Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ӨӨР ЭРХ БАРИГЧДЫГ ШҮҮМЖЛЭВ
“Эх орончдын өдөр”, МАН байгуулагдсаны 93 жилийн ойг тус намынхан өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэв. Тусгаар тогтнолын ордонд болсон баярын хуралд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Тэрээр намын түүх, өнгөрсөн хугацаанд эх орондоо хийж бүтээсэн үйлс, цаашдынхаа зорилтыг илэрхийлсэн. М.Энхболд МАН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон улс төрийн ууган хүчин гэж тодотгон хэлэв. “Ард түмэн, эх орныхоо төлөө амь биеэ үл огоорон тэмцэж ариун үйлс бүтээсэн, хэлмэгдэж хохирсон эрэлхэг эх орончдынхоо гавьяа зүтгэл, мөнхийн дурсгалыг хүндэтгэн, гишүүд, дэмжигчид, нийт ард түмнийхээ ой дурсамжид сэргээн сануулах нь үйл хэргийг нь үргэлжлүүлэн залгамжлагч бидний зүй ёсны үүрэг, бахархан тэмдэглэх бүрэн эрх. Сөрөг хүчний хувьд МАН-ын улс орны язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө, эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө бодлого, чиглэлээ гарган ажиллаж байгаа” гэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс мөрийн хөтөлбөрт тусгасан 30 гаруй хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж эхэлсэн байна. Цалин тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, улсын болон Засгийн газрын өрийг цаашид нэмэгдүүлэхгүй байх, зарим сайдын алдаатай бодлогоос болж эдийн засаг, төсөв, санхүү хүндэрч иргэд хохирч, ядуурал улам нэмэгдэж байгааг зогсоох талаар УИХ дахь олонхийн бүлэг, Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн. Харин эрх баригчид “шинэчлэл” нэрийн дор хуулийг уландаа гишгэн, олонхиор хүч түрэн асуудлыг зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэж байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа М.Энхболд үгэндээ онцлон, тэмцэхээ илэрхийлэв. Эрх баригчид түүхийг гуйвуулж, зохиомол түүхээр ард түмний тархийг угаах оролдлого хийж байгааг буруутгасан. Байгуулагдаад хоёрхон жил болж байгаа улс төрийн нам ХХ зууны хөгжлийн түүхийг сорчлон өөртөө хамаатуулж, олон түмнийг төөрөгдүүлэх зорилгоор сурталчилгаа явуулж байгааг улс төрийн увайгүй үйлдэл гэж үзэж байгаагаа ч хэлэв.
Бямба гарагт тохиосон “Эх орончдын өдөр” буюу МАН байгуулагдсаны 93 жилийн ойгоор МАН 2013 оны шилгүүдээ шалгаруулж, шагнал гардууллаа. “Шилдэг намын байгууллага”-аар Хэнтий аймгийн МАН-ын хороо шалгарчээ. 2013 оны “Ерөнхийлөгчийн сонгуулийг орон нутагт амжилттай зохион байгуулсан намын байгууллага”-аар Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Төв, Говьсүмбэр, Булган, Говь-Алтай аймгийн МАН-ын хороо тус тус шалгарсан байна. “Дотоод ажлын шилдэг зохион байгуулалттай намын байгууллага”-аар Дархан-Уул, Өвөрхангай аймгийн намын хороод тодорч, “Бүтээлч намын байгууллага” нь Сэлэнгэ аймаг, нийслэлийн МАН-ын хороод болжээ. Мөн тэргүүний 30 намын үүрийг шалгаруулж, шагнал гардуулав. МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын тус намын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн.
“Эх орончдын өдөр”-өөр УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрээр мэндчилгээндээ “Эх орон ард түмнийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж явсан алдар гавьяаг хүндэтгэн дурсч, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь чухал. Бид эх орончдынхоо байгуулсан гавьяаг мартах ёсгүй. Түүх түүхээрээ үлдэх ёстой” гэсэн байна.
“Эх орончдын өдөр”, МАН байгуулагдсаны 93 жилийн ойг тус намынхан өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэв. Тусгаар тогтнолын ордонд болсон баярын хуралд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Тэрээр намын түүх, өнгөрсөн хугацаанд эх орондоо хийж бүтээсэн үйлс, цаашдынхаа зорилтыг илэрхийлсэн. М.Энхболд МАН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон улс төрийн ууган хүчин гэж тодотгон хэлэв. “Ард түмэн, эх орныхоо төлөө амь биеэ үл огоорон тэмцэж ариун үйлс бүтээсэн, хэлмэгдэж хохирсон эрэлхэг эх орончдынхоо гавьяа зүтгэл, мөнхийн дурсгалыг хүндэтгэн, гишүүд, дэмжигчид, нийт ард түмнийхээ ой дурсамжид сэргээн сануулах нь үйл хэргийг нь үргэлжлүүлэн залгамжлагч бидний зүй ёсны үүрэг, бахархан тэмдэглэх бүрэн эрх. Сөрөг хүчний хувьд МАН-ын улс орны язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө, эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө бодлого, чиглэлээ гарган ажиллаж байгаа” гэв. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс мөрийн хөтөлбөрт тусгасан 30 гаруй хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж эхэлсэн байна. Цалин тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, улсын болон Засгийн газрын өрийг цаашид нэмэгдүүлэхгүй байх, зарим сайдын алдаатай бодлогоос болж эдийн засаг, төсөв, санхүү хүндэрч иргэд хохирч, ядуурал улам нэмэгдэж байгааг зогсоох талаар УИХ дахь олонхийн бүлэг, Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн. Харин эрх баригчид “шинэчлэл” нэрийн дор хуулийг уландаа гишгэн, олонхиор хүч түрэн асуудлыг зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэж байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа М.Энхболд үгэндээ онцлон, тэмцэхээ илэрхийлэв. Эрх баригчид түүхийг гуйвуулж, зохиомол түүхээр ард түмний тархийг угаах оролдлого хийж байгааг буруутгасан. Байгуулагдаад хоёрхон жил болж байгаа улс төрийн нам ХХ зууны хөгжлийн түүхийг сорчлон өөртөө хамаатуулж, олон түмнийг төөрөгдүүлэх зорилгоор сурталчилгаа явуулж байгааг улс төрийн увайгүй үйлдэл гэж үзэж байгаагаа ч хэлэв.
Бямба гарагт тохиосон “Эх орончдын өдөр” буюу МАН байгуулагдсаны 93 жилийн ойгоор МАН 2013 оны шилгүүдээ шалгаруулж, шагнал гардууллаа. “Шилдэг намын байгууллага”-аар Хэнтий аймгийн МАН-ын хороо шалгарчээ. 2013 оны “Ерөнхийлөгчийн сонгуулийг орон нутагт амжилттай зохион байгуулсан намын байгууллага”-аар Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Төв, Говьсүмбэр, Булган, Говь-Алтай аймгийн МАН-ын хороо тус тус шалгарсан байна. “Дотоод ажлын шилдэг зохион байгуулалттай намын байгууллага”-аар Дархан-Уул, Өвөрхангай аймгийн намын хороод тодорч, “Бүтээлч намын байгууллага” нь Сэлэнгэ аймаг, нийслэлийн МАН-ын хороод болжээ. Мөн тэргүүний 30 намын үүрийг шалгаруулж, шагнал гардуулав. МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын тус намын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн.
“Эх орончдын өдөр”-өөр УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрээр мэндчилгээндээ “Эх орон ард түмнийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж явсан алдар гавьяаг хүндэтгэн дурсч, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь чухал. Бид эх орончдынхоо байгуулсан гавьяаг мартах ёсгүй. Түүх түүхээрээ үлдэх ёстой” гэсэн байна.
Г.Анар
0 Сэтгэгдэл
























