Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
Байргүйн улмаас шүүхүүд ачаалалтай ажиллаж байна
Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлага энэ жил олон нийтэд ил тод ажиллах зорилтынхоо ээлжит алхмыг өчигдөр хэрэгжүүллээ. Шүүхийн бүтэц, харъяаллын өөрчлөлт сэдвээр ШЕЗ-ийн гишүүн Д.Дамдин-Од, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярсайхан, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга Н.Мөнхзул нар мэдээлэл хийв. Өнгөрсөн онд Шүүхийн тухай багц хууль батлагдсаны дотор Шүүх байгуулах тухай хууль шинэчлэгдсэн. Үүний хүрээнд аймаг, сум, хот, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, ойр дөт байдал, хүн амын нягтрал, хэрэг, маргааны гаралтын төвшинд харгалзаж шүүхийг өөрчлөн байгуулах болсон. Тухайлбал, анхан, давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн, захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулжээ. Улсын дээд шүүхээс гадна давж заалдах шатны 20 шүүх бий болсон нь эрүүгийн хэрэг, иргэний хэрэгт тус тус 10 оногдож буй. Анхан шатны шүүх тогтолцооны хувьд дүүргийн, захиргааны хэргийн, сум дундын гэсэн бүтэцтэй байх аж. Дүүргийн эрүүгийн хэргийн дөрөв, дүүргийн иргэний хэргийн дөрөв, сум дундын 29, захиргааны хэргийн 20 анхан шатны шүүх зохион байгуулжээ.
Ийнхүү шүүхийн бүтцийг өөрчлөх нь шүүхийн захиргаа үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх аж. Мөн эрүү, иргэн, захиргааны хэргийн дагнасан шүүх ажиллах боломжтой болно. Шүүгч хэргийн төрлөөр мэргэшихээс гадна шүүн таслах ажлын чанар сайжрах юм. Энэ бүгдийн үр дүнд шүүхэд итгэх олон нийтийн хандлага, үзэл бодол дээшилнэ гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзсэн байна.
Шинэ хуулийн хүрээнд зөвхөн шүүхийн бүтцийг өөрчлөөд зогсохгүй шүүгчдийн томилгоо, сонгон шалгаруулалтыг ч шинээр зохион байгуулж буй юм. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Дээд шүүхийн 25 шүүгчийг оролцуулаад 414 шүүгч ажиллаж байна. Энэ сард нэмж 70 шүүгч сонгон шалгаруулах зар түгээжээ. 28-ны өдрийн 17 цаг хүртэл шүүгчид цахим хуудсаар дамжуулан аль шүүхэд орохоо сонгоод, хувийн мэдээллээ бүртгүүлэх юм байна. Ирсэн материалыг дүгнэж, бүртгэх ажлын дараа ирэх сарын 27-ноос шалгалтат орж, Шүүхийн мэргэшлийн хороо үнэлж дүгнэх юм.Нэр дэвшигч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон шалгуурыг хангасан байх ёстой. Тухайлбал, 25 нас хүрсэн, мэргэжлээрээ гурван жил ажилласан /давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвших бол анхан шатны шүүгчээр гурван жил ажилласан/, ял шийтгүүлж байгаагүй, бусдад төлөх өрийн үлдэлгүй, аль нэг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, дагнасан шүүхийн мэдлэг, туршлагатай байхыг шаардаж буй гэнэ. Дашрамд, энэ сонгон шалгаруулалт нь урьд байгаагүй хамгийн олноор зарласан шүүгчийн сонгон шалгаруулах ажил ажээ.
Д.Дамдин-Од: Энэ жил 130 шүүгч шинээр ажиллуулах боломжтой
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Одоос цөөн асуултад хариу авлаа.
-Шүүх бүхэлдээ өөрчлөгдөөд, бужигнахаар чухам юу болоод байгааг шүүгч нар нь өөрсдөө ч мэдэхгүй байна гэсэн яриа байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Шүүгч нар өөрсдөө учрыг нь олохгүй байна гэдэг сонин асуудал л даа. Шүүх байгуулах тухай хууль нь өөрчлөгдсөн учраас түүний хэрэгжилтийн дагуу шүүхийг дахин зохион байгуулж байна. Түүнээс биш цоо шинээр байгуулсан биш. Зарим нь урьд нь байсан л шүүх шүү дээ. Нийт 78 шүүх зохион байгуулалтад орсон. 21 шүүх давж заалдах бусад нь дагнан ажиллах юм. Нөгөөтэйгүүр аймаг орон нутгийн 409 шүүгчийг чөлөөлөөд эргээд 397 шүүгч томилсон. Тэд хаана ажиллахыг тодорхой хэлсэн учраас мэдэхгүй байх боломжгүй. Өөрөөс нь асууж, санал авахгүйгээр томилсон гэх яриа гарч байж болох юм. Гэхдээ шинэ хуулийн дагуу шүүх шинэчлэгдэж байгаа учраас зарим газарт шүүгчийн тоо хүрэлцэхгүй, бүрэлдэхгүй байсан тал бий. Тийм учраас тангараг өргөсөн шүүгчийг Ерөнхийлөгч шууд томилж байгаа юм.
-693 шүүгч байхаас одоогоор тал хувь нь томилогдсон. Бусад орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ. Хэзээ бүрдэж дуусах вэ?
-Таны хэлснээр ачааллыг харгалзан үзэж шүүгчийн 693 орон тоо батлагдсан. Одоо үүний 397 шүүгч шинээр томилогдож, үлдсэн нь дутуу байгаа. Ийм байхад хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт 2014 оны үйл ажиллагааны төсвөө 693 шүүгчээрээ тооцож оруулахад батлаагүй юм. Энэ жил 130 орчим шүүгч шинээр томилогдох боломжтой батлагдсан. Нөгөө талаас бүгдийг нь нэг дор томилчих гэхээр байр нь хүрэлцэхгүй байна. УИХ-д шүүхийн барилга байгуулах төсөв оруулсан ч батлагдаагүй болохоор тэр олон шүүгчээ хаана багтаах вэ гэдэг асуудал үүссэн. Ер нь, энэ жил засварын төсөв сууснаас нэг ч шинэ барилгын төсөв багтаагүй.
-Үүнээс болж шүүх хурал хойшлогдох, хүлээгдэх гэхчлэн хэт ачаалал үүсч байгаа юу?
-Байр танхимтай холбогдуулж хурал хойшлох явдал гарсан юм шиг байна. Жишээ нь, дөрвөн шүүх нэг танхимдаа хурал зарлахаар багталцахгүй явдал гарсан. Нэг шүүхийн байранд долоо хоногтоо 100 шахам хурал зарлачихаар ажлын таван өдрийн нэгэнд л гэхэд 20-иод хурал амжуулах болно. Шүүх шил шилээ дараад л үргэлжлэхээс, ачаалалтай байхаас аргагүй. Одоо бид байгаа байрандаа арай хийж багтаж ажиллаж байна. Уг нь, шүүх болгонд нэг байр хэрэгтэй шүү дээ. Жишээ нь, Өмнөговь аймгийн бүсчилсэн дөрвөн шүүх нэг байранд орчихсон байна. Завханы давж заалдах шатны шүүх өнгөрсөн онд шинээр байр барьсан, Ховд аймагт хуучин сургуулийн байрыг засварлаад орсон. Төвийн бүсийн найман шүүх гэхэд Хан-Уул дүүргийн шүүхийн байранд багтахаа болиод ЗДТГ-ын хуучин байрнаас 25 өрөөг түрээсэлж ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн нэг, хоёрдугаар шүүх мөн хүрэлцэхээ болиод өөр өөр газарт хуваагдаж ажиллах жишээтэй байна.
-Шүүгчийн ёс зүйтэй холбоотой гомдол, санал иргэдээс хэр их ирдэг бол. Шүүгчээр ажиллахдаа ёс зүйн алдаа гаргасан шүүгч энэ сонгон шалгаруулалтад оролцох боломжтой юу?
-Ер нь, ёс зүйн асуудал гарч ирдэг ч тодорхой тоо хэлж мэдэхгүй байна. 20 дотор л байгаа болов уу. Зарим хэсгийг нь хүлээж авахгүй буцаана, шалгана, тогтооно, хуульд заасны дагуу арга хэмжээ авна. Ирэх сард бид ёс зүйтэй холбоотой мэдээллийг нэгтгэн боловсруулаад та бүгдэд мэдээлэхээр төлөвлөсөн. Сонгон шалгаруулалтын тухайд зарчмын хувьд тэр хүнийг огцруулаагүй бол дээд шатны шүүхдээ нэр дэвших эрх нь нээлттэй. Сонгон шалгаруулалтын журманд “хэрэв ёс зүйн зөрчил гаргаж байсан бол тэр хүнийг бүртгэхгүй” гэсэн заалт байхгүй л дээ.
-Шүүгчийн цалин хэдэн төгрөгт тогтсон бэ. Олон удаа өөрчлөгдөж, яригдсан шүү дээ?
-Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсанаасаа хойш шүүгчийн цалинг хоёр удаа тогтоосон. Эхлээд 2-2.9 сая төгрөгийн хооронд байхаар 12 дугаар тогтоол гаргаж байлаа. Дараа нь Шүүхийн багц хуультай холбогдуулж шүүгчийн нэмэгдэл цалин нь зогссон юм. Тийм учраас бид өмнөх оныхоо шүүгчийн цалингийн фондын хэмжээнд үндэслэж цалинг нэмж тогтоосон байгаа. Нөгөө талаас ШЕЗ-өөс шүүгчийн цалин ямар хэмжээтэй байх ёстой вэ гэдгийг судалж нэлээд ажилласан. Ингээд 3-4.1 сая төгрөгийн хооронд байх нь зохимжтой гэж дахин тогтоосон юм. Энэ хэмжээгээрээ бид 2014 оны төсвөө боловсруулсан ч дэмжигдээгүй. Тэгэхээр шүүгчийн цалинг дахин тогтоож, УИХ-аар батлуулах шийдвэр гарсан, түүний дагуу ажиллаж байгаа.
Ийнхүү шүүхийн бүтцийг өөрчлөх нь шүүхийн захиргаа үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх аж. Мөн эрүү, иргэн, захиргааны хэргийн дагнасан шүүх ажиллах боломжтой болно. Шүүгч хэргийн төрлөөр мэргэшихээс гадна шүүн таслах ажлын чанар сайжрах юм. Энэ бүгдийн үр дүнд шүүхэд итгэх олон нийтийн хандлага, үзэл бодол дээшилнэ гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзсэн байна.
Шинэ хуулийн хүрээнд зөвхөн шүүхийн бүтцийг өөрчлөөд зогсохгүй шүүгчдийн томилгоо, сонгон шалгаруулалтыг ч шинээр зохион байгуулж буй юм. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Дээд шүүхийн 25 шүүгчийг оролцуулаад 414 шүүгч ажиллаж байна. Энэ сард нэмж 70 шүүгч сонгон шалгаруулах зар түгээжээ. 28-ны өдрийн 17 цаг хүртэл шүүгчид цахим хуудсаар дамжуулан аль шүүхэд орохоо сонгоод, хувийн мэдээллээ бүртгүүлэх юм байна. Ирсэн материалыг дүгнэж, бүртгэх ажлын дараа ирэх сарын 27-ноос шалгалтат орж, Шүүхийн мэргэшлийн хороо үнэлж дүгнэх юм.Нэр дэвшигч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон шалгуурыг хангасан байх ёстой. Тухайлбал, 25 нас хүрсэн, мэргэжлээрээ гурван жил ажилласан /давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвших бол анхан шатны шүүгчээр гурван жил ажилласан/, ял шийтгүүлж байгаагүй, бусдад төлөх өрийн үлдэлгүй, аль нэг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, дагнасан шүүхийн мэдлэг, туршлагатай байхыг шаардаж буй гэнэ. Дашрамд, энэ сонгон шалгаруулалт нь урьд байгаагүй хамгийн олноор зарласан шүүгчийн сонгон шалгаруулах ажил ажээ.
Д.Дамдин-Од: Энэ жил 130 шүүгч шинээр ажиллуулах боломжтой
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Одоос цөөн асуултад хариу авлаа.-Шүүх бүхэлдээ өөрчлөгдөөд, бужигнахаар чухам юу болоод байгааг шүүгч нар нь өөрсдөө ч мэдэхгүй байна гэсэн яриа байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

0 Сэтгэгдэл