Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
Тангараг гэдэг чинь ердөө л хэлээд өнгөрдөг үг юм уу
Гэтэл манай Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр байна. Мөн л улс орон ард түмнийхээ төлөө зүтгэнэ хэмээн тангараг өргөсөн хүн. Ер нь энэ хүн ард түмнийхээ төлөө үнэнч шударгаар ажиллаж амьдарна, хуулийг дээдэлнэ гэж тангараглаж Төрийн хамгийн өндөр гурван албан тушаалыг хашсан нэгэн. Гэтэл улс орон, төрийг хохироосон хэмээн шүүхээс дөрвөн жилийн ял авсан. Түүнийг өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөсөн нь “Уг нь буруутай нь буруутай. Гэхдээ яахав өршөөе” гэсэн үг болохоос биш буруугүй хэмээн цагаатгасан хэрэг огт биш.

Үүнчлэн манай эрх баригчид, төрийн түшээд, цэрэг цагдаа гээд чухам цэцэрлэгийн багачууд, сэтгүүлчид хоёроос бусад нь бараг л тус бүрийдээ тангараг өргөдөг. Дийлэнх олонхи нь ч яана гэхэв тэр тангаргаа сахиад биелүүлээд явдаг юм гэхэд нэлээд хэсэг нь үүнийгээ умартаад амин хувийн эрх ашиг хөөх байтугай улс эх орныхоо эсрэг үйл, үйлдэл хийсэн байдгийг яахав.
Аар саархан, ёслолын чанартай тангараг бий болохоос өмнө жинхэнэ цэрэг ёсоор тангараг өргөдөг байсан цагдаагийнхан байна. Бүр ЦЕГ-ын дарга генерал Ч.Амарболд нь газар хэлтсийнхээ хэдэн даргатай хамт ард түмнийхээ эсрэг буу шагайх ажлыг удирдан зохион байгуулчихаад шүүхийн ширээнд сууж байдаг. Цагдаагийн ажилтны тангараг дотор ард түмнээ хамгаална гэсэн үг л байдгаас буудна гэсэн үг баймгүйсэн.
За манай УИХ-ын гишүүдийн хувьд ч гэсэн үүнээс нэг их дутахгүй “УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх” гэдгийг л нэг их сайн мэдэхээс биш төрийн далбааны өмнө сөгдөн байж өргөсөн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая!” гэснээ аль хэдийнээ мартчихсан байх нь нэг биш. Энэ нь үйлдэл, эс үйлдлээр илэрдэг. Ухаандаа хуралдаа суухгүй байх нь эс үйлдэл боловч дээрх тангаргийг зөрчсөн хэрэг болно доо.
Тэр байтугай “Төрийн хуулийг дээдлэн сахил”-гүй улс орон ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хэмээн шалгуулж нягтлуулж байгаа нь Ё.Отгонбаяр, Ж.Батсуурь гээд л.....нэг биш хэд хэдээр тоологдоно.

Тэгээд л төрийн бүх шатны албан хаагчид байна. Татварынхан, хил гаалийнхан гээд.......нэг их гоё сайхан хувцас өмсч байгаад, шал цөмөртөл сөхөрч сөгдөөд, Монгол Улсын Төрийн далбааг нортол нь үнсч үлгээд л баруун гараа цээжин дээрээ тавьж байгаад сүртэй тангараглахыг нь яана гээ. Эгээ л африкийн дарангуйлагч орнуудын цэрэг цагдаагийнхан шиг. Энгэртээ зүүсэн одон тэмдэг нь ч гэж яг л тэдний цэргийнхнийг санагдуулахыг яана гээч.
Тэгээд л тэндээс гарч өрөөндөө ормогцоо л өнөө л амин хувийн эрх ашгаа дээдлээд гүйчихийг нь яахав. Өнөө бидний өмнөөс амь насаа зориулах гээд байсан атлаа эгэл ардынхаа нэгнийг харахаараа нүд нь хорсч, нүүр нь үрчийн уурлаж загнаад л.....
Тэгэхээр тангараг гэдэг чинь зөвхөн баяр ёслол болж, бүх нийтээрээ хоолой нийлүүлэн уншаад мартдаг зүгээр л нэг хэд гурван өгүүлбэр юм уу. Албан газраараа, бүх нийтээрээ нэг цугларч бие биедээ одон тэмдгээ гайхуулж телевиз хэвлэлийн од болоод орой нь найрлаж цэнгэх шалтаг болж байна уу.
Өмнө дурдсанчлан өнөөдөр монголд шинэ төрсөн хүүхдээс бусад нь тангараг хэмээн хэдэн үг хальт мөлт уншаад өнгөрдөг болсон нь замын хажууд модны мөчирт уяад орхидог хадаг шиг нэр хүндгүй болж шоу үзүүлбэр болсноос энэ болж эх орон ард түмэндээ өргөж байгаа “Тангараг” гэж ойлгохоо огт больсны уршиг юм болов уу даа.
Нэг бол энэ хүмүүс өргөсөн тангарагтаа үнэнч баймаар, үгүй бол ингэж худал амлаж шоуддагаа болимоорсон.
Украины ерөнхийлөгч Виктор Янукович эрх мэдэл, албан тушаалаасаа зууралдан жагсагчдын эсрэг хүчний байгууллагынхныг зэвсэглэн оруулж 80 гаруй хүний амь нас бүрэлгэж, мянга орчим хүнийг бэртээн шархдуулчихаа аргагүйн эрхэнд нуугдаж эх орноосоо зугтах гэж оролдлоо. Одоо түүний хаана байгаа нь тодорхойгүй байна гэнэ.
Уг нь тэр Украины Үндсэн хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар “Бүх ард түмнээс Украины ерөнхийлөгчийн энэ өндөр албан тушаалд сонгогдсон Виктор Янукович би Украин улсад үнэнч байхаа баясгалантай тангараглаж байна. Украин улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын төлөө, украины ард түмний сайн сайхан, эрх эрх чөлөөний төлөө Украины Үндсэн хууль, бусад хуулийг хэрэгжүүлж өөрийн бүхий л үйл ажиллагааг эх орон нэгтнүүдийнхээ төлөө, Украины нэр хүндийг дэлхий дахинаа өргөхийн төлөө ажиллахаа илэрхийлье” хэмээн тангараг өргөж байсан нь ердөө 2010оны хоёрдугаар сарын 25-нд шүү дээ.
Тэгээд одоо дөрвөн жилийн өмнө хэлээд байсан Украины ард түмний эрх, эрх чөлөөний төлөө гэсэн нь хаана байна аа. Өнөөх Украины бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол бас хаа явна аа гэмээр.
За энэ ч хаа газрын хүний хэрэг явдал. Энэ хүн тангаргаа биелүүлнэ үү янаа бидэнд юуны хамаа байна. Уг нь тэр Украины Үндсэн хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар “Бүх ард түмнээс Украины ерөнхийлөгчийн энэ өндөр албан тушаалд сонгогдсон Виктор Янукович би Украин улсад үнэнч байхаа баясгалантай тангараглаж байна. Украин улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын төлөө, украины ард түмний сайн сайхан, эрх эрх чөлөөний төлөө Украины Үндсэн хууль, бусад хуулийг хэрэгжүүлж өөрийн бүхий л үйл ажиллагааг эх орон нэгтнүүдийнхээ төлөө, Украины нэр хүндийг дэлхий дахинаа өргөхийн төлөө ажиллахаа илэрхийлье” хэмээн тангараг өргөж байсан нь ердөө 2010оны хоёрдугаар сарын 25-нд шүү дээ.
Тэгээд одоо дөрвөн жилийн өмнө хэлээд байсан Украины ард түмний эрх, эрх чөлөөний төлөө гэсэн нь хаана байна аа. Өнөөх Украины бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол бас хаа явна аа гэмээр.
Гэтэл манай Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр байна. Мөн л улс орон ард түмнийхээ төлөө зүтгэнэ хэмээн тангараг өргөсөн хүн. Ер нь энэ хүн ард түмнийхээ төлөө үнэнч шударгаар ажиллаж амьдарна, хуулийг дээдэлнэ гэж тангараглаж Төрийн хамгийн өндөр гурван албан тушаалыг хашсан нэгэн. Гэтэл улс орон, төрийг хохироосон хэмээн шүүхээс дөрвөн жилийн ял авсан. Түүнийг өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөсөн нь “Уг нь буруутай нь буруутай. Гэхдээ яахав өршөөе” гэсэн үг болохоос биш буруугүй хэмээн цагаатгасан хэрэг огт биш.

Үүнчлэн манай эрх баригчид, төрийн түшээд, цэрэг цагдаа гээд чухам цэцэрлэгийн багачууд, сэтгүүлчид хоёроос бусад нь бараг л тус бүрийдээ тангараг өргөдөг. Дийлэнх олонхи нь ч яана гэхэв тэр тангаргаа сахиад биелүүлээд явдаг юм гэхэд нэлээд хэсэг нь үүнийгээ умартаад амин хувийн эрх ашиг хөөх байтугай улс эх орныхоо эсрэг үйл, үйлдэл хийсэн байдгийг яахав.
Аар саархан, ёслолын чанартай тангараг бий болохоос өмнө жинхэнэ цэрэг ёсоор тангараг өргөдөг байсан цагдаагийнхан байна. Бүр ЦЕГ-ын дарга генерал Ч.Амарболд нь газар хэлтсийнхээ хэдэн даргатай хамт ард түмнийхээ эсрэг буу шагайх ажлыг удирдан зохион байгуулчихаад шүүхийн ширээнд сууж байдаг. Цагдаагийн ажилтны тангараг дотор ард түмнээ хамгаална гэсэн үг л байдгаас буудна гэсэн үг баймгүйсэн. За манай УИХ-ын гишүүдийн хувьд ч гэсэн үүнээс нэг их дутахгүй “УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх” гэдгийг л нэг их сайн мэдэхээс биш төрийн далбааны өмнө сөгдөн байж өргөсөн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая!” гэснээ аль хэдийнээ мартчихсан байх нь нэг биш. Энэ нь үйлдэл, эс үйлдлээр илэрдэг. Ухаандаа хуралдаа суухгүй байх нь эс үйлдэл боловч дээрх тангаргийг зөрчсөн хэрэг болно доо.

0 Сэтгэгдэл