Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар өнөөдөр хоёр нууц асуудал хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж хоёр нууц асуудал хэлэлцэнэ гэсний нэгийг Гадаад харилцааны сайд Л.Болд, нөгөөг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг оруулах юм байна.
Засгийн газрын хуралдаанаар мөн “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх болон цацраг идэвхт үүсгүүрийн ангилалын журам” батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдаж гарах хуулиудын төсөл, Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төсөл, Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам болон хэд хдээн хуулийн төсөл хэлэлцэх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан