Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Э.Батшугар: Эмч нарыг тайлангаас чөлөөлж, цахимжилтыг эрчимжүүлж байна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
Опра твиттерийн дагагчдаа даашинзаа бэлэглэв
Та хэн нэг алдартай оддын өмссөн дэгжин хувцсыг хараад “Энийг өмсөх юм сан” гэж хүсч байсан л биз дээ. Тэгвэл АНУ-ын Атлантагийн оршин суугч Брэнди хэмээх бүсгүй яг ийм хүслээ биелүүлжээ. Нэрт хөтлөгч Опра Уинфригийн “Essence” сэтгүүлийн нүүрэн дээр авахуулсан зурагт гарсан даашинз Брэндид маш их таалагдсан учир Твиттерээр дамжуулан гуйгаад үзжээ. Хамгийн сонирхолтой нь Опра ч түүнд зөвшөөрчээ.
Брэнди Опрад хандан Твиттерт “Essence-ийн нүүрний зурагт та үнэхээр сайхан гарчээ. Энэ даашинзаа надад өгч болох уу. Учир нь, таныг энэ даашинзаа дахин хэзээ ч өмсөхгүй гэдгийг мэдэж байна л даа” гэж бичжээ. Опра түүнд “Чиний зөв. Би дахин өмсөхгүй. Миний туслахтай холбогдож, энэ жиргээг үзүүлээд даашинзыг аваарай” гэсэн хариу илгээжээ. Ингээд л жирийн нэг бүсгүй Твиттерийн ачаар Опратай холбогдон, түүний үнэтэй даашинзны нэгийг өөрийн болгож чаджээ.
0 Сэтгэгдэл
ямар гоё юм бэ би ч бас нэгийг гуймаар бна
Хамгийн их уншсан