Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Э.Батшугар: Эмч нарыг тайлангаас чөлөөлж, цахимжилтыг эрчимжүүлж байна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
Замын гарц дээр хүүхдээ эсэн мэнд төрүүлжээ
Хөл хөдөлгөөн ихтэй Нью-Йоркийн гудамжинд, бүр тэр тусмаа замын явган хүний гарц дээр нэгэн эх амаржиж, америкчуудыг гайхашруулаад байна. Полли МакКорт хэмээх 39 настай эмэгтэй хариугүй төрөх гээд өвдөж байх үедээ байрныхаа хаалгачаараа туслуулан такси барих гэж оролдсон ч арай гэж олдсон таксинд нь өөр нэг эмэгтэй өрсөөд суучихсан гэнэ. Ингээд дахиад такси барих гээд  байрныхаа хажуугийн замын уулвар руу дөхөж байтал хүүхдийнх нь толгой хариугүй цухуйгаад иржээ. Ингээд эмэгтэй зам дээр хүүхдээ төрүүлэхээс аргагүй болжээ. Азаар гудамжаар явсан хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд түүнд туслаж, өмсч явсан хувцас, цамц, ороолт зэргээ өгч, хүүхдээ төрүүлэхэд нь туслажээ. Эмэгтэйн нөхөр уг нь гэр рүүгээ яарч явсан ч замын түгжрэлд ороод оройтож ирсэн байна. Түүнийг ирэхэд эхнэр нь аль хэдийнэ газарт хэвтчихсэн хүүхдээ төрүүлчихсэн байж. Гудамжинд амаржихаас өөр аргагүй болсон бүсгүйд туслахаар ойр хавьд байсан хүмүүс бүгд 911 руу утасдаж, түргэн тусламж хүссэнээр хүүхдийг төрөөд удаагүй байхад эмч мэргэжилтнүүд ирж, эх хүүхэд хоёрыг авч явжээ. Замын гарцан дээр эсэн мэнд төрсөн хүүхэд нь охин бөгөөд эх хүүхэд хоёр хоёул маш сайн байгаа гэнэ. МакКортынх бяцхан охиндоо Изабел хэмээх нэр хайрласан нь түүнийг төрөх гээд сандаргаж байх үед өмсч явсан хүрмээ тайлаад өгсөн сайхан сэтгэлт эмэгтэйн нэр гэнэ.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан