Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
“Наадам” хэнийх болох вэ
“Эх орончдын өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг. Гэвч МАХН задарч МАН, МАХН болсноос хойш баяр биш хэрүүлийн өдөр шиг л болж хувирсан. Манай баяр, танайх биш гэхчлэн энэ хоёрын хооронд эцэс төгсгөлгүй хэрүүлийн сэдэв үүсгэсэн. Энэ жилийн “Эх орончдын өдөр”-ийн дуулиан ч дуулдсаар. Баярын өдөр чухам ямар үйл явдал өрнөж, хэн нь хэндээ ямар гэнэтийн бэлэг барих нь бяцхан нууц гэх. УИХ-ын чуулган завсарлаж, улс төрийн намууд чимээ алдарч, гудамжинд жагсаал цуглаан болохгүй “уйтгартай” өдрүүдийг тэд л бага ч атугай сонирхолтой болгож мэдэх нь. МАХН, МАН хоёрт “Эх орондчын өдөр” нь хамгийн чухал баяр. Тэгэхдээ л энэ удаагийнх арай илүү сонирхолтой болж магадгүй юм.

Түүхүүд
2005 онд Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа намынхаа баярын өдрийг “Эх орончдын өдөр” болгов. Тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж байсан ч хоёул эл өдрийг тэмдэглэх ёслолд оролцож байсан юм. Сүхбаатарын талбайд төрийн далбаа залах ёслол болж, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн баяр сүртэйгээр эхэлсэн. Эрдэм шинжилгээний бага хурал, яруу найргийн тэмцээн, фестиваль, зохион бичлэгийн уралдаан гээд хүүхэд хөгшидгүй тэмдэглүүлж байсан түүхтэй. Хамгийн сонирхолтой нь тэр үед МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр байв. Өдгөө хоёр талд гарсан Н.Энхбаяр, С.Баяр нар гар нийлүүлэн ажиллаж байх үеийн МАХН байгуулагдсан өдрөө ийнхүү олон нийтийн баяр болгож, “Эх орончдын өдөр” хэмээх алдар хүртээсэн юм. Тэгэхэд Н.Энхбаяр “Улс төрийн нам болон улстөрчид, төрийн албан хаагчдад эх оронч үзэл хариуцлагаар хэмжигддэг. Хариуцлагатай байж төр засаг тогтвортой байх, улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ саналыг хүндэтгэж хамтран ажиллана, зөвшилцөнө” гэж хэлсэн. Энэ цагаас хойш МАХН “Эх орончдын өдөр” гэх баярын өдөртэй болж, саяхныг хүртэл элдэв асуудал, хэрүүл шуугиан дагуулдаггүй байлаа.
2011 он бол МАХН-ын хувьд онцгой жил. Намынхаа XXVI Их хурлаа хийж нэрээ Монгол Ардын нам болгож сольсон нь 2010 оны аравдугаар сар. Шинэ нэртэй болоод намынхаа түүхт 90 жилийн ойг тэмдэглэсэн. Гэвч ойгоо МАН, МАХН хэмээн хоёр хуваагдсан хойноо тэмдэглэхдээ багагүй хэрүүл, тэмцэл дунд хийв. Н.Энхбаяр МАХН-аа авч үлдсэн болохоороо “Нэг түүхтэй хэд хэдэн нам байж болно. Түүхийг өмчилнө гэж байхгүй. МАН гэж өөрсдийгөө нэрлэж байгаа нөхдүүд МАХН-аас салаад явсан юм. Тэд Монгол Улсын XX зууны түүхийг өмчлөх гэж байгаа бол түүн шиг утгагүй зүйл байхгүй. Монголын ард түмний түүх болохоос нэг намын өмч биш. МАН-ын нөхдүүд энэ түүхийг булаацалдаж, өөртөө наах гэж янз бүрээр оролдох байх. Түүхийн 90 жилийн хугацаанд МАН гэсэн нэртэй байж ямар түүх бүтээсэн юм бэ. 90 жилийн 87 жилд нь МАХН гэсэн нэртэй байсан” гэсэн.
Харин МАН-ынхан 90 жилийн ойгоо ард түмэнтэйгээ хамт тэмдэглэнэ хэмээх лоозогносон үгээр аргацааж, МАХН гэж байхгүй гэсэн үгүйсгэлийг эхлүүлж байв. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар “1921 оны ардын хувьсгал болон Ардын намын түүхийг бид сурталчлах болно. МАХН-ынхан баярыг хоёулаа зэрэг тэмдэглэж болно гээд байгаа нь утгагүй зүйл” гэж ч байлаа. Засгийн эрхэнд МАН байсан учраас шагнал, одон медалиар “Эх орончдын өдөр” бороо оруулсан гэхэд болно. “Тусгаар тогтнол”, “Эх орны төлөө” медаль хийлгэж, төрийн дээд шагнал гишүүддээ харамгүй хүртээсэн халгиж, цалгисан баяр болов. Жанжин Сүхбаатарын хөшөөг хүрэл болгон шинэчилж, цэцэг өргөж, бяртай тэмдэглэсэнсэн. Тэдний ёслол дууссаны дараа МАХН-ынхан цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэн даруухан тэмдэглэсэн билээ.
2012 оны “Эх орончдын өдөр” сонгуулийн жил гэдгээрээ нэлээн дуулиан шуугиантай өнгөрсөн. Дүүрэг, аймгийн МАН-ын хороод 1921-ээс эхлээд 3-4 мянган гишүүн шинээр элсүүлэх аян өрнүүлж, түүгээрээ багагүй шоудаж байлаа. Цэцэг өргөх гэж Сүхбаатарын хөшөөгөө булаалдаж хөгөө чирсэн юмдаг. МАН зургийн үзсэгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал зохиож, үндэсний бөхийн барилдаанаа уламжлал болгон хийж аргагүй л эрх баригчдын хүчээ үзүүлж чадсан. Харин МАХН-ынхан хальт мульт цэцэг өргөсөн болоод дэмий л хэрүүлийн үг чулуудаад өнгөрөөв. Н.Энхбаяр “Би УИХ-ын дарга байх үедээ гуравдугаар сарын 1-нийг “Эх орончдын өдөр” болгон зарлаж байснаа санаж байна. Энэ өдрийг нэг нам өмчилж авч болохгүй. Бүх ард түмний баяр байх ёстой. Гэтэл улс төрийн эрхэнд байгаа нам энэ баярыг өмчилж байна. Энэ бол ёс суртахуунгүй явдал” гэснээс өөр юу ч хийж чадаагүй.
2013 онд нөхцөл байдал санаандгүй байдлаар эргэж билээ. Сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ын шинэ дарга Ө.Энхтүвшин МАХН-ынханд Сү.Батболдоос огт өөрөөр хандав. Ө.Энхтүвшин МАН-ын дарга болоод МАХН-тай эвтэй байхаар шийдсэн. МАН, МАХН-ынхан хамтдаа цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн юу юугүй л нэгдэх гэж байгаа мэт дүр жүжиг тоглож билээ. Гэхдээ энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр байгаагүй, дэд дарга Д.Тэрбишдагва болон бусад дарга нар нь ирсэн. Тэд “Энэ өдөр бол МАХН, МАН-ын баяр биш. Эх орончдын минь баяр” гэж дуу нэгтэйгээр хэлсэн. Засгийн эрхээс буусан учраас МАН-ынхан “Эх орончдын өдөр”-ийг урьд өмнөхөөсөө даруухан тэмдэглэж, аархаж, онгирч чадаагүй болов уу. МАХН, МАН нэгдэх тухай яриа хэлцэл энэ үеэс ч газар авсан хэдий ч Ө.Энхтүвшинтэй хамт замхран алга болсон тийм л жил байв.
Харин энэ жил...
Гуравхан хоногийн дараа болох “Эх орончдын өдөр” МАХН-аас энхрий хайрт МАН-даа тусгайлан бэлэг бэлтгэж буйгаа эртнээс зарлаж байгаа. 200-400-аар нь МАН, АН-аас гишүүдийг нь урвуулж, МАХН-даа оруулна гэв. Хэн хэн байхыг зарлаж болохгүй нэг шалтгаан бий аж. Гавьяат тамирчин С.Батцэцэгийг элсүүллээ гэсэн шуугиан намжаагүй байгаа учир болгоомжилсон юм гэнэ. Сүхбаатарын хөшөөг нүүлгэх нь гэж МАН-ынхан нэлээд сандралдсан. Тэгвэл энэ жилийн “Эх орончдын өдөр”-өөр цэцэг өргөхөөс илүүтэй өрсөлдөгчөөсөө олон гишүүн элсүүлэх гээд төлөвлөсөн зүйл ихтэй төдийгүй засаг барилцаж буйн “ид шид”-ээ МАХН-ынхан үзүүлэх нь бололтой. МАН-ынхан зөвлөлгөөн хурал зохион байгуулаад, урлаг, соёлын алдартнуудаас өгсүүлээд намдаа элсүүлээд эхэлчихэж. МАН-д ч гэсэн элсүүлэх хүмүүс цөөнгүй байгаа учир энэ жилийн “Эх орончдын өдөр” хэн нь олон гишүүнд батлахаа тарааж чадахаа харах юм байх. Уралдаан гуравдугаар сарын 1 хүртэл өдрөөс өдөрт ширүүсэх нь бололтой.
Энэ хоёр нам эвдрэлцэж байх хооронд АН ёстой ухаалаг ажиллаж байна ЭНЭ хоёр намыг эврэлцүүлж байгаад сонгуульд ялаад авсан Чойбалсан Сүхбаатар Цэдэнбал нарынх нь нэр хүндийг унагаад авсан Одоо намынх нь 90 жилийн түүхтэй нь хамт навс унагаад өөрсдийнхээ түүхийг өөд нь татаад авахаа мэдэх байлгүй Яваандаа улсын наадмыг ч өөрчлөхөөр төлөвлөж байна

Huvisgal gedeg ugiig orosuud nemsen shuu dee? Mongolchuudaa buudaj baih uyd.
Манай АН үүнээс чминь доллон дор байдлаар гишүүн элсүүлдэг юм. Жишээ нь улс төрөөс ангид байх төрийн албан хаагчдийг манай намын батлах ав, эсхүл ажлаа өг гээд л асуудал дуусаа. Ямар ч хүнд ажил чухал биз дээ.
хоёр намын батлахыг хоёуланг нь авч болох уу?
Shal utgagui um, ingej uls turjij jijig zuileer taltsahaar mongol yaj hugjih ve dee, 21-r zuun garaad neleed heden jil bolj bhad mongol umnuh zuunaasaa salaagui l bn
“Эх орончдын өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг. Гэвч МАХН задарч МАН, МАХН болсноос хойш баяр биш хэрүүлийн өдөр шиг л болж хувирсан. Манай баяр, танайх биш гэхчлэн энэ хоёрын хооронд эцэс төгсгөлгүй хэрүүлийн сэдэв үүсгэсэн. Энэ жилийн “Эх орончдын өдөр”-ийн дуулиан ч дуулдсаар. Баярын өдөр чухам ямар үйл явдал өрнөж, хэн нь хэндээ ямар гэнэтийн бэлэг барих нь бяцхан нууц гэх. УИХ-ын чуулган завсарлаж, улс төрийн намууд чимээ алдарч, гудамжинд жагсаал цуглаан болохгүй “уйтгартай” өдрүүдийг тэд л бага ч атугай сонирхолтой болгож мэдэх нь. МАХН, МАН хоёрт “Эх орондчын өдөр” нь хамгийн чухал баяр. Тэгэхдээ л энэ удаагийнх арай илүү сонирхолтой болж магадгүй юм.

Түүхүүд
2005 онд Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа намынхаа баярын өдрийг “Эх орончдын өдөр” болгов. Тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж байсан ч хоёул эл өдрийг тэмдэглэх ёслолд оролцож байсан юм. Сүхбаатарын талбайд төрийн далбаа залах ёслол болж, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн баяр сүртэйгээр эхэлсэн. Эрдэм шинжилгээний бага хурал, яруу найргийн тэмцээн, фестиваль, зохион бичлэгийн уралдаан гээд хүүхэд хөгшидгүй тэмдэглүүлж байсан түүхтэй. Хамгийн сонирхолтой нь тэр үед МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр байв. Өдгөө хоёр талд гарсан Н.Энхбаяр, С.Баяр нар гар нийлүүлэн ажиллаж байх үеийн МАХН байгуулагдсан өдрөө ийнхүү олон нийтийн баяр болгож, “Эх орончдын өдөр” хэмээх алдар хүртээсэн юм. Тэгэхэд Н.Энхбаяр “Улс төрийн нам болон улстөрчид, төрийн албан хаагчдад эх оронч үзэл хариуцлагаар хэмжигддэг. Хариуцлагатай байж төр засаг тогтвортой байх, улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ саналыг хүндэтгэж хамтран ажиллана, зөвшилцөнө” гэж хэлсэн. Энэ цагаас хойш МАХН “Эх орончдын өдөр” гэх баярын өдөртэй болж, саяхныг хүртэл элдэв асуудал, хэрүүл шуугиан дагуулдаггүй байлаа.
2011 он бол МАХН-ын хувьд онцгой жил. Намынхаа XXVI Их хурлаа хийж нэрээ Монгол Ардын нам болгож сольсон нь 2010 оны аравдугаар сар. Шинэ нэртэй болоод намынхаа түүхт 90 жилийн ойг тэмдэглэсэн. Гэвч ойгоо МАН, МАХН хэмээн хоёр хуваагдсан хойноо тэмдэглэхдээ багагүй хэрүүл, тэмцэл дунд хийв. Н.Энхбаяр МАХН-аа авч үлдсэн болохоороо “Нэг түүхтэй хэд хэдэн нам байж болно. Түүхийг өмчилнө гэж байхгүй. МАН гэж өөрсдийгөө нэрлэж байгаа нөхдүүд МАХН-аас салаад явсан юм. Тэд Монгол Улсын XX зууны түүхийг өмчлөх гэж байгаа бол түүн шиг утгагүй зүйл байхгүй. Монголын ард түмний түүх болохоос нэг намын өмч биш. МАН-ын нөхдүүд энэ түүхийг булаацалдаж, өөртөө наах гэж янз бүрээр оролдох байх. Түүхийн 90 жилийн хугацаанд МАН гэсэн нэртэй байж ямар түүх бүтээсэн юм бэ. 90 жилийн 87 жилд нь МАХН гэсэн нэртэй байсан” гэсэн.
Харин МАН-ынхан 90 жилийн ойгоо ард түмэнтэйгээ хамт тэмдэглэнэ хэмээх лоозогносон үгээр аргацааж, МАХН гэж байхгүй гэсэн үгүйсгэлийг эхлүүлж байв. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар “1921 оны ардын хувьсгал болон Ардын намын түүхийг бид сурталчлах болно. МАХН-ынхан баярыг хоёулаа зэрэг тэмдэглэж болно гээд байгаа нь утгагүй зүйл” гэж ч байлаа. Засгийн эрхэнд МАН байсан учраас шагнал, одон медалиар “Эх орончдын өдөр” бороо оруулсан гэхэд болно. “Тусгаар тогтнол”, “Эх орны төлөө” медаль хийлгэж, төрийн дээд шагнал гишүүддээ харамгүй хүртээсэн халгиж, цалгисан баяр болов. Жанжин Сүхбаатарын хөшөөг хүрэл болгон шинэчилж, цэцэг өргөж, бяртай тэмдэглэсэнсэн. Тэдний ёслол дууссаны дараа МАХН-ынхан цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэн даруухан тэмдэглэсэн билээ.
2012 оны “Эх орончдын өдөр” сонгуулийн жил гэдгээрээ нэлээн дуулиан шуугиантай өнгөрсөн. Дүүрэг, аймгийн МАН-ын хороод 1921-ээс эхлээд 3-4 мянган гишүүн шинээр элсүүлэх аян өрнүүлж, түүгээрээ багагүй шоудаж байлаа. Цэцэг өргөх гэж Сүхбаатарын хөшөөгөө булаалдаж хөгөө чирсэн юмдаг. МАН зургийн үзсэгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал зохиож, үндэсний бөхийн барилдаанаа уламжлал болгон хийж аргагүй л эрх баригчдын хүчээ үзүүлж чадсан. Харин МАХН-ынхан хальт мульт цэцэг өргөсөн болоод дэмий л хэрүүлийн үг чулуудаад өнгөрөөв. Н.Энхбаяр “Би УИХ-ын дарга байх үедээ гуравдугаар сарын 1-нийг “Эх орончдын өдөр” болгон зарлаж байснаа санаж байна. Энэ өдрийг нэг нам өмчилж авч болохгүй. Бүх ард түмний баяр байх ёстой. Гэтэл улс төрийн эрхэнд байгаа нам энэ баярыг өмчилж байна. Энэ бол ёс суртахуунгүй явдал” гэснээс өөр юу ч хийж чадаагүй.
2013 онд нөхцөл байдал санаандгүй байдлаар эргэж билээ. Сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ын шинэ дарга Ө.Энхтүвшин МАХН-ынханд Сү.Батболдоос огт өөрөөр хандав. Ө.Энхтүвшин МАН-ын дарга болоод МАХН-тай эвтэй байхаар шийдсэн. МАН, МАХН-ынхан хамтдаа цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн юу юугүй л нэгдэх гэж байгаа мэт дүр жүжиг тоглож билээ. Гэхдээ энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр байгаагүй, дэд дарга Д.Тэрбишдагва болон бусад дарга нар нь ирсэн. Тэд “Энэ өдөр бол МАХН, МАН-ын баяр биш. Эх орончдын минь баяр” гэж дуу нэгтэйгээр хэлсэн. Засгийн эрхээс буусан учраас МАН-ынхан “Эх орончдын өдөр”-ийг урьд өмнөхөөсөө даруухан тэмдэглэж, аархаж, онгирч чадаагүй болов уу. МАХН, МАН нэгдэх тухай яриа хэлцэл энэ үеэс ч газар авсан хэдий ч Ө.Энхтүвшинтэй хамт замхран алга болсон тийм л жил байв.
Харин энэ жил...
Гуравхан хоногийн дараа болох “Эх орончдын өдөр” МАХН-аас энхрий хайрт МАН-даа тусгайлан бэлэг бэлтгэж буйгаа эртнээс зарлаж байгаа. 200-400-аар нь МАН, АН-аас гишүүдийг нь урвуулж, МАХН-даа оруулна гэв. Хэн хэн байхыг зарлаж болохгүй нэг шалтгаан бий аж. Гавьяат тамирчин С.Батцэцэгийг элсүүллээ гэсэн шуугиан намжаагүй байгаа учир болгоомжилсон юм гэнэ. Сүхбаатарын хөшөөг нүүлгэх нь гэж МАН-ынхан нэлээд сандралдсан. Тэгвэл энэ жилийн “Эх орончдын өдөр”-өөр цэцэг өргөхөөс илүүтэй өрсөлдөгчөөсөө олон гишүүн элсүүлэх гээд төлөвлөсөн зүйл ихтэй төдийгүй засаг барилцаж буйн “ид шид”-ээ МАХН-ынхан үзүүлэх нь бололтой. МАН-ынхан зөвлөлгөөн хурал зохион байгуулаад, урлаг, соёлын алдартнуудаас өгсүүлээд намдаа элсүүлээд эхэлчихэж. МАН-д ч гэсэн элсүүлэх хүмүүс цөөнгүй байгаа учир энэ жилийн “Эх орончдын өдөр” хэн нь олон гишүүнд батлахаа тарааж чадахаа харах юм байх. Уралдаан гуравдугаар сарын 1 хүртэл өдрөөс өдөрт ширүүсэх нь бололтой.
Л.Номин
0 Сэтгэгдэл
2014.02.28
2014.02.28
2014.02.27
2014.02.27
2014.02.27
2014.02.27