Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Э.Батшугар: Эмч нарыг тайлангаас чөлөөлж, цахимжилтыг эрчимжүүлж байна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
Кэти Холмес: Хэн ч чамайг ээжээс чинь илүү хайрлахгүй
Жүжигчин Кэти Холмес "Elle" сэтгүүлийн ирэх сарын дугаарт ярилцлага өгөхдөө өөрийнх нь хүүхэд байсан үеэс өнөөдрийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухай яриа дэлгэжээ. Хөдөөгийн жижиг хотод өссөн тэрээр одоо зургаан настай охинтойгоо шуугиант Нью-Йорк хотод амьдарч буй. Халуун дулаан гэр бүлийн амьдрал дунд өссөн тэрээр өөрийнх нь хүүхэд байсан үеэс охиных нь одоо байгаа орчин огт өөр болсныг яриад, хэдий нийгэм өөрчлөгдөж байгаа ч хүний амьдралын хамгийн чухал зүйл, үнэлэмжүүдээ алдахгүй байгаасай гэж хүсдэг хэмээн хэлжээ. Үүнээс хамгийн чухал нь хүүхэд гэр бүлийнхээ хайрыг мэдэрч өсөх ёстой, хоёрдугаарт, өөртөө хайртай байж, өөрийгөө чухал, онцгой хүн гэдгээ мэдэрч байх хэрэгтэй гэжээ.
Кэти Холмес Холливудын топ од Том Крузтэй зургаан жил амьдраад хоёр тийш болж, одоо ганц биеэр охиноо өсгөж байгаа ч энэ бүх зүйлийг мэдрүүлж хүүхдээ хүмүүжүүлж байгаа гэнэ. Тэрээр "Ээжээс чинь илүү хайрлах хүн байдаггүй юм гэж ээж миний хэлдэг байж билээ. Энэ үг ямар үнэн болохыг одоо ойлгож байна" хэмээн ELLE-д ярьжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан