Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
АНХ УДАА ТӨСВИЙГ ШИНЖСЭН АУДИТЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж Аудитын тухай хуульд шинээр тусгасан агуулгыг анх удаа ажил болголоо. Тодруулбал, УИХ, Засгийн газрын шийдвэрээр хийсэн судалгаа, аудитын тайлан, дүгнэлтийг сонсч УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар болсон. Энэ нь, 2014 оны төсөвт тэг дүнтэй тусгасан ажлуудын гүйцэтгэл зогссон, удааширсан байдалд хийсэн аудитын шалгалтаар эхэллээ. Байнгын хорооны гишүүдэд тайланг хүргүүлсэн байгаа ч УИХ-ын бүх гишүүнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Ц.Даваасүрэн дарга үүрэг болгосон. Ингэснээр удахгүй хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж, төсөвт тодотгол хийх үед ойлголтын зөрүү гаргахгүй байх сайн талтай. Ингээд аудитын дүгнэлтийг авч үзсэн анхны хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга, аудитор А.Зангад болон ажлын хэсгийнхэн УИХ-ын гишүүдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-С.Ганбаатар: Та дүгнэлтдээ барилгын төсөвт өртгийг нэмэгдүүлдэг шалтгааныг таслан зогсоох шаардлагатай гэж. Тодорхой санал бий юү?
-А.Зангад: Үүнийг цогцоор авч хэрэгжүүлэх ёстой. Эхлээд эрх зүйн орчинг сайжруулна. Төсөв бүрдүүлэлт, санхүүгийн болон гэрээний механизм тус бүрийг сөхөж харах хэрэгтэй. Тайланд дурдсан зөрчлүүдэд Засгийн газар арга хэмжээ авч, хариуцлага тооцож болно.
-С.Ганбаатар: Аудитын дүгнэлтэд барилгыг цаг хугацаанд, төсөвтөө тааруулж амжилттай барьсан аж ахуйн нэгжийг урамшуулах гэж заажээ. Энэ үүрэг байх ёстой биш үү?
-А.Зангад: Барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулах нь төслийн үр шимийг төдий чинээ сайн гаргадаг. Үүнийг мэргэжлийн түвшинд ярилцах байх. Барилгын компанийн явцын орлого, ашиг нь зардал хэлбэрээ тооцогддог. Өөрөөр хэлбэл, санхүүжилт тасралтгүй байгаа тохиолдолд зардлын 15 хувиар ашгаа тооцож ажилладаг юм. Энэ аргачлалыг олон улсын тусламжаар хэрэгжиж байгаа барилгын төсөлд ч ашигладаг. Өнөөдөр хөндсөн төслүүдийн санхүүжилт зогссон учраас хүлээх хариуцлага байхгүй болчихсон. Хамгийн түрүүнд хугацаа удаашруулж, хуулийн заалт зөрчвөл гүйцэтгэж байгаа байгууллага эдийн засгийн хариуцлага хүлээдэг байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, авдаг ашиг нь байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр ийм тогтолцоо нэвтрүүлэх шаардлагатай байгаа.
-Н.Номтойбаяр: Дорнод аймгийн Хэрлэн сумын Цэнхэр багт барих 150 хүүхдийн цэцэрлэгийн ажил жагсаалтад ороод зогсчихжээ. Хуучин цэцэрлэгийнх нь дээвэр өнөө маргаашгүй нурах тул акт гаргах гэж байгаа. Яагаад үүнийг хасах болсон юм бэ?
-Ажлын хэсэг: Хэрэгцээ шаардлагыг нь судлах шаардлагатай тул хойшлуулъя гэж шийдсэнээс хасах гээгүй. Тэнд хувийн цэцэрлэгүүд бий. Өөр багийн цэцэрлэгийн асуудал ч урган гарсан.
-Н.Номтойбаяр: Бүгд л хэрэгтэй гээд оруулж ирсэн шүү дээ. Тэгвэл маргааш шаардлагатай зүйлийг бүрдүүллээ гэхэд энэ цэцэрлэгийг тодотголоор оруулж болох уу?
-А.Зангад: Барилгын тухай хуульд зураг төслийн баримт бичгийг тодорхойлохдоо хамгийн эхэнд ТЭЗҮ-г заасан байдаг. Түүний дотор хэрэгцээ шаардлага, ач холбогдол, өртгийн хэмжүүр, ашиглалтын зардал, зургийн хийц орж баталгаажсан байх ёстой. Гэтэл хойшлуулсан 81 объектод ТЭЗҮ байхгүй учир хэрэгцээ шаардлага байхгүй гэж үзнэ. Тэр цэцэрлэг шаардлагаа хангачихвал 2015 онд үргэлжлэх боломжтой.
-Ц.Цолмон: Аудитын байгууллага сайн ажиллаж, бүх объектод ажиллажээ. Гэтэл асуудал үүсгэсэн албан тушаалтны нэр, хариуцлага тооцох санал алга. Тэгэхээр дахиад бүгдтэй нь танилцах шаардлага гарна. Бүх асуудлыг мэдсэнийх та бүгд санал оруулах бололцоотой юу?
-А.Зангад: Аудитаас зөрчлийг илрүүлсэн. Хууль, дүрэм журам, гэрээний заалтын 51 төрөлд 1034 зөрчил бүртгэгдсэн. Зөрчил гарах үед ажил хариуцаж байсан хүмүүсийн нэр тодорхой бий. Тендерийн хорооны гишүүд, гүйцэтгэгч, зураг гаргасан, магадласан мэргэжилтнүүд, захиалагч гээд бүгдийг нь материалд жагсаасан. Гэвч манай байгууллага тэдэнд хариуцлага тооцох эрхгүй. Засгийн газрын харъяа байгууллагын хийх ажил юм билээ.
-С.Бямбацогт: Бид төсөвт ажил тусгахдаа нэлээд ул үндэстэйгээр хандаж ажилладаг. Ховдын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд цэвэрлэх байгууламжийг яагаад хассан юм бэ.
-Ажлын хэсэг: Төсвөөс 2.2 тэрбум төгрөгт барих арьс, ширний үйлдвэрийн хаягдал цэвэрлэх байгууламжийг хойшлуулах саналтай байгаа. Учир нь, тус аймагт арьс шир боловсруулах үйлдвэр нь байхгүй. Ойрын хугацаанд шаардлагагүй болохоор төсвийг өөр бүтээн байгуулалтад зориулж болно. Тэгээд ч байгууламж барих газрыг хоёр ч удаа өөрчилсөн, одоо хүртэл газрын гэрчилгээгүй. Хоёрт, ТЭЗҮ, ашиглалтын байдлыг дахин судлах хэрэгтэй.
-С.Бямбацогт: Малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэгч болохын тулд баруун бүсэд үйлдвэр байгуулна. Түүний тулд цэвэрлэх байгууламж хэрэгтэй. Тэгэхгүй бол нийслэл хүртэл 2000 км тээвэрлэх болдог, үүнээс хамаарч үнэ нэмэгддэг юм. Тиймээс эхлээд цэвэрлэх байгууламжаа барья, түүнд үндэслээд хувийн хэвшил өөрсдөө үйлдвэрээ байгуулна гэж тооцсон юм.
-Д.Эрдэнэбат: Цэвэрлэх байгууламж барихтай санал нэгдэж байгаа ч хариуцлагагүй байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Үйлдвэр, байгууламжийн ажил хоёулаа зэрэг эхлэх ёстой шүү дээ. Түүнээс гадна 2.2 тэрбумын үйлдвэр эхлээгүй хэрнээ тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөө төсвөөр батлуулаад авчихсан байгаа. Харъя гэхээр энд байхгүй, хотод бий гэсэн. Ховд аймагт бас нэг онигоо шиг зүйл бий. “Алтайн цэх” гэдэг компани худалдаа үйлчилгээ дэмжих төсөл нэрээр 390 сая төгрөг авчихсан. Гэтэл өнөөг хүртэл зочид буудал ч байхгүй, компани ч сураггүй. Макет, зураг нь л үлдсэн. Ингэж төрөөс мөнгө “угаадаг” байдлыг таслан зогсоох талаар яагаад санал оруулаагүй юм бэ. Цаашид бүх ажлыг концессын гэрээгээр хийх хэрэгтэй, хийгээгүй ажилд урьдчилж мөнгө олгохоо зогсооё. Тэгэхгүй бол жилээс жилд мөнгө нэмдэг, төсөвчид нь “ажилладаг”, зураг төслийн компаниуд “ажилладаг” дээр нь гүйцэтгэгч компани “ажилладаг” байж болохгүй. Ер нь, энэ жагсаалтад багтсан компаниудын нэрийг яагаад шууд, тодорхой хэлэхгүй нуугаад байгаа юм бэ?
-А.Зангад: Гүйцэтгэгчийн судалгаанд бүх компанийн нэрийг хавсаргасан. Хойшлуулах шаардлагатай гэж үзсэн 81 төсөл бий. Мөн олон ажил зэрэг аваад алийг нь ч сайн хийж чадахгүй байгаа хэдэн компанийн нэр багтсан. Төсвийн өртөг юунаас болж өссөн, хэдий хэмжээгээр нэмэгдсэнийг ч тодорхой заасан. Таны хэлсэнчлэн төсвөөр хийх ажлыг урьдчилгаа төлбөргүйгээр гүйцэтгэдэг болох санааг дүгнэлтдээ тусгасан. Өөрөөр хэлбэл, одоо хэрэгжиж байгаа журмыг хууль болговол сайн.
-З.Энхболд: Та бүгд фактыг маш сайн олж илрүүлжээ. Ижил төрлийн байгууламж, төсвийн үнийн зөрүү маш их байна. Гэхдээ энэ шалтгаан нь юунд байсан бэ?
-А.Зангад: Судалгаанаас үзэхэд ижил зориулалттай мөртлөө өртгийн зөрүү гарсан нэгдүгээр шалтгаан нь хугацаа удааширсан явдал. Удаан үргэлжлэх явцад өртгийг нэмэх сайдын шийдвэр дундуур нь гарсан. Хамгийн нийтлэг нөлөө нь төлөвлөлтийн нэгдсэн параметр, бодлого байхгүй, хяналт, хязгаарлалт тавих эрх зүйгүй учраас зургийн даалгавар боловсруулах, төсөл хийх шатанд дураараа шийдэл гаргах тал байсан. Мөн явцын үед хийц, зураг өөрчилж дур мэдэн шийдвэрлэсэн нь асуудал болсон. Тээвэр, дэд бүтэц, хөрсний дүгнэлтийн гэхчлэн тухайн барилгатай холбогдох шалтгаанаар ч төсөв нь нэмэгдсэн байгаа. Тус бүрдээ өөр өөрийн шалтгаантай.
-З.Энхболд: Дархан-Уулд ШУТИС-ийн харъяа байрны ам метр талбайг 4.29 сая төгрөгөөр төсөвлөжээ. Орон сууцны нэгж талбайг сая төгрөгт бариад 1.6-1.8 саяар борлуулдаг. Дэд бүтэц, ариун цэврийн өрөөтэй сууц ийм байхад хичээл заах талбай хэтэрхий их үнэтэй байгааг ямар ч эрүүл ухаантай хүн ойлгоно. Үүнд тайлбар өгөөч?
-Ажлын хэсэг: 1600 оюутны, зургаан давхар өргөтгөлийн барилга. Зураг төслийг анхнаас өндөр тогтоосон байсан. Сүүлд сайдын баталсан шинэчилсэн үнэлгээгээр тодорхойлоход бүр өндөр гарсан.
-З.Энхболд: Нэгжийн тухай ярьж байхад хэчнээн хүний, хэдэн давхар нь хамаагүй л дээ. Шинэчлэгдсэн байлаа ч орон сууцнаас дөрөв дахин нэмэгдэх үндэсгүй биз дээ. Тэгвэл яагаад Архангайн Цахирт барих дунд сургуулийн нэгж талбайн үнэ 580 мянган төгрөг байгаа юм. Түүний хажууд Дархан дэд бүтцээрээ хавьгүй хөгжсөн, дулааны илүүдэлтэй болчихсон, дэргэдээ арматуртай, цемент ойрхон, ялгаагүй сургуулийн барилга байхад ийм өндөр байгааг гайхаад байна. Анхнаасаа ийм ажил хийх шаардлага байсан юм уу.
-Ц.Даваасүрэн: Энэ ажлыг баталгаажуулсан төсөвчин нь зөв гэж үзсэн хэрэг үү?
-А.Зангад: Хуулийн дагуу магадлагдаагүй боловч бид хүн хөлсөлж ажиллуулсан. Тэд энэ төвшинд зөв гарсан байна гэж үзээд гарын үсгээ зурсан. Товчхондоо тэд зургийн даалгаварынхаа дагуу зураг төсөл нь гарсан уу, энэ зургийнхаа дагуу норм стандарт нь бичигдсэн үү гэдгийг шалгадаг. Гол нь зургийн даалгавар дотроо хятад материал уу, евро стандарт ашиглах уу гэдэг нь компанийн өөрийн сонголт учраас төсөв хэлбэлздэг. Ийм л факт бий.
-Ч.Улаан: Одоо бид энэ судалгаанд үндэслээд төсөвт үлдсэн 139 тэрбум төгрөгт алийг нь оруулахаа шийднэ. Тэгэхээр огт эхлээгүй 99 барилгаа хасна, зураг төсөлгүй 18 барилга хасагдана. Дуусчихсан мөртлөө санхүүжилт аваад хаагдсан 26 барилгыг хасъя. Ингэхээр ард нь өнөөх 139 тэрбум төгрөгтөө багтааж хийх төслүүдийн санал та бүгдээс гарч ирэх үү?
-А.Зангад: Дүгнэлтэд тусгасан. Нийт 146 объектыг 2014 онд багтааж дуусгах боломжтой гэж үзсэн. Түүний 37-г гэрээнд тусгасан дүнгээр шууд оруулна, үлдсэн төслөөс Засгийн газар хөрөнгө оруулалтын эх үүсвэртээ тулгуурлаж шийдвэрлэнэ.
-Б.Болор: Анх ажил эхлэхэд авлигажсан төсөв гэж их ярьсан. Тэгэхээр цааш үргэлжлүүлэхгүй гэсэн төслүүдийг авлигажсан гэж үзэж болох уу?
-А.Зангад: Манай байгууллагын хувьд төсвөөр хөрөнгө олгосон эдгээр ажил авлигажсан эсэхийг тодорхойлохгүй. Бидэнтэй хамт объект бүрт АТГ-ын мэргэжилтэн ажилласан. Тэд энэ асуултад хариулах байх.
Ийнхүү Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм. Уг асуудалд урьд нь томилогдсон ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж нэмж дэлгэрүүлэх шаардлагатай асуудалд анхаарахаар шийдсэн. Ажлын хэсгийн гишүүн Х.Оюунбаатарын оронд Ц.Цолмон гишүүнийг ажиллуулахаар болсон. Түүнчлэн байнгын хорооны шийдвэрийг нэг хуралдаанаар гаргах бололцоогүй тул дахин хуралдахаар тогтлоо.

0 Сэтгэгдэл