Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
Б.МАНДАТ: ЗОХИОН БАЙГУУЛАЛТГҮЙ БАЙСАН БОЛ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ҮЙМЭЭН САМУУН ДАГУУЛАХ БАЙСАН
Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийслэл хотноо болсон нь Цагаан Морин жилийн Ардчилсан хувьсгалын үндсэн суурь болсон гэдгийг хэн бүхэн толгой дохин хүлээн зөвшөөрнө. Хайртай бүхнийхээ төлөөх тэмцлийн үр шимийг үзээд 25 жилийн ойтойгоо золгож буй энэ үед МоАХ-ны анхдагчуудаа “Ардчилал” сонин шинэ үеийнхэндээ таниулах болон нийт уншигчдаа эргэн сануулахаар шийдсэн юм. Харин тэд өөрийгөө ярихаас илүү түүхэн цаг үеийн үнэ цэнэ, үнэн мөнийг онцолж байв. “Ардчилсан хувьсгалын анхдагчид” булангийнхаа энэ удаагийн зочноор Зам, тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандатыг урилаа.
-Хувь хүний намтар хувьсгалын түүхтэй уялдаж байна гэдэг их сонин. Өөрийнхөө тухай яриад байгаа юм шиг боловч Ардчилсан хувьсгалын өрнөлийн тухай өгүүлээд л. Тиймээс 1990-ээд оноос хойших таны намтрыг сонирхвол тэр чигээрээ хувьсгал ханхлах нь тодорхой байх.
Тиймээс Б.Мандат гэдэг хүнийг хувь хүн талаас нь тодорхойлъё гэвэл юун түрүүнд хаана төрж, бага насаа хэрхэн өнгөрөөсөн бэ, гэдгээс яриагаа эхэлсэн зүйтэй нь байх.
-Би 1960 оны арванхоёрдугаар сард Төв аймагт төрсөн. Унасан газар, угаасан ус гэвэл Төв аймгийн Мааньт өртөө гэж хэлнэ. Нэг ахтай байсан ч намайг бага байхад нас барсан учраас би 12 хүүхэдтэй айлын хамгийн том нь болж үлдсэн дээ. Харин манайх гэдэг айл 1963 онд Баян-Өлгий аймаг руу нүүж би Баян-Өлгий аймгийн хоёрдугаар 10 жилийн сургуульд таван жилийн турш суралцсан. Бага ангийн мундаг багшийнхаа хүчинд бид их сайн хүмүүжсэн гэж боддог. Намайг зургадугаар ангид орох жил манайх хот руу шилжлээ. Ажил олоход хүндхэн байсны улмаас эцэг эх маань Багануур дүүргийн уурхайд ажил хийхээр явсан юм билээ. Миний хувьд нагац Шаймурат ахтайгаа хотод үлдэж, түүний гар дээр өссөн. Нийслэлийн 35 дугаар дунд сургуульд орж, анхны төгсөгч болсон. тэр үеийн 2 буудал буюу 9-р дэлгүүрийн тэнд Рашаантын 19 дүгээр гудамжинд амьдарч байлаа, тухайн үед. Гэр хорооллын амьдралыг өгүүлсэн Рашаантын 18 гээд маш сайхан дуу байдаг. Бага нас маань яг л тэр дуун дээр гардаг шиг шалбаагтай, тоос, шороо бужигнасан, голцуу Хятадууд амьдардаг тэр гудамжинд өнгөрсөн дөө. Заримдаа найз нартайгаа нийлж, хятадуудтай үзэж тарна. Наймдугаар ангид ороод л өөрийнхөө гудамжнаас өгсүүлээд өрөөлийн гудамжинд өрнөж байгаа амьдралын болох болохгүйг их ажиглаж эхэлсэн. 1976 онд Барилгын техникумд ороод олон айлын хүүхэдтэй санал бодлоо солилцдог болж билээ. Чинээлэг айлын хүүхдүүд сээгий малгай, жинсэн өмд өмсч байхад бидний хувьд өдрийн бодол, шөнийн зүүд төдий. Тухайн үед жинсэн өмдийг “Дэнжийн мянга”-ын зах дээр цөөхөн хүн зарна. Оюутны тэтгэлгээ цуглуулж, ар гэрээсээ мөнгө гуйж байгаад авах гэж зөндөө л хөөцөлдөж үзсэн. Ихэнх айл хар цайтай, хар талхтай, ганц хоёр ээлжийн хувцаснаас хэтэрдэггүй амьдралтай учраас бидэнд баруунд үйлдвэрлэсэн хувцас гэдэг чинь ховрын бараа шүү дээ. Үүнээс л эдийн засгийн эрэлт хэрэгцээ юу вэ гэдгийг судалж эхэлсэн. Эрэлт байгаа ч нийлүүлэлт нь байхгүй, худалдаж авах чадалтай иргэд ч маш бага байсан нь миний хувьд эмзэг асуудал болж хувирсан. Хааяа нэг их дэлгүүрт ховор нандин зүйл ирвэл түүнийг нь худалдаж авах гэж шөнөөс эхлээд дугаарлан зогсдог нь надад байж болохгүй зүйл шиг санагддаг байлаа.
-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг та жинсэн өмд зэргээс эхлээд шүүмжилж эхэлжээ. Ер нь хэзээнээс энэ нийгмийг үндсээр нь өөрчлөх ёстой гэсэн бодолтой болсон юм бэ. Социалист нийгэмд төрж өссөн, Ардчилал гэж юу вэ гэдгийг мэдэхгүй мөртлөө Ардчиллын талаарх ойлголтыг хаанаас авсан юм бэ. Өөрөөр хэлбэл нийгэм, улс төрийн мэдлэгийг хэнээс суралцав?
-Өдөр тутмын хэрэглээ болсон алим, жимснээс эхлээд бүх юм ховор үе. Энэ бол төлөвлөгөөт эдийн засгийн хамгийн алдаатай зүйл юм гэдгийг өөрийнхөө хангагдахгүй байгаа эрэлтээс л ойлгосон гэхэд болно. Аливаа нийгэм эрэлт хэрэгцээгээ нийлүүлэлтээр хангаж, тэнцвэрт байдал үүсгэснээр улс нь хөгждөг наад захын шаардлагыг нийгэм биелүүлж чадахгүй нь гэдгийг бараг хүн бүр мэддэг, дор, дороо шүүн хэлэлцдэг байсан юм. Миний үеийн залуучууд ч гэсэн санал, бодлоо солилцохдоо санаачилгатай ханддаг байлаа. 1986 онд Казакстаны нийслэл Алматад “Залуучуудын бослого” гарахад тусгай тасгийнхан очиж, тэр бослогыг хэрцгийгээр нам дарсан үйл явдал болсныг бид уншиж, сонслоо. Гурван өдрийн энэ бослогыг манай улс ч гэсэн ажиглаж байсан байх. Миний хувьд 30 гаруй хүн үрэгдсэн бослогын тухай сонсоод л иргэд нийгмээ хүлээж авахгүй байх нь ямар аюултай вэ гэдгийг ухаарсан.
Ер нь улс төр, олон улсын байдлыг сонирхож, манайд гардаг бүх хэвлэлийг захиалж уншдаг байснаас би үүнд их ач холбогдол өгч, өөртөө ойр тусгаж авсан байх. Тэр үед монголчууд ганцхан “Орбит” суваг үздэг. Төр засгаас ч өөрсдийнхөө үзэл бодолд таарсан зүйлийг олон нийтэд хүргэдэг байсан шүү дээ. Харин хожим Зөвлөлт холбоот улсын Коммунист намын даргаар Горбачев сонгогдож, түүний хийж эхлүүлсэн өөрчлөн байгуулалтын бодлого их зөв санагддаг болсон. Хүмүүсийн эрхийг битгий хязгаарла, хүн өөрийнхөө хийж чаддаг зүйлийг хийх ёстой, аж ахуйн нэгжүүдийг төрийн хяналтаас чөлөөл гэсэн баримтлал гарч ирсэн. Хамгийн гол нь тоо бус чанарын төлөө ажиллах ёстой, манай үйлдвэрүүд хөгжингүй орнуудтай өрсөлдөх чадваргүй байна зэргээр шүүмжилж эхэлсэн. Энэ бүхнийг би амтархан сонирхож, ялгаж, салгах гэж их хичээдэг байсны хувьд социалист нийгэм нэг л биш юм байна аа гэдгийг ухаарсан. Орост өрнөсөн энэ үйл явдал манайд ч гэсэн нөлөөлсөн. Бараа эрс хомсдож, муу нэртэй дамын гэх наймаагаар л иргэдийнхээ эрэлтийг хангах төдий. Тиймээс иргэд энэ нийгэмдээ эргэлзэж эхэлсэн л дээ.
-Шүүмжлэл хаа сайгүй байсан юм байж. Харин бодол, санаа, үйл хөдлөлөөрөө нэгдэж, Ардчиллыг эхлүүлэх явц хэзээнээс эхэлсэн бэ. Таны хувьд?
-Хөшин залуугүй уугаад
Хөдөө гадаагүй суугаад
Улс орон маань нэг л
Уруу царайтай болчихлоо гэж Р.Чойном хэлсэн байдаг. Энэ бол тухайн үеийн нийгмийн ерөнхий дүр зургийн дүрслэл. Энэ үед ЗХУ дотроо бужигнаж, улс орнууд салан тусгаарлахаар жижиг тулаан эхлүүлсэн. ЗХУ-ын дотоодын энэ байдал нь манай улсад хүндээр тусч, эдийн засгийн уналт эхэлсэн. Үйлдвэрүүд хаагдаж, иргэд ажилгүй болсон нь нэг төрлийн цочроо өгсөн. Нийгмийн масс өөр нүдээр нийгмээ харж эхэлсэн гэж болно. Миний хувьд 1989 оны наймдугаар сард “Нийслэлийн сонин бичиг”-т гарсан зарыг харснаар олон үйл явдал өрнөсөн дөө. Сонины буланд “Улс төрийн мэдлэгтэй, мэтгэлцэх сонирхолтой залуучууд мэтгэлцээний клубт элсэнэ үү” гэсэн утгатай зар байсан. Үйлдвэрчний соёлын төв ордонд очиход н.Мядагмаа гэж хүн бүртгэсэн санагдана. Тухайн үед би Улаанбаатар хотын зам, барилга ашиглалтын трестэд ажиллаж байсан болохоор хөдөө явж, ирчихээд 1989 оны есдүгээр сарын цугларалтад нь оролцсон. Хагас сайнд ажил хоёр цагаас тардаг учраас бид бямба гараг бүрийн гурван цагт цуглахаар тохироод клубээ “Орчлон” гэж нэрлэсэн түүхтэй. Түүнээс хойш дотоод журмаа тогтоож, тэргүүлэгчээ сонгон, гурван төгрөгийн татварыг ч бий болгож, түүгээрээ үнэмлэх хийлгэлээ. Улс оронд өрнөж байгаа үйл явдлыг шүүн хэлэлцэж, улс төрийн үнэлэлт дүгнэлт өгдөг байсан. “Орчлон” клубээс одоог хүртэл МоАХ-д зүтгэж яваа журмын найз Б.Билэгт (Цагдаагийн ерөнхий газрын дарга), В.Энхболд (Разний Импекс), Б.Батбилэг (Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга), Баян Жамц, “Lady“ төвийн захирал Лхагвадулам, Сайнбаяр (МСДН-ын ерөнхий нарийн бичгийн дарга) зэрэг нөхдийг дурдахад таатай байна.
-Цар хүрээний хувьд ямар байсан бэ. Үнэлэлт өгөөд байдаг түүнийгээ төрийн чихэнд хүргэж чадаж байв уу?
-Бид ил тод зарлаж байгаагүй. Үйлдвэрчний соёлын төв ордон дотроо л үйл ажиллагаагаа явуулж, улс төрийн эсрэг байр суурьтай иргэдийг урьж мэтгэлцдэг байсан юм. Энэ нийгэмд аль нь зөв, юу нь буруу вэ гэдгийг ялгаж салгах ажлыг эхлүүлсэн гэхэд болно. Ер нь бол засаг, төрд шаардлага хүргүүлье, улс орны амьдрал болохгүй байна гэдгийг ямар түвшинд хэрхэн ярих вэ гэдгийг хэлэлцдэг залуус байв. Заримдаа ч гудамжинд гарч жагсаал хийх талаар яриа ч сөхөгдсөн удаатай. Ингэж явсаар арваннэгдүгээр сартай золголоо. Тухайн үед хэсэг залуус цугларч бид нартай адил үйл ажиллагаа явуулж байгааг олж мэдлээ. Хотын эвлэлийн хорооны дугуй зааланд тэд цуглардгийг сонсоод бид ч яваад очсон. Тэдгээр залуусын дотор одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хотын дарга Э.Бат-Үүл, сэтгүүлч С.Амарсанаа нар байсан юм. Ингээд зорилго, санаа нэгтэй бид нийлж нэг байгууллага болсноор анхны хурлаа 1989 оны арванхоёрдугаар сарын 9-нд хийж, МоАХ-ыг байгуулж, даргаа сонгов. Одоо санахад Дарь.Сүхбаатар хууз сахалтай, үнэгэн лоовуузтай, нэхий дотортой шар куртик, зузаан цамц ороолттой залууг дагуулж ирээд “МУИС-д Марксизм, Лениннизмын хичээл заадаг, тэнхимийн эрхлэгч” гэж танилцуулсан нь С.Зориг байсан. Тухайн үед 15 хүнийг зөвлөлдөх зөвлөлөөр сонгож, дотроосоо С.Зоригийг даргаар сонгосон. Бид зөвшилцөөд 14 зүйл бүхий шаардлага гаргаж, төр засагт уламжлахаар шийдсэн. Маргааш нь 11 цагт одоогийн Хүүхэд залуучуудын соёлын төв ордны үүдэнд цугларч, ямар лоозон барих, хэн, хэн үг хэлэх вэ гэдгээ тохирсон. Хэдийгээр бүгд цуглаанд оролцох ч лоозон барих зүрх, зоригтой хүн ховор байсан. Тэгээд манай “Орчлон” клубийнхэн лоозонгийн асуудлыг дааж, лоозон дээр үг бичиж, барьж зогссон.

-Ардчиллыг эхлүүлэх анхны лоозон дээр ямар үг бичигдсэн байдаг вэ?
-Маш сайн санаж байна. Хамгийн анхны цуглаан дээр “Хүнд суртлын аппаратыг устгая” гэсэн үгтэй лоозонг Д.Зоригоо бид хоёр барьж зогссон юм. Анхны жагсаалд хэрэглэгдэх зүйлийг маш сайн бэлтгэсэн ч хүн цуглахгүй бол яах вэ гэсэн давхар айдас байлаа. Тиймээс Б.Мандат гэдэг хүнийг хувь хүн талаас нь тодорхойлъё гэвэл юун түрүүнд хаана төрж, бага насаа хэрхэн өнгөрөөсөн бэ, гэдгээс яриагаа эхэлсэн зүйтэй нь байх.
Учир нь цуглаан болохыг мэдээд их, дээд сургуулийн захирлууд бүх оюутныг цасны баяр нэрийдлээр Хандгайт руу явуулсан. Тэр өдөр нь арванхоёрдугаар сарын 10-ны ням гараг. 11 цаг өнгөрөөгөөд 200 гаруй хүн цуглан бид 11.30 минутын үед цуглааныхаа нээлтийг албан ёсоор эхлүүлсэн түүхтэй. Сэтгэл маш их хөдөлсөн үйл явдал болсон. Гэвч дараагийн ням гарагийн цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулахыг зөвшөөрөөгүй. Тиймээс Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнө Ардчиллын хоёр дахь цуглаанаа хийсэн юм. Түүнээс хойш ням гараг бүрийд тогтмол цуглаан зохион байгуулсан.
-Цуглааны оргил үеэр цуглаанд оролцогсдын тоо хэдэд хүрсэн байдаг бол. Тодорхой тоо бий юү?
-1990 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн цуглааныг оргил үе гэдэг. Тухайн үед талбайд хөл гишгэх зайгүй болтлоо хүн цугласан. Учир нь, Засгийн газарт хүргүүлсэн 14 шаардлагаас цөөн хэд нь биелсэн ч үндсэн шаардлагыг хүлээж аваагүй. Тухайлбал, Ардын түр хурал байгуулах, ардчилсан сонгууль явуулах, түүний хуулийг шинэчлэн найруулах, Үндсэн хуулиа өөрчлөх зэрэг асуудлыг хүлээж аваагүй юм. Тиймээс бид ордныг бүслэн хаахаа мэдэгдэж, хүн оруулахгүй, гаргахгүйгээр тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Биднийг товлосон цагтаа ирэхэд ордонг цэрэг, цагдаагийнхан бүсэлчихэж. Гэтэл жагсаалд оролцохоор ирсэн хүмүүс ордон руу дайрч, цагдаа нартай мөргөлдөөнд орох шахсан. Энэ үед С.Зориг хоёр хүний мөрөн дээр суугаад цагаан хоолойгоор “Нөхөд өө! Залуучууд аа! Намайг сонс! Битгий ордон руу дайр. Бүгд тайвшир. Сууцгаа. Нэг алхам хойш, хоёр алхам хойш, гурван алхам хойш” хэмээн иргэдийг тайвшруулж байсныг өнөөдөр ч монголчууд санаж байгаа. Цагдаа болон иргэдийн хооронд тусгаарлах зурвас гаргаж, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлж чадсан түүхэн ач холбогдолтой үйл явдал болж өнгөрсөн юм. Энэ өдрийн жагсаалаас төр засаг иргэдийг барьж, хорьж дийлэхгүй болжээ гэдгээ ухаарсан байх. Хэлэлцээрийн ширээний ард сууж, ардчилсан сонгуулийг хийнэ гэдгээ мэдэгдэх үед Хөвсгөл аймагт өлсгөлөн зарлаж, бусад аймагт тэмцлийн жагсаал өрнөж байлаа. Энэ бүхэн ч гэсэн дээрх шийдвэрийг гаргахад бодитой нөлөө үзүүлсэн. Цаашдаа гудамжинд биш хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлуудыг ар, араас нь шийдвэрлэж эхэллээ. Энэ бол яах аргагүй оргил үе.
Гэхдээ гуравдугаар сарын 4-ний өдрийг мартаж болохгүй. Энэ өдөр МоАХ, Монголын оюутны холбоо, Монголын үндэсний дэвшилтэт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн гэсэн ардчилсан хүчнүүдийн нэгдсэн цуглаан өрнөсөн. Тулган шаардах бичиг өргөсөн. Түүний хариу өгөхгүй байсаар дөрөвдүгээр сарын 27-ны өдөртэй золгосон түүхтэй. Харин Сүхбаатарын талбай дээр болсон өлсгөлөн гуравдугаар сарын 7-нд эхэлж, 9-ний орой 23.00 цагт Улс төрийн товчоо огцрохоор болж, Очирбатын мэдэгдлийг улс орон даяар цацсан учраас өлсгөлөн зогссон.
-Таны хувьд дээрх цуглаанд ямар үүрэг, оролцоо, хариуцлага хүлээж байсан бэ?
-Бидний гол хийдэг байсан зүйлсийн нэн тэргүүнд цуглааныг зохион байгуулалттай явуулах, хамгаалалтад зогсох, үймээн самуунаас урьдчилан сэргийлэх байсан. Тэгэхгүй бол гаднаас хулгайч, ухуулагч зэрэг янз бүрийн үл бүтэх хүн шургуулж, цуглааныг эмх цэгцгүй болгох, хүчийг нь сарниулах зэрэг ажиллагааг төр засгийн зүгээс эрчимтэй явуулж байсан.
-Хэрэв тухайн үеийн цуглаанд элдэв хүмүүс шургалж, олны санаа бодлыг эргүүлсэн бол тайван замаар ардчилсан нийгмийг тогтоож чадахгүй, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал шиг үймээн, самуун болох байж ээ?
-Тэгж ойлгож болно. Ер нь аливаа зүйлтэй тэмцэхдээ хэзээ ч хүчээр шийдэж, үймээн самуун үүсгэж болохгүй. Зохион байгуулалтгүй бол үймээн самууныг л дагуулна.
-Ардчилал ялсан даруйд олон салбарт эрс шинэчлэл явагдсан. Та бол зам, тээврийн салбартай өнөөдрийг хүртэл амьдралаа холбож ирсэн хүний нэг. Энэ салбарт та ямар шинэчлэл авчирсан гэж үздэг вэ?
-Би дээр хэлсэн. Хотын зам, барилга ашиглалтын трестэд ажилладаг байсан гэж. Харин 1990 оны хоёрдугаар сард Авто замын байгууллагуудын дэргэдэх МоАХ-ны нэгдсэн салбар зөвлөл байгуулсан юм. Улмаар мэргэжлийн байгууллагад хандсан үйл ажиллагааг эрчимжүүллээ. Тухайлбал, Гүүр, барилгын контор, Зам, гүүрийн автомашин, механизмын бааз, Зам, гүүрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институт, Материал бэлтгэлийн үйлдвэр зэрэг байгууллагад МоАХ-ны салбар зөвлөл байгуулсан. Монгол Улс эргэлт, буцалтгүй зах зээлийн нийгэмд шилжиж байгаа учраас зам харилцааны асуудалд анхаарлаа төвлөрүүлэх нь яах аргагүй бидэнд тулгарч байсан асуудлын нэг. Зах зээл хөгжих гол үндэс нь зам, харилцаа, дэд бүтэц байдаг юм. Тиймээс улсаа замжуулах асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, салбарын ажилчдын дунд санал асуулга явуулж эхэлсэн. Судалгаанд оролцогсдын 79 хувь нь авто замын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй, хамгийн хоцрогдсон салбарын нэг нь яах аргагүй мөн гэдэгт санал нийлсэн. Хоёрдугаарт, энэ салбарыг бие даасан нэгж болгохгүй бол бусад салбарын дунд хавчуулагдаж явснаар хөгжихгүй нь гэдгийг тодорхойлсон.
Би МоАХ-ны анхдугаар их хурал дээр үг хэлж байхдаа замын салбарын тухай ч онцгойлон ярьж байлаа. Замын сүлжээг хөгжүүлэх шаардлага тавих хэрэгтэй гэдгийг дараа, дараагийн хурал дээр ч хэлсэн. Сүүлд Ардчилсан нам байгуулагдахад намын үзэл бодлын зарчимд замын бодлогыг тусгуулах ажил хийсэн. 1990 оны гуравдугаар сарын 17-нд манай замын нэгдсэн салбар зөвлөл хуралдаж, одоогийн зам, тээврийн яамны үүдэнд цуглаан хийх болж билээ. Тухайн үеийн Зам, тээвэр холбооны сайд биднийг хүлээн авч уулзаад, “Та нар заавал яамны гадна цуглаан хийгээд яах юм бэ. Олны санаа бодлыг эргүүлж магадгүй. Бид та нарт байр гаргаж өгье. Тэндээ цуглаж, хэлэлцэе” гэж гуйсан. Тэгээд хуучнаар Тээвэрчдийн соёлын ордон буюу одоогийн Меркури захад байр гаргаж өгөөд авто замчдын цуглааныг анх удаа өргөн бүрэлдэхүүнээр хийж байлаа. Үүний дараа Ардын их хуралд гурван зүйл бүхий шаардлага тавилаа. Түүнд, Монгол Улсыг авто замжуулах төлөвлөгөөний ойрын болон хэтийн зорилгыг тодорхойлох, Яамны үлдэгдэл хөрөнгөөр үлгэн салган замын ажил хийдэг ажлыг цэглэж, автозамын салбарт шаардагдах хөрөнгийн эх, үүсвэрийг бий болгох, автозамын салбарыг бие даасан бодлого явуулдаг төрийн нэгж болгох гэсэн шаардлага тавьсан. Ардын их хурлын VIII чуулган болох гэж байсан учраас хатуухан шаардлага тавьсан нь тэр. Ингээд дөрөвдүгээр сарын 26-нд АИХ-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу Засгийн газрын тогтоол гарч, шаардлагыг биелүүлж билээ. Тухайн үед зам ямар чухал вэ, гэдгийг олон хүн анзаардаггүй байсан ч өнөө цагт авто замын ашиг тусыг хүн бүр мэдэрч байна. Төр засаг ч ойлгож байна. Зөвхөн авто замд шаардагдах хөрөнгийг гадаад, дотоодоос босгож байна шүү дээ. Энэ бол бидний хийсэн нэг бахархууштай зүйл юм. Өргөн, уудам газар нутагтай манай улсад цаашид ч замын хөгжил нэн тэргүүнд тавигдах учиртай.
-Авто замын тухай хэлэлцэх анхны цуглаан үнэхээр нүдээ олсон байна. Тухайн үед төр засгийн зүгээс цуглаанд ач холбогдол өгч, албаныхан ирж оролцож байсан уу?
-Анхны цуглаанд 200 орчим хүн оролцсон. Түүнээс гадна МАХН-ын тэргүүлэгч гишүүд болон намын төв хорооны гишүүн “Үнэн” сонины эрхлэгч Я.Цэвлээ гуай өөрөө оролцож миний авто замын тухай ярианд асар өндөр ач холбогдол өгсөн. “Зам, зам биш там болжээ” гээд миний нийтлэлийг хүртэл хэвлэж байсан. Маш сайн үр, дүн авчирсан учраас энэ цуглаан бол түүхэн ач холбогдолтой гэж тэмдэглэгдэнэ. Түүнээс хойш бид “Харгуй” гээд авто замын тухай сонин гаргаж, засч залруулах, хийж бүтээх зүйлсийн тухай нийтэлж эхэлж билээ.
-Одоо замын салбар ямар шатандаа явна гэж та боддог вэ. Тухайн үед эхлүүлсэн хөгжил өнөө үед эрчээ авч чадсан уу?
-Замын салбар тодорхой хэмжээгээр хөгжсөн. Гадаад, дотоодын зээл тусламж ихээр авч хөрөнгийн эх үүсвэртэй болоод байна. Тиймээс тодорхой хэмжээгээр манай улс замжиж эхэлсэн гэдгийг үгүйсгэхгүй. Харин замын чанар байдлын талаар ярих юм бол шүүмжлэлтэй зүйл харагдана.
-Ардчилалтай зэрэгцэн автозамын салбарт шинэчлэл авчирсан анхны хүн таныг гэж харлаа. Та ингэхэд замын чиглэлээр ямар сургууль төгссөн юм бэ. Яг ямар мэргэжилтэй вэ?
-1976-1980 оны хооронд Барилгын техникумд Зам, гүүрийн техникчийн анги дүүргээд, Улаанбаатар хотын Зам, барилга ашиглалтын конторт мастераар хуваарилагдаж байсан. Сүүлд 1990 онд одоогийн ШУТИС-д мэргэжил дээшлүүлж, Замын инженерийн ангид суралцсан. Суралцаж байхдаа Монголын оюутны холбооны тэргүүлэгч хүртэл хийж байлаа. Харин 1990 оны Ардчилсан анхны сонгуулиар Улаанбаатар хотын Ардын хурлын депутатаар сонгогдсон. Замын салбарт олон хүн шинэчлэлийн төлөө байсан шүү. Ганц би байгаагүй.
-Оюутны холбооны тэргүүлэгч гэдэг их том хариуцлага. Тухайн үед оюутанд хандсан ямар зүйл хийж байсан бэ?
-1990 онын аравдугаар сард Сүхбаатарын талбай дээр оюутнуудын цуглаан болсон. Тэр үеэр би Политехникийн буюу одоогийн ШУТИС-ийн ректор Авдай, проректор Дашдаваа нарыг огцор гэж шаардлага тавьж, нилээд юм болж байлаа.
-Яагаад?
-Хүнд сурталтай, оюутнуудыг дарамталдаг, намын үзэл бодлоор ялгах зэрэг олон үйлдэл гаргадаг байсан. Бид сурч байхдаа сургуулийн үүдэнд МоАХ-ны самбар нээгээд тавьсан. Түүнээс болж их ч дарамтлуулсан. Бас нэг үзэл бодол зөрчилдөж байсан зүйл нь сургуулийн сургалтын программ. Нэгэнт техникумд суралцсан байхад ерөнхий эрдэм гэж дахин хичээл ордог нь цаг хугацаа алдах зэрэг олон сөрөг талтай. ҮҮний оронд нийгмийн өмнө хурцаар тавигдаж байгаа үндэсний соёл, өв уламжлалаа сэргээх, дэлхийн шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшилтэй танилцах зэрэг бодит шаардлагуудыг удирдлага болгон хичээлийн программд уйгаржин монгол бичиг, Англи хэлний хичээл нэмж оруулах, дэлхий дахинаа шинээр гарч байгаа техник технологийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сард нэг удаа хичээлийн бус цагаар мэдээлж байх зэрэг шаардлага хүргүүлсэн байдаг.
Өнөөдрийн байдлаар бидний хүргүүлсэн дээрх шаардлагууд хэрэгжиж, сургуулиуд хэрэггүй хичээлээ хасч, хэрэгтэй хичээлийнхээ тоог нэмсэн юм. Миний үед ШУТИС-ийн түргэвчилсэн анги гурван жил хагас байсан бол одоо 2.5 жил болчихсон шүү дээ. Үүнээс бидний тавьсан шаардлага хэр бодитой вэ, гэдэг нь харагдаж байгаа юм.
Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийслэл хотноо болсон нь Цагаан Морин жилийн Ардчилсан хувьсгалын үндсэн суурь болсон гэдгийг хэн бүхэн толгой дохин хүлээн зөвшөөрнө. Хайртай бүхнийхээ төлөөх тэмцлийн үр шимийг үзээд 25 жилийн ойтойгоо золгож буй энэ үед МоАХ-ны анхдагчуудаа “Ардчилал” сонин шинэ үеийнхэндээ таниулах болон нийт уншигчдаа эргэн сануулахаар шийдсэн юм. Харин тэд өөрийгөө ярихаас илүү түүхэн цаг үеийн үнэ цэнэ, үнэн мөнийг онцолж байв. “Ардчилсан хувьсгалын анхдагчид” булангийнхаа энэ удаагийн зочноор Зам, тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандатыг урилаа.-Хувь хүний намтар хувьсгалын түүхтэй уялдаж байна гэдэг их сонин. Өөрийнхөө тухай яриад байгаа юм шиг боловч Ардчилсан хувьсгалын өрнөлийн тухай өгүүлээд л. Тиймээс 1990-ээд оноос хойших таны намтрыг сонирхвол тэр чигээрээ хувьсгал ханхлах нь тодорхой байх.
Тиймээс Б.Мандат гэдэг хүнийг хувь хүн талаас нь тодорхойлъё гэвэл юун түрүүнд хаана төрж, бага насаа хэрхэн өнгөрөөсөн бэ, гэдгээс яриагаа эхэлсэн зүйтэй нь байх.
-Би 1960 оны арванхоёрдугаар сард Төв аймагт төрсөн. Унасан газар, угаасан ус гэвэл Төв аймгийн Мааньт өртөө гэж хэлнэ. Нэг ахтай байсан ч намайг бага байхад нас барсан учраас би 12 хүүхэдтэй айлын хамгийн том нь болж үлдсэн дээ. Харин манайх гэдэг айл 1963 онд Баян-Өлгий аймаг руу нүүж би Баян-Өлгий аймгийн хоёрдугаар 10 жилийн сургуульд таван жилийн турш суралцсан. Бага ангийн мундаг багшийнхаа хүчинд бид их сайн хүмүүжсэн гэж боддог. Намайг зургадугаар ангид орох жил манайх хот руу шилжлээ. Ажил олоход хүндхэн байсны улмаас эцэг эх маань Багануур дүүргийн уурхайд ажил хийхээр явсан юм билээ. Миний хувьд нагац Шаймурат ахтайгаа хотод үлдэж, түүний гар дээр өссөн. Нийслэлийн 35 дугаар дунд сургуульд орж, анхны төгсөгч болсон. тэр үеийн 2 буудал буюу 9-р дэлгүүрийн тэнд Рашаантын 19 дүгээр гудамжинд амьдарч байлаа, тухайн үед. Гэр хорооллын амьдралыг өгүүлсэн Рашаантын 18 гээд маш сайхан дуу байдаг. Бага нас маань яг л тэр дуун дээр гардаг шиг шалбаагтай, тоос, шороо бужигнасан, голцуу Хятадууд амьдардаг тэр гудамжинд өнгөрсөн дөө. Заримдаа найз нартайгаа нийлж, хятадуудтай үзэж тарна. Наймдугаар ангид ороод л өөрийнхөө гудамжнаас өгсүүлээд өрөөлийн гудамжинд өрнөж байгаа амьдралын болох болохгүйг их ажиглаж эхэлсэн. 1976 онд Барилгын техникумд ороод олон айлын хүүхэдтэй санал бодлоо солилцдог болж билээ. Чинээлэг айлын хүүхдүүд сээгий малгай, жинсэн өмд өмсч байхад бидний хувьд өдрийн бодол, шөнийн зүүд төдий. Тухайн үед жинсэн өмдийг “Дэнжийн мянга”-ын зах дээр цөөхөн хүн зарна. Оюутны тэтгэлгээ цуглуулж, ар гэрээсээ мөнгө гуйж байгаад авах гэж зөндөө л хөөцөлдөж үзсэн. Ихэнх айл хар цайтай, хар талхтай, ганц хоёр ээлжийн хувцаснаас хэтэрдэггүй амьдралтай учраас бидэнд баруунд үйлдвэрлэсэн хувцас гэдэг чинь ховрын бараа шүү дээ. Үүнээс л эдийн засгийн эрэлт хэрэгцээ юу вэ гэдгийг судалж эхэлсэн. Эрэлт байгаа ч нийлүүлэлт нь байхгүй, худалдаж авах чадалтай иргэд ч маш бага байсан нь миний хувьд эмзэг асуудал болж хувирсан. Хааяа нэг их дэлгүүрт ховор нандин зүйл ирвэл түүнийг нь худалдаж авах гэж шөнөөс эхлээд дугаарлан зогсдог нь надад байж болохгүй зүйл шиг санагддаг байлаа.
-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг та жинсэн өмд зэргээс эхлээд шүүмжилж эхэлжээ. Ер нь хэзээнээс энэ нийгмийг үндсээр нь өөрчлөх ёстой гэсэн бодолтой болсон юм бэ. Социалист нийгэмд төрж өссөн, Ардчилал гэж юу вэ гэдгийг мэдэхгүй мөртлөө Ардчиллын талаарх ойлголтыг хаанаас авсан юм бэ. Өөрөөр хэлбэл нийгэм, улс төрийн мэдлэгийг хэнээс суралцав?
-Өдөр тутмын хэрэглээ болсон алим, жимснээс эхлээд бүх юм ховор үе. Энэ бол төлөвлөгөөт эдийн засгийн хамгийн алдаатай зүйл юм гэдгийг өөрийнхөө хангагдахгүй байгаа эрэлтээс л ойлгосон гэхэд болно. Аливаа нийгэм эрэлт хэрэгцээгээ нийлүүлэлтээр хангаж, тэнцвэрт байдал үүсгэснээр улс нь хөгждөг наад захын шаардлагыг нийгэм биелүүлж чадахгүй нь гэдгийг бараг хүн бүр мэддэг, дор, дороо шүүн хэлэлцдэг байсан юм. Миний үеийн залуучууд ч гэсэн санал, бодлоо солилцохдоо санаачилгатай ханддаг байлаа. 1986 онд Казакстаны нийслэл Алматад “Залуучуудын бослого” гарахад тусгай тасгийнхан очиж, тэр бослогыг хэрцгийгээр нам дарсан үйл явдал болсныг бид уншиж, сонслоо. Гурван өдрийн энэ бослогыг манай улс ч гэсэн ажиглаж байсан байх. Миний хувьд 30 гаруй хүн үрэгдсэн бослогын тухай сонсоод л иргэд нийгмээ хүлээж авахгүй байх нь ямар аюултай вэ гэдгийг ухаарсан.
Ер нь улс төр, олон улсын байдлыг сонирхож, манайд гардаг бүх хэвлэлийг захиалж уншдаг байснаас би үүнд их ач холбогдол өгч, өөртөө ойр тусгаж авсан байх. Тэр үед монголчууд ганцхан “Орбит” суваг үздэг. Төр засгаас ч өөрсдийнхөө үзэл бодолд таарсан зүйлийг олон нийтэд хүргэдэг байсан шүү дээ. Харин хожим Зөвлөлт холбоот улсын Коммунист намын даргаар Горбачев сонгогдож, түүний хийж эхлүүлсэн өөрчлөн байгуулалтын бодлого их зөв санагддаг болсон. Хүмүүсийн эрхийг битгий хязгаарла, хүн өөрийнхөө хийж чаддаг зүйлийг хийх ёстой, аж ахуйн нэгжүүдийг төрийн хяналтаас чөлөөл гэсэн баримтлал гарч ирсэн. Хамгийн гол нь тоо бус чанарын төлөө ажиллах ёстой, манай үйлдвэрүүд хөгжингүй орнуудтай өрсөлдөх чадваргүй байна зэргээр шүүмжилж эхэлсэн. Энэ бүхнийг би амтархан сонирхож, ялгаж, салгах гэж их хичээдэг байсны хувьд социалист нийгэм нэг л биш юм байна аа гэдгийг ухаарсан. Орост өрнөсөн энэ үйл явдал манайд ч гэсэн нөлөөлсөн. Бараа эрс хомсдож, муу нэртэй дамын гэх наймаагаар л иргэдийнхээ эрэлтийг хангах төдий. Тиймээс иргэд энэ нийгэмдээ эргэлзэж эхэлсэн л дээ. -Шүүмжлэл хаа сайгүй байсан юм байж. Харин бодол, санаа, үйл хөдлөлөөрөө нэгдэж, Ардчиллыг эхлүүлэх явц хэзээнээс эхэлсэн бэ. Таны хувьд?
-Хөшин залуугүй уугаад
Хөдөө гадаагүй суугаад
Улс орон маань нэг л
Уруу царайтай болчихлоо гэж Р.Чойном хэлсэн байдаг. Энэ бол тухайн үеийн нийгмийн ерөнхий дүр зургийн дүрслэл. Энэ үед ЗХУ дотроо бужигнаж, улс орнууд салан тусгаарлахаар жижиг тулаан эхлүүлсэн. ЗХУ-ын дотоодын энэ байдал нь манай улсад хүндээр тусч, эдийн засгийн уналт эхэлсэн. Үйлдвэрүүд хаагдаж, иргэд ажилгүй болсон нь нэг төрлийн цочроо өгсөн. Нийгмийн масс өөр нүдээр нийгмээ харж эхэлсэн гэж болно. Миний хувьд 1989 оны наймдугаар сард “Нийслэлийн сонин бичиг”-т гарсан зарыг харснаар олон үйл явдал өрнөсөн дөө. Сонины буланд “Улс төрийн мэдлэгтэй, мэтгэлцэх сонирхолтой залуучууд мэтгэлцээний клубт элсэнэ үү” гэсэн утгатай зар байсан. Үйлдвэрчний соёлын төв ордонд очиход н.Мядагмаа гэж хүн бүртгэсэн санагдана. Тухайн үед би Улаанбаатар хотын зам, барилга ашиглалтын трестэд ажиллаж байсан болохоор хөдөө явж, ирчихээд 1989 оны есдүгээр сарын цугларалтад нь оролцсон. Хагас сайнд ажил хоёр цагаас тардаг учраас бид бямба гараг бүрийн гурван цагт цуглахаар тохироод клубээ “Орчлон” гэж нэрлэсэн түүхтэй. Түүнээс хойш дотоод журмаа тогтоож, тэргүүлэгчээ сонгон, гурван төгрөгийн татварыг ч бий болгож, түүгээрээ үнэмлэх хийлгэлээ. Улс оронд өрнөж байгаа үйл явдлыг шүүн хэлэлцэж, улс төрийн үнэлэлт дүгнэлт өгдөг байсан. “Орчлон” клубээс одоог хүртэл МоАХ-д зүтгэж яваа журмын найз Б.Билэгт (Цагдаагийн ерөнхий газрын дарга), В.Энхболд (Разний Импекс), Б.Батбилэг (Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга), Баян Жамц, “Lady“ төвийн захирал Лхагвадулам, Сайнбаяр (МСДН-ын ерөнхий нарийн бичгийн дарга) зэрэг нөхдийг дурдахад таатай байна.
-Цар хүрээний хувьд ямар байсан бэ. Үнэлэлт өгөөд байдаг түүнийгээ төрийн чихэнд хүргэж чадаж байв уу?
-Бид ил тод зарлаж байгаагүй. Үйлдвэрчний соёлын төв ордон дотроо л үйл ажиллагаагаа явуулж, улс төрийн эсрэг байр суурьтай иргэдийг урьж мэтгэлцдэг байсан юм. Энэ нийгэмд аль нь зөв, юу нь буруу вэ гэдгийг ялгаж салгах ажлыг эхлүүлсэн гэхэд болно. Ер нь бол засаг, төрд шаардлага хүргүүлье, улс орны амьдрал болохгүй байна гэдгийг ямар түвшинд хэрхэн ярих вэ гэдгийг хэлэлцдэг залуус байв. Заримдаа ч гудамжинд гарч жагсаал хийх талаар яриа ч сөхөгдсөн удаатай. Ингэж явсаар арваннэгдүгээр сартай золголоо. Тухайн үед хэсэг залуус цугларч бид нартай адил үйл ажиллагаа явуулж байгааг олж мэдлээ. Хотын эвлэлийн хорооны дугуй зааланд тэд цуглардгийг сонсоод бид ч яваад очсон. Тэдгээр залуусын дотор одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хотын дарга Э.Бат-Үүл, сэтгүүлч С.Амарсанаа нар байсан юм. Ингээд зорилго, санаа нэгтэй бид нийлж нэг байгууллага болсноор анхны хурлаа 1989 оны арванхоёрдугаар сарын 9-нд хийж, МоАХ-ыг байгуулж, даргаа сонгов. Одоо санахад Дарь.Сүхбаатар хууз сахалтай, үнэгэн лоовуузтай, нэхий дотортой шар куртик, зузаан цамц ороолттой залууг дагуулж ирээд “МУИС-д Марксизм, Лениннизмын хичээл заадаг, тэнхимийн эрхлэгч” гэж танилцуулсан нь С.Зориг байсан. Тухайн үед 15 хүнийг зөвлөлдөх зөвлөлөөр сонгож, дотроосоо С.Зоригийг даргаар сонгосон. Бид зөвшилцөөд 14 зүйл бүхий шаардлага гаргаж, төр засагт уламжлахаар шийдсэн. Маргааш нь 11 цагт одоогийн Хүүхэд залуучуудын соёлын төв ордны үүдэнд цугларч, ямар лоозон барих, хэн, хэн үг хэлэх вэ гэдгээ тохирсон. Хэдийгээр бүгд цуглаанд оролцох ч лоозон барих зүрх, зоригтой хүн ховор байсан. Тэгээд манай “Орчлон” клубийнхэн лоозонгийн асуудлыг дааж, лоозон дээр үг бичиж, барьж зогссон.

-Ардчиллыг эхлүүлэх анхны лоозон дээр ямар үг бичигдсэн байдаг вэ?
-Маш сайн санаж байна. Хамгийн анхны цуглаан дээр “Хүнд суртлын аппаратыг устгая” гэсэн үгтэй лоозонг Д.Зоригоо бид хоёр барьж зогссон юм. Анхны жагсаалд хэрэглэгдэх зүйлийг маш сайн бэлтгэсэн ч хүн цуглахгүй бол яах вэ гэсэн давхар айдас байлаа. Тиймээс Б.Мандат гэдэг хүнийг хувь хүн талаас нь тодорхойлъё гэвэл юун түрүүнд хаана төрж, бага насаа хэрхэн өнгөрөөсөн бэ, гэдгээс яриагаа эхэлсэн зүйтэй нь байх.
Учир нь цуглаан болохыг мэдээд их, дээд сургуулийн захирлууд бүх оюутныг цасны баяр нэрийдлээр Хандгайт руу явуулсан. Тэр өдөр нь арванхоёрдугаар сарын 10-ны ням гараг. 11 цаг өнгөрөөгөөд 200 гаруй хүн цуглан бид 11.30 минутын үед цуглааныхаа нээлтийг албан ёсоор эхлүүлсэн түүхтэй. Сэтгэл маш их хөдөлсөн үйл явдал болсон. Гэвч дараагийн ням гарагийн цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулахыг зөвшөөрөөгүй. Тиймээс Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнө Ардчиллын хоёр дахь цуглаанаа хийсэн юм. Түүнээс хойш ням гараг бүрийд тогтмол цуглаан зохион байгуулсан.
-Цуглааны оргил үеэр цуглаанд оролцогсдын тоо хэдэд хүрсэн байдаг бол. Тодорхой тоо бий юү?
-1990 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн цуглааныг оргил үе гэдэг. Тухайн үед талбайд хөл гишгэх зайгүй болтлоо хүн цугласан. Учир нь, Засгийн газарт хүргүүлсэн 14 шаардлагаас цөөн хэд нь биелсэн ч үндсэн шаардлагыг хүлээж аваагүй. Тухайлбал, Ардын түр хурал байгуулах, ардчилсан сонгууль явуулах, түүний хуулийг шинэчлэн найруулах, Үндсэн хуулиа өөрчлөх зэрэг асуудлыг хүлээж аваагүй юм. Тиймээс бид ордныг бүслэн хаахаа мэдэгдэж, хүн оруулахгүй, гаргахгүйгээр тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Биднийг товлосон цагтаа ирэхэд ордонг цэрэг, цагдаагийнхан бүсэлчихэж. Гэтэл жагсаалд оролцохоор ирсэн хүмүүс ордон руу дайрч, цагдаа нартай мөргөлдөөнд орох шахсан. Энэ үед С.Зориг хоёр хүний мөрөн дээр суугаад цагаан хоолойгоор “Нөхөд өө! Залуучууд аа! Намайг сонс! Битгий ордон руу дайр. Бүгд тайвшир. Сууцгаа. Нэг алхам хойш, хоёр алхам хойш, гурван алхам хойш” хэмээн иргэдийг тайвшруулж байсныг өнөөдөр ч монголчууд санаж байгаа. Цагдаа болон иргэдийн хооронд тусгаарлах зурвас гаргаж, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлж чадсан түүхэн ач холбогдолтой үйл явдал болж өнгөрсөн юм. Энэ өдрийн жагсаалаас төр засаг иргэдийг барьж, хорьж дийлэхгүй болжээ гэдгээ ухаарсан байх. Хэлэлцээрийн ширээний ард сууж, ардчилсан сонгуулийг хийнэ гэдгээ мэдэгдэх үед Хөвсгөл аймагт өлсгөлөн зарлаж, бусад аймагт тэмцлийн жагсаал өрнөж байлаа. Энэ бүхэн ч гэсэн дээрх шийдвэрийг гаргахад бодитой нөлөө үзүүлсэн. Цаашдаа гудамжинд биш хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлуудыг ар, араас нь шийдвэрлэж эхэллээ. Энэ бол яах аргагүй оргил үе.
Гэхдээ гуравдугаар сарын 4-ний өдрийг мартаж болохгүй. Энэ өдөр МоАХ, Монголын оюутны холбоо, Монголын үндэсний дэвшилтэт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн гэсэн ардчилсан хүчнүүдийн нэгдсэн цуглаан өрнөсөн. Тулган шаардах бичиг өргөсөн. Түүний хариу өгөхгүй байсаар дөрөвдүгээр сарын 27-ны өдөртэй золгосон түүхтэй. Харин Сүхбаатарын талбай дээр болсон өлсгөлөн гуравдугаар сарын 7-нд эхэлж, 9-ний орой 23.00 цагт Улс төрийн товчоо огцрохоор болж, Очирбатын мэдэгдлийг улс орон даяар цацсан учраас өлсгөлөн зогссон.
-Таны хувьд дээрх цуглаанд ямар үүрэг, оролцоо, хариуцлага хүлээж байсан бэ?
-Бидний гол хийдэг байсан зүйлсийн нэн тэргүүнд цуглааныг зохион байгуулалттай явуулах, хамгаалалтад зогсох, үймээн самуунаас урьдчилан сэргийлэх байсан. Тэгэхгүй бол гаднаас хулгайч, ухуулагч зэрэг янз бүрийн үл бүтэх хүн шургуулж, цуглааныг эмх цэгцгүй болгох, хүчийг нь сарниулах зэрэг ажиллагааг төр засгийн зүгээс эрчимтэй явуулж байсан.
-Хэрэв тухайн үеийн цуглаанд элдэв хүмүүс шургалж, олны санаа бодлыг эргүүлсэн бол тайван замаар ардчилсан нийгмийг тогтоож чадахгүй, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал шиг үймээн, самуун болох байж ээ?
-Тэгж ойлгож болно. Ер нь аливаа зүйлтэй тэмцэхдээ хэзээ ч хүчээр шийдэж, үймээн самуун үүсгэж болохгүй. Зохион байгуулалтгүй бол үймээн самууныг л дагуулна.
-Ардчилал ялсан даруйд олон салбарт эрс шинэчлэл явагдсан. Та бол зам, тээврийн салбартай өнөөдрийг хүртэл амьдралаа холбож ирсэн хүний нэг. Энэ салбарт та ямар шинэчлэл авчирсан гэж үздэг вэ?
-Би дээр хэлсэн. Хотын зам, барилга ашиглалтын трестэд ажилладаг байсан гэж. Харин 1990 оны хоёрдугаар сард Авто замын байгууллагуудын дэргэдэх МоАХ-ны нэгдсэн салбар зөвлөл байгуулсан юм. Улмаар мэргэжлийн байгууллагад хандсан үйл ажиллагааг эрчимжүүллээ. Тухайлбал, Гүүр, барилгын контор, Зам, гүүрийн автомашин, механизмын бааз, Зам, гүүрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институт, Материал бэлтгэлийн үйлдвэр зэрэг байгууллагад МоАХ-ны салбар зөвлөл байгуулсан. Монгол Улс эргэлт, буцалтгүй зах зээлийн нийгэмд шилжиж байгаа учраас зам харилцааны асуудалд анхаарлаа төвлөрүүлэх нь яах аргагүй бидэнд тулгарч байсан асуудлын нэг. Зах зээл хөгжих гол үндэс нь зам, харилцаа, дэд бүтэц байдаг юм. Тиймээс улсаа замжуулах асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, салбарын ажилчдын дунд санал асуулга явуулж эхэлсэн. Судалгаанд оролцогсдын 79 хувь нь авто замын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй, хамгийн хоцрогдсон салбарын нэг нь яах аргагүй мөн гэдэгт санал нийлсэн. Хоёрдугаарт, энэ салбарыг бие даасан нэгж болгохгүй бол бусад салбарын дунд хавчуулагдаж явснаар хөгжихгүй нь гэдгийг тодорхойлсон.
Би МоАХ-ны анхдугаар их хурал дээр үг хэлж байхдаа замын салбарын тухай ч онцгойлон ярьж байлаа. Замын сүлжээг хөгжүүлэх шаардлага тавих хэрэгтэй гэдгийг дараа, дараагийн хурал дээр ч хэлсэн. Сүүлд Ардчилсан нам байгуулагдахад намын үзэл бодлын зарчимд замын бодлогыг тусгуулах ажил хийсэн. 1990 оны гуравдугаар сарын 17-нд манай замын нэгдсэн салбар зөвлөл хуралдаж, одоогийн зам, тээврийн яамны үүдэнд цуглаан хийх болж билээ. Тухайн үеийн Зам, тээвэр холбооны сайд биднийг хүлээн авч уулзаад, “Та нар заавал яамны гадна цуглаан хийгээд яах юм бэ. Олны санаа бодлыг эргүүлж магадгүй. Бид та нарт байр гаргаж өгье. Тэндээ цуглаж, хэлэлцэе” гэж гуйсан. Тэгээд хуучнаар Тээвэрчдийн соёлын ордон буюу одоогийн Меркури захад байр гаргаж өгөөд авто замчдын цуглааныг анх удаа өргөн бүрэлдэхүүнээр хийж байлаа. Үүний дараа Ардын их хуралд гурван зүйл бүхий шаардлага тавилаа. Түүнд, Монгол Улсыг авто замжуулах төлөвлөгөөний ойрын болон хэтийн зорилгыг тодорхойлох, Яамны үлдэгдэл хөрөнгөөр үлгэн салган замын ажил хийдэг ажлыг цэглэж, автозамын салбарт шаардагдах хөрөнгийн эх, үүсвэрийг бий болгох, автозамын салбарыг бие даасан бодлого явуулдаг төрийн нэгж болгох гэсэн шаардлага тавьсан. Ардын их хурлын VIII чуулган болох гэж байсан учраас хатуухан шаардлага тавьсан нь тэр. Ингээд дөрөвдүгээр сарын 26-нд АИХ-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу Засгийн газрын тогтоол гарч, шаардлагыг биелүүлж билээ. Тухайн үед зам ямар чухал вэ, гэдгийг олон хүн анзаардаггүй байсан ч өнөө цагт авто замын ашиг тусыг хүн бүр мэдэрч байна. Төр засаг ч ойлгож байна. Зөвхөн авто замд шаардагдах хөрөнгийг гадаад, дотоодоос босгож байна шүү дээ. Энэ бол бидний хийсэн нэг бахархууштай зүйл юм. Өргөн, уудам газар нутагтай манай улсад цаашид ч замын хөгжил нэн тэргүүнд тавигдах учиртай.
-Авто замын тухай хэлэлцэх анхны цуглаан үнэхээр нүдээ олсон байна. Тухайн үед төр засгийн зүгээс цуглаанд ач холбогдол өгч, албаныхан ирж оролцож байсан уу?
-Анхны цуглаанд 200 орчим хүн оролцсон. Түүнээс гадна МАХН-ын тэргүүлэгч гишүүд болон намын төв хорооны гишүүн “Үнэн” сонины эрхлэгч Я.Цэвлээ гуай өөрөө оролцож миний авто замын тухай ярианд асар өндөр ач холбогдол өгсөн. “Зам, зам биш там болжээ” гээд миний нийтлэлийг хүртэл хэвлэж байсан. Маш сайн үр, дүн авчирсан учраас энэ цуглаан бол түүхэн ач холбогдолтой гэж тэмдэглэгдэнэ. Түүнээс хойш бид “Харгуй” гээд авто замын тухай сонин гаргаж, засч залруулах, хийж бүтээх зүйлсийн тухай нийтэлж эхэлж билээ.
-Одоо замын салбар ямар шатандаа явна гэж та боддог вэ. Тухайн үед эхлүүлсэн хөгжил өнөө үед эрчээ авч чадсан уу?
-Замын салбар тодорхой хэмжээгээр хөгжсөн. Гадаад, дотоодын зээл тусламж ихээр авч хөрөнгийн эх үүсвэртэй болоод байна. Тиймээс тодорхой хэмжээгээр манай улс замжиж эхэлсэн гэдгийг үгүйсгэхгүй. Харин замын чанар байдлын талаар ярих юм бол шүүмжлэлтэй зүйл харагдана.
-Ардчилалтай зэрэгцэн автозамын салбарт шинэчлэл авчирсан анхны хүн таныг гэж харлаа. Та ингэхэд замын чиглэлээр ямар сургууль төгссөн юм бэ. Яг ямар мэргэжилтэй вэ?
-1976-1980 оны хооронд Барилгын техникумд Зам, гүүрийн техникчийн анги дүүргээд, Улаанбаатар хотын Зам, барилга ашиглалтын конторт мастераар хуваарилагдаж байсан. Сүүлд 1990 онд одоогийн ШУТИС-д мэргэжил дээшлүүлж, Замын инженерийн ангид суралцсан. Суралцаж байхдаа Монголын оюутны холбооны тэргүүлэгч хүртэл хийж байлаа. Харин 1990 оны Ардчилсан анхны сонгуулиар Улаанбаатар хотын Ардын хурлын депутатаар сонгогдсон. Замын салбарт олон хүн шинэчлэлийн төлөө байсан шүү. Ганц би байгаагүй.
-Оюутны холбооны тэргүүлэгч гэдэг их том хариуцлага. Тухайн үед оюутанд хандсан ямар зүйл хийж байсан бэ?
-1990 онын аравдугаар сард Сүхбаатарын талбай дээр оюутнуудын цуглаан болсон. Тэр үеэр би Политехникийн буюу одоогийн ШУТИС-ийн ректор Авдай, проректор Дашдаваа нарыг огцор гэж шаардлага тавьж, нилээд юм болж байлаа.
-Яагаад?
-Хүнд сурталтай, оюутнуудыг дарамталдаг, намын үзэл бодлоор ялгах зэрэг олон үйлдэл гаргадаг байсан. Бид сурч байхдаа сургуулийн үүдэнд МоАХ-ны самбар нээгээд тавьсан. Түүнээс болж их ч дарамтлуулсан. Бас нэг үзэл бодол зөрчилдөж байсан зүйл нь сургуулийн сургалтын программ. Нэгэнт техникумд суралцсан байхад ерөнхий эрдэм гэж дахин хичээл ордог нь цаг хугацаа алдах зэрэг олон сөрөг талтай. ҮҮний оронд нийгмийн өмнө хурцаар тавигдаж байгаа үндэсний соёл, өв уламжлалаа сэргээх, дэлхийн шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшилтэй танилцах зэрэг бодит шаардлагуудыг удирдлага болгон хичээлийн программд уйгаржин монгол бичиг, Англи хэлний хичээл нэмж оруулах, дэлхий дахинаа шинээр гарч байгаа техник технологийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сард нэг удаа хичээлийн бус цагаар мэдээлж байх зэрэг шаардлага хүргүүлсэн байдаг.
Өнөөдрийн байдлаар бидний хүргүүлсэн дээрх шаардлагууд хэрэгжиж, сургуулиуд хэрэггүй хичээлээ хасч, хэрэгтэй хичээлийнхээ тоог нэмсэн юм. Миний үед ШУТИС-ийн түргэвчилсэн анги гурван жил хагас байсан бол одоо 2.5 жил болчихсон шүү дээ. Үүнээс бидний тавьсан шаардлага хэр бодитой вэ, гэдэг нь харагдаж байгаа юм.
Б.Ширнэн
0 Сэтгэгдэл
























