Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
Харханд нүхлүүлсэн онгоц живэхгүй гээд яалтай
masn zuw zuil bichijee.
Teneg mal be sanaanaasaa yum zohioj bicheed doldoi yu muu buus chini
Онгоцыг нь мэрж цоолохоор очиж байгаа хархуудыг найр тавин хүлээж аваад байгаа, мөн өөрийнхээ онгоцон дээр үлдчихээд үхэх сэхэхээ мэдэхгүй багйаа хархуудыг энд аюулгүй банйа нааш ир гэж тэвюэрч аваад байгаа АН-ынхан их сайн үзмээр кино байна даа.Өнөөдөр өөрийн эзнээс урвасан боол чи маргааш надаас урвахад бэлэн биз гэсэн их хааны үг юутай үнэн бэ.АН, МАХН -ыг тэр хархууд мэрнэ дээ мэрнэ.
далайд хөвж яваа усан онгоцны харх онгоцоо мэрдэгүй юм гэсэн шүү харин онгоц өөр шалтгаанаар л сүйрч эхэлбэл хамгийн түрүүнд мэдэж зайлдаг юм гэнэ лээ далайчин хүний яриа шүү
МАН-ын буруу биш түүнийг удирдаж байгаа нэр нөлөө нь олон түмэний дунд унасан,албан тушаал мөнгөний төлөө бүлэглэлийг тойрон ажилладаг бусдыг яахаас буцахгүй одоогийн удирдах нөхдийнбуруу. Тэд л хархнаас дор биш үү.
Киноны нэр нь юу юм.
Хүчтэй салхи шуурга, халуун хүйтэн зэрэгтэй тэмцэлдэн тэнгис далайгаар аялах усан онгоцыг харах үнэхээр бахтай. Усан онгоц болгонд ахмад гэж байх, багийн гишүүд усан цэргүүд гэж бий. Тэгээд ахмад нь алсын хараатай, багийн гишүүд нь хариуцлагатай, үнэнч байвал усан онгоц ямар ч шуургыг даваад гараад л ирнэ.
Гэвч усан онгоцон дээр харх гэдэг амьтад яаж ийгээд шургалан орж тухлан амьдарчихсан байдаг. Харх угаасаа паразит амьдралтай болохоор биеэ зовоолгүй, дулаан газар бараадан, багийн хоол унднаас хумслан гэдэс цатгалан амьдрахаас өөр юу ч хийдэггүй, хийхийг ч хүсдэггүй. Харин ч усан цэргүүдэд элдэв халдварт өвчин тараадаг гэмтэй. Усан онгоц бүрэн бүтэн байна уу үгүй юу тэдэнд ер падгүй. Тиймээс ч онгоц энд тэндээ цоороод ус алдаж живбэл аврах гэж сүүлээ ч хөдөлгөлгүй хамгийн түрүүнд орхин аюулгүй газар руу эсвэл өөр нэг усан онгоцыг зорин амиа бодон сэлцгээдэг.
Яг үүнийг харуулсан нэг кино үзлээ. Сонирхолтой кино болохоор үйл явдлаас нь товчлон хүргэхийг хичээе.

Нэлээн хуучны, сүртэй нэртэй нэгэн усан онгоц хоёр ахмадтай болчихоод, онгоцны нэрийг өөрчлөх маргалдаанаар эхэлнэ. Усан онгоц хоёр ахмадтай байна гэдэг сүүл үгүй, хоёр толгойтой могой л гэсэн үг. Тиймээс, аль ахмадыг дагахаа усан цэргүүд нь шийдэх боллоо.
Гэтэл ахмад нь багтаа усан цэрэг элсүүлэхдээ чадварыг нь бус харин өмсдөг эрээн цамцных нь гоёыг харж элсүүлж байснаас болоод хархнуудынх нь тоо бодит ажил хийдэг, хариуцлагатай усан цэргийн тооноос хэд дахин олон болчихсон байж. Ингээд усан цэргүүд яахаа мэдэхгүй байх зуур хоёр ахмад тал тал тийш зүтгүүлсээр хоёр жижиг завь болоод бутарчихлаа.
Нөгөө олон хархнууд аль завин дээр гарахаа мэдэхгүй баахан сандралдав. Тэгэж тэгэж нэг жижиг завь нь шуурга давалгаанаас хамгаалсан, нар ээсэн боломжийн боомт олоод өөр нэг том усан онгоцны бөөрөнд наалдаад зангуу хаялаа.
Хархнууд нь бүгд тийш чиглэн хурдан гэгч сэлэх юм. Тэр ч бүү хэл хариуцлагатай гэгдэж байсан зарим усан цэрэг хүртэл хархнаас халдварт өвчин авсан уу эсвэл эрээн цамцаараа харх гэдгээ далдлаж байсан уу боомтод тухалсан завь руу хурдалж эхлэв.
Тэгтэл ямар ч сайн боомт хүртэл хэдэн жил болоод л хүчтэй шуурганд өртдөг нь жам болохоор нөгөө боомт шуурга, салхинд өртөөд хэцүүдлээ. Боомтод байсан том усан онгоцны усан цэргүүд нь илүү эвсэг, ахмад нь гайгүйн дээр ёроолыг нь нүхлэх харх цөөн байсан бололтой живэхээс сэргийлсэн арга хэмжээг цаг тухайд нь авсаар тогтоод үлдэж байх юм.
Гэтэл нөгөө хоёр жижиг завь тун ч таагүй байдалд орчихов. Хамтраад шуургыг давж гаръя гэхэд ахмадууд нь жолоогоо булаацалдаад уналаа. Усан цэргүүд нь ийм нөхцөлд онгоцоо бага ч гэсэн тэнцвэртэй болгох гэж баруун зүүн тал руу ээлжлэн гүйлдээд бөөн юм болов оо.
Харин хархнууд аминдаа, хоолондоо, хайртай болохоор шуурга эхэлмэгц л “дуусахыг нь хүлээе, усан онгоцны төлөө харх боож үхдэгийн үлгэр болоод яах вэ таминь” гээд эрэг рүү сэлэн гарч, нүхэн үүр малтаад тухлав. Усан онгоцыг орхихдоо зүгээр байсангүй амь тэмцэхдээ ёроолыг нь энд тэнд цоолон мэрж бөөн юм болсон байв.
Шуурга удаан үргэлжилсэн болохоор олон хархтай, олон ахмадтай байсан хоёр завь тэсч гаралгүй живэх нь тэр. Онгоц нь тэнцвэргүй, дээр нь хархнууд ёроолыг нь энд тэндгүй нүхэлж орхисон учраас живэхгүй яалтай.
Харин эрэг дээр нүх ухан тухлаж шуургыг эсэн мэнд давж гарсан хархнууд давалгааг даван үлдсэн том усан онгоцыг шуналтай нүдээр харан шүлсээ залгилсаар үлдэж байх юм.
Мэдээж тэд нөгөө бүрэн бүтэн үлдсэн усан онгоцыг чиглэн сэлэх нь тодорхой. Харин энэ усан онгоцны ахмад, усан цэргүүд нь сэргийлэх арга хэмжээ авахгүй бол бас л таагүй юм болж ээлжит шуурганаар сүйрч магадгүй юм байна даа гэсэн бодол үзэгчдээ үлдээсээр кино дууслаа.
Энэ бол кино. Сонирхолтой нь манай өнөөдрийн нийгэм, намуудын амь тэмцэх тэр л дүр төрхийг бүхлээр нь тод томруунаар үзүүлсэн кино.
Шүлс савируулан үлдэх хархнууд шиг увайгүй зантай хүмүүс сүүлийн үед манай улстөрд бараг хэвийн үзэгдэл болох шахжээ. Өчигдөр дэмжиж байсан намынхаа бодлогыг гэв гэнэт үгүйсгэн, өөрийн үзэл бодлоос зугатаан өөр нам руу гүйж байгаа хүнийг үнэхээр улсаа хөгжүүлэхийн төлөө улс төрд хүчин зүтгэж байна гэж үзэхэд бэрх. Хаана албан тушаал, эрх мэдэл ба түүнийг дагасан мөнгө байгаа руу дүрвэн гүйж байгаа хархнуудтай зүйрлэмээр. Нэгэнтээ л олон намын тогтолцоотой улс болохоор улс орноо хөгжүүлэхийн тулд тэр олон намууд нь хүссэн хүсээгүй хамтран ажиллахаас өөр гарцгүй. Иймд улс төрийн намууд, ялангуяа эрх барьж байгаа нам хархнуудаас эгнээгээ цэвэрлэх нь наанадаж бусадтай хамтран ажиллах, цаанадаж саналаа өгөн дэмжиж байгаа сонгогчдоо хүндэлсэн хэрэг болно.
МАН, МАХН хоёр нь харханд идэгдсэн намын тод жишээ. Уг нь, манай улс төрийн ууган намаас төрж гарсан хоёр завь. Мэргэжилтэй боловсон хүчин ихтэй, хөрөнгө чинээгээр арвин, улс төрийн бусад хүчинд ямагт үлгэр жишээ үзүүлмээр. Гэвч яг эсрэгээр. Зарчимгүй харх байх ямар ашигтайг баталж нотлон сууж байна. Одоо бүр урваж шарваж байснаа мартаад буцаж нийлээд сонгуульд хамт өрсөлдөн ялалт байгуулах хэрэгтэй гэсэн яриа дуулдах болж. Энэ бол “Мөнгө улаан нүд цагаан, сонгогчид тэнэг бид ухаантай” гэж хэлж байгаагаас ялгаагүй. Гэтэл сонгогчдод, ард түмэнд ийм олон хархтай завь хэрэгтэй юу?

0 Сэтгэгдэл
2014.02.26
2014.02.26
2014.02.25
2014.02.25
2014.02.25
2014.02.25