Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
Төрийн нэрээр олгодог лиценз, зөвшөөрлийг нэгтгэн хуульчилна
Төрийн байгууллага, хувийн хэвшлийн хоорондын харилцааг хурдан шуурхай, хүнд сурталгүй болгох зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр хоёр дахь хуралдаанаа хийж БОНХЯ болон Хууль зүй, Зам, тээвэр, Уул уурхайн яаманд харьяалагддаг тусгай зөвшөөрлийг хэлэлцэв. Хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Дэмбэрэл болон бусад албаны хүн оролцож санал, дүгнэлтээ хуваалцлаа. Бизнес эрхлэхэд шаардагдаж буй зөвшөөрөл, лиценз, бүртгэл, гэрээ, дүгнэлт гээд ямар ч нэртэй бай даргын гарын үсгээр шийдэгддэг л бүхнийг ажлын хэсэг эргэн харсан. Төрийн 54 байгууллагаас олгодог 914 зөвшөөрлийг хэлэлцэж 404-ийг хүчингүй болгох, 447-г хэвээр үлдээх санал дэвшүүлсэн. Түүнчлэн, шийдвэрлэхэд хүндрэлтэй 63 зөвшөөрлийг олон түвшинд хэлэлцэж эцэслэхээр ажиллаж байгаа нь энэ юм. Үр дүнд нь төрийн үйлчилгээний дарамт чирэгдэл буурч, бизнес эрхлэгчдийг олон шат дамжуулан төвөг учруулдаг байдал зогсч, хувийн хэвшилд ээлтэй орчин бий болно гэж ЗГХЭГ үзэж байгаа.

БОНХЯ-ны өөрчлөлт сайн байлаа
Өчигдрийн хурлаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай холбоотой долоон асуудлыг хэлэлцэж, шийдлийг баталлаа. Хамгийн эхэнд ус ашиглалтын тусгай зөвшөөрөл хэчнээн шат дамжлагатайг хөндлөө. Аж ахуйн нэгж гол, нуурын уснаас ашиглах бол хэмжээнээс хамаарч тусгай зөвшөөрлөө хоёр субьектээс авдаг аж. 50 шоо метрээс бага хэрэглээтэй бол орон нутгийн удирдлагад хандана. Харин түүнээс их хэмжээтэй буюу үйлдвэрлэлийн зориулалттай хэрэглээний зөвшөөрлийг БОНХЯ-нд хандаж дүгнэлт гаргуулаад, дараа нь сав газрын захиргаагаар шийдвэрлүүлдэг аж. Өнгөрсөн онд манай улсад 16 сав газрын захиргаа байгуулагдсан бөгөөд усны аюулгүй байдал, хэрэглээнд хяналт тавих үүрэг, эрх мэдэлтэй нэгж юм. Дээр өгүүлсэн хоёр тохиолдлын эхнийх нь орон нутгийн удирдлагын ганц гарын үсгээр асуудлыг шийдэж байгаа бол дараагийнх нь хоёр үе шаттай. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч эхлээд яаманд хандах, дараа нь сав газрын захиргаанд очиж шийдлээ авна. Үүнийг нэг болгож яам дотроо хэлэлцэн баталдаг байх саналыг Ч.Сайханбилэг сайд орууллаа. Цаашид хэмжээнээс хамаарч орон нутаг, эсвэл БОНХЯ зөвшөөрөл олгохоор болов.
Үүний дараа сав, баглаа боодлыг үйлдвэрлэлээс гарсны дараа ашиглах тусгай зөвшөөрөл нь байх ёстой эсэхийг хэлэлцсэн. Учир нь, энэ асуудал одоог хүртэл эрх зүйн тодорхой зохицуулалтгүй яваа аж. Хуванцарын түүхий эд химийн бодис хэлбэрээр орж ирдэг тул БОНХЯ-нд харьяалагдсаар ирж. Гэхдээ тусгай зөвшөөрөл нь агуулгын хувьд давхардалтай гэж үзлээ. Тодруулбал, олон улсад танигдсан нэр хүндтэй химийн компаниас түүхий эдээ зориулалт, тодорхойлолттой хамт хилээр оруулж ирэхэд тусгай зөвшөөрөл авч баталгаажуулдаг. Гэвч түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэсний дараа мөн л хэрэглэх зөвшөөрөл авдаг нь давхардал болоод буй юм. Тусгай зөвшөөрөл нь 12 мянган төгрөг байдаг бол, тэмдэгтийн хураамж нь хэмжээнээсээ хамаарч 1.5-3 сая төгрөгт хэлбэлзэнэ. Энэ асуудалд С.Дэмбэрэл гишүүн шүүмжлэлтэй хандаж “Та нар таван жил энэ асуудлаа хөөцөлдлөө. Монгол Улсын байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар хохирол учруулчихаад өдий хүртэл ингэж зовж яваа юм бэ” гэж асуув. Үүнд, салбарын үйлдвэр эрхлэгчдийн холбооны дарга Б.Болдбаатар аюулгүй байдалд нөлөөлж, хүний эрүүл мэнд, экологид хөнөөл учруулаагүй болохыг батлан хэллээ. Гагцхүү хил, гааль дээр асуудал үүсч, эрүүгийн хэрэг үүсч байсан аж. Ийнхүү асуудал нь эрх зүйн хувьд зохицуулалтгүй, байх шаардлагагүй, цуцаллаа гээд хохиролгүй учир хүчингүй болгохоо шийдлээ.
Аюултай хаягдалд анхааръя
БОНХЯ-нд харьяалагдсан ээлжит асуудал нь байгаль орчны мэргэжлийн байгууллагатай холбоотой. Тодруулбал, аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, хадгалах, экспортлох эрхийн тусгай зөвшөөрөл. Аж ахуйн нэгж дээрх бүх эрхийг тусгасан ганцхан зөвшөөрлийн бичиг авах боломжтой. Гэвч одоогоор хэсэгчилж олгоод буй гэнэ. Учир нь, манай улсад аюултай хог хаягдлыг устгах, боловсруулах дэд бүтэц хараахан бүрдээгүй. Тэгээд ч ердөө хоёр байгууллага үйл ажиллагааны зөвшөөрөл аваад буй гэнэ. Хэрэв энэ зөвшөөрөл байхгүй бол хөрш орнуудад аюултай хог хаягдал аваачиж устгуулах, боловсруулах эрх хаагддаг. Өөрөөр хэлбэл баталгаагүй болчихдог аж. Нэг тусгай зөвшөөрлийг төрөөс 40 мянган төгрөгөөр олгодог гэнэ. Аюултай хог хаягдал гэдэгт хортой химийн бодисын сав, баглаа боодлын хаягдал, илүүдэл, эрүүл мэндийн байгууллагаас гардаг хог хаягдал, бусад хаягдал багтдаг. Одоогоор эмнэлгийн хаягдлыг “Элемент” гэдэг компани устгаж байгаа. Бусдыг нь дарж булах үйл ажиллагаа явуулж буй. Химийн хортой хаягдлыг сүүлийн 5-6 жил үндсэндээ хадгалж ирсэн гэнэ. Цаашид үүнийг боловсруулах, устгах үйлдвэр хэрэгтэй учраас ЭЗХЯ-нд ТЭЗҮ хийхээр төсөл эхлүүлсэн байна. Тиймээс дээрх тусгай зөвшөөрөл нь яаманд харьяалагдаж, үргэлжлэхээр болсон юм.
Тусгай зориулалтаар ан агнах, загас барих зөвшөөрлийн асуудлыг мөн хэлэлцсэн. Уг асуудлыг Амьтны тухай хуулийн 7.5 дахь заалтаар зохицуулдаг бөгөөд дөрвөн чиглэлээр олгодог аж. Тухайлбал, эрдэм шинжилгээ, судалгааны, эмчилгээний, олзвор буюу спортын зориулалттай. Мөн зарим амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарчмаар устгахад зөвшөөрөл авдаг байна. Уг асуудалд УИХ-ын гишүүд эсрэг байр суурьтай байсан юм. Зөвшөөрөл байсан, үгүй нь ялгаагүй агнуур далд явагдсаар байгаа. Тиймээс ахуйн зориулалттай агнуурыг зөвшөөрч, борлуулж ашиг олсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг байя гэх санал хэллээ. Учир нь, гурван загас барих зөвшөөрөлтэй хэрнээ гурван тонн загас агнадаг. Баригдвал би зөвшөөрөлтэй гээд, баригдахгүй бол хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа. Тиймээс зохицуулалтыг султгаж байгаа мэт боловч үр ашгийг дээшлүүлэх боломжтой гэв. Үүний хариуд яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Ё.Онон тайлбар өгсөн. Агнуурын тусгай зөвшөөрлийг гурван төрлөөр олгодог аж. Ахуйн, үйлдвэрлэлийн, тусгай агнуурынх гэж байдгаас эхний хоёрт нь зөвхөн хязгаарын тоог тогтоодог байна. Өөрөөр хэлбэл, аймаг, суманд амьтны төрлөөс хэчнээнийг агнаж болох тоог тодорхойлж, зөвшөөрлийг аймаг, сумын Засаг дарга шийддэг гэв. Харин гурав дахь төрөлд яам биечлэн оролцож, өөрсдөө зөвшөөрөл өгдөг. Аргаль, янгир, тэх, тул загас, шонхор шувуу агнах, барих, тавих зөвшөөрлөө яаманд хандаж авах гэнэ. Ингэхдээ орон нутгийн удирдлага, иргэдийн нөхөрлөлтэй зөвшилцөлд хүрч, гурван талын гэрээ байгуулсны дүнд яаманд хандах учиртай. Хэдийгээр шат дамжлагатай мэт харагдаж байгаа ч амьтдаа хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж буй сайн талтайг Ё.Онон онцоллоо. Нөгөө талаас агнуурын үнэ ч дэлхийн зах зээлд өсчээ. Нэг янгирыг 30-50 мянган ам.доллараар үнэлдэг байсан бол иргэд, орон нутгийн удирдлагын зөвшөөрөл авдаг болсноос хойш 80 мянган ам.доллар хүрчээ. Анхны жилийн эерэг үр дүн ийм байгаа учраас энэ онд, цаашид илүү сайн болно гэдэгт итгэж буй гэнэ. Эцэст нь ажлын хэсгээс бүх зөвшөөрлийг орон нутагт шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Давхардсан асуудлууд
Хилээр амьтан, амьтны гаралтай түүхий эд гаргах, гадаадаас оруулахад мөн яамнаас тусгай зөвшөөрөл авдаг. Үүнийг олон улсын конвенцоор зохицуулдаг бөгөөд өөрийн гэсэн маягт, тэмдэгттэй, нэгдсэн тогтолцоотой гэнэ. Энэ зөвшөөрлийг цуцалбал олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ няцаж буй хэрэг. Нөгөөтэйгүүр, конвенцоос баталсан жагсаалтад орсон л бол амьтан, амьтны түүхий эдийн зөвшөөрлийг бүх улсын хил дээр нэхдэг аж. Гэвч үүнийг мэргэжлийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хэрэгжүүлэх ёстой гэдэг утгаар мэргэжлийн холбоонд шилжүүлэх боломжтойг БОНХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн. Тиймээс төдийлэн хүндрэл гарахгүй гэж үзлээ.
Мэдээж энэ зөвшөөрөл байх ёстой хэдий ч БОНХЯ-нд шууд харьяалагддаг нь хэр зөв асуудал вэ. Мэргэжлийн шинжээчийн дүгнэлттэй байх гэдэг утгаар мэргэжлийн холбоодод лицензийг шилжүүлж болох аж. Мөн энэ асуудал нь МХЕГ, гаалийн болон хорио цээрийн байгууллагад давхардсан байдаг тул БОНХЯ хариуцах шаардлагагүй гэж үзэв. Үүний араас амьтан сэргээн нутагшуулах зөвшөөрөл төрд байх шаардлагагүй мөн л мэргэжлийн холбоодод байх нь зөв гэдэгт санал нэгдлээ. Төгсгөлд нь хувиргасан амьд организмын ашиглах зөвшөөрлийн асуудлыг хөндсөн. Биотехнологийн аргаар амьд организмд сайн шинжийг суулгаж, генетикийн модификаци хийсэн амьтан, ургамлыг хувиргасан организм гэдэг. Ихэнх нь хүнсний бүтээгдэхүүн байдаг тул асуудлыг БОНХЯ хариуцах нь илүүц гэж үзсэн юм. Уг асуудал, зөвшөөрөл нь үндэсний аюулгүй байдалтай холбогдсон чухал зүйл мөн боловч МХЕГ, хүнсний байгууллагын харьяалалд шилжүүлэхээр боллоо.
Ийнхүү БОНХЯ-ны олон асуудлыг хэлэлцэж дууссаны дараа Хууль зүйн яамнаас олгодог таван зөвшөөрлийн нэгийг хөндсөн. ХЗЯ өөрсдөө шинэчлэл хийж, Тамга тэмдэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал дэвшүүлсэн тул хэлэлцэлгүй орхисон. Түүний араас ЗТЯ-наас оруулж ирсэн агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нисэхийн хангамжийн байгууллагын гэрчилгээг хэлэлцсэн. Агаарын хөлгийн улсын бүртгэл нь автомашины бүртгэл шиг чухал учраас үлдээсэн. Хангамжийн байгууллага нь олон улсад итгэл хүлээсэн, найдвартай байх үүднээс гэрчилгээг байлгах ёстой гэж төлөөлөгч мэдэгдсэн. Гэвч ЗТЯ-нд одоогоор 62 тусгай зөвшөөрөл, лиценз, гэрээ байгаа гэнэ. Тэдгээрийг нэгтгэх, цөөлөх, танах асуудлыг тусад нь авч хэлэлцэхээр ажлын хэсэг шийдвэрлэсэн юм. Харин Уул уурхайн яамнаас олгодог бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хий импортлох ажлыг нээлттэй чөлөөтэй болгох ёстой гэж үзлээ. Эдгээр саналыг Засгийн газрын хуралдаанаар оруулан хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэх юм.
Ажлын хэсгийн санал, шийдлийн дагуу лицензийг цэгцэлсний дараа нийтэд нь зохицуулсан хууль гаргахаар бэлтгэж байгаа аж. Энэ хуулиар төрийн аль нэг байгууллага өөрсдөө мэдэж шинээр лиценз, зөвшөөрлийн төрөл бий болгохыг хориглоно. Улмаар, зөвхөн хуульд өөрчлөлт оруулах замаар л нэн шаардлагатай зохицуулалт хийдэг болох гэнэ.
Төрийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаанд хяналт тавихдаа хуулиас давсан шаардлага бий болгодог, энэ нь эргээд төрийн хяналтыг цаасан дээр л хэрэгждэг үр дүнгүй механизм болгож буйг халах ёстой. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын бизнесийн орчны шинэтгэлийн гол бодлого.

0 Сэтгэгдэл