Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5.5 их наяд төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг 1.1 их наяд төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29.7 тэрбум төгрөг, шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1.4 их наяд төгрөг, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 289.9 тэрбум төгрөг, Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2.5 их наяд төгрөг байхаар тооцож Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг баталжээ.
Аттестатчилагдсан их, дээд сургуулийн өдрийн ангид зохих шаардлагыг хангасан бүх оюутанд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр тэтгэлэг олгодог байсан. Сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно. Сургууль болон оюутнуудад тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно гэж өөрчилж, баталсан билээ.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиуд, ”Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” УИХ-ын тогтоолыг чуулганы хугацаанд баталсан юм. Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний хүрээнд стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, үрийн шинэчлэл хийхэд шаардагдах 100 мянга хүртэлх тонн хүнсний улаан буудай, 20 мянга хүртэлх тонн хүнсний улаан буудайн үрийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болов.
Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, алслагдсан бүс нутгийн газар тариаланг хөгжүүлэх зорилгоор дэвшилтэт технологид суурилсан техникийн шинэчлэлийг нэвтрүүлэх. Мөн газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтыг сайжруулах, бордоо, ургамал хамгааллын бодисын хангалтыг нэмэгдүүлэх, таримлын зохистой сэлгээг нэвтрүүлэх замаар хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, үрийн аж ахуйг хөгжүүлж, үр, сортын шинэчлэл хийх, газар тариалан, мал аж ахуйн хөгжлийн бодлогын уялдааг хангах зэрэг асуудлаар бодлого, хөтөлбөр боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг Засгийн газарт даалгасан тогтоолыг батлуулжээ.
Түүнээс гадна “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг Т-120/130-130-8М0 турбинаар өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг импортлоход Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл чөлөөлөхөөр болсон. Энэ оны төсөвт тооцож тусгаагүй байсан татварын хөнгөлөлтийн бодлого учир төсөвт ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн юм.
Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гурван хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулж, Байнгын хорооны зургаан тогтоол, батлуулсан байна. Тухайлбал, Парламентын сэтгүүлчдийн дунд төсөв, санхүү, татварын талаар сургалт, Аудитын сэдэв батлах тухай, Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Байнгын хорооны тогтоол баталжээ.
Л.Номин
0 Сэтгэгдэл
























