МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
БҮХ ЯАМ БАРИЛГАЧИН БАЙХ УУ, ЭСВЭЛ...
Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд УИХ-ын 58 тоот тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн ажил даалгасны нэг нь яамдын дэргэдэх барилга захиалагчийн товчоо, албыг нэгтгэх. Ийнхүү нэгтгэснээр төсвийн хөрөнгөөр барилга байгууламж бариулах ажлыг улсын хэмжээнд хариуцан гүйцэтгэх нэгдсэн тогтолцоо бүрдэх аж. Барилга захиалагчийн нэгдсэн албыг энэ онд байгуулж, ажлыг нь жигдрүүлэх ёстойг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэлсэн. Тийм ч учраас өчигдөр болсон “Шинэчилж шийдье-222: Барилга захиалагчийн албаны шинэчлэл” хэлэлцүүлэгт дээрх асуудлыг онцолж, холбогдох яамдын саналыг сонслоо. Одоогийн байдлаар БХБЯ, БХЯ, БШУЯ, ЭМЯ-ны харьяанд Барилга захиалагчийн тусгай алба ажиллаж, өөрийн байгууллагаас захиалан бариулж буйгаа барилгуудад хяналт тавьж байна. Бусад яамны хувьд Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийнхээ бүтцэд энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд ажиллуулж байна. Улсын хэмжэээнд ийм ажил хариуцсан 120 шахам хүн төрийн байгууллага бүрт тус тусдаа ажиллаж байгаа юм. Энэ оны эхний хоёр сарын байдлаар нийт импортын 44 хувийг үйлдвэрлэлийн орц болон нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна.
Эдгээрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулбал зураг төсөл, төлөвлөлт, газрын асуудал гээд барилга барих шат дамжлага бүрт цаг, мөнгө хэмнэнэ. Мөн олон урсгалаар явж байгаа ажил нэг гольдролд орсноор хот байгуулалтын ажил ч нэгдсэн удирдлагад шилжинэ гэж Барилга, хот байгуулалтын яамныхан дүгнэж байна. Тусдаа ажилладаг барилга захиалагчдыг БХБЯ-ны дэргэдэх Барилгын хөгжлийн төвд нэгтгэх бололцоотой. ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “Салбар яамдын үндсэн чиг үүргийн хажуугаар барилгын ажилд сатаараад бүгд барилгын яам боллоо гэх шүүмжлэл бий. Нөгөө талаас бүтээн байгуулалтын давхардал гардаг. Тухайлбал, нэг суманд шинэ цэцэрлэг барихын тулд сумын бүх байгууллагыг цахилгаанаар хангах хэмжээний том байгууламж дагалдуулан барих болдог” хэмээв. “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэгт тус тусдаа үйл ажиллагаа явуулж буй барилга захиалагчийн алба, нэгжийн төлөөлөл ирж нэгтгэлийн асуудлаар байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.
БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр:
-Улсын төсөвт сууж батлагдсан төсвийн хоёр хувиар манай албаны ажлыг гүйцэтгэдэг. Уг хоёр хувьтай тэнцэх хөрөнгийн 20 хувийг зураг төслийн ажилд зориулдаг. 30 хувийг газрын харилцааны асуудалд, 10 орчим хувийг мэргэжлийн байгууллагатай холбоотой бусад зардалд зориулж байна. Бага, дунд боловсролын 1081, цэцэрлэгийн 1108, их, дээд сургуулийн 215, шинжлэх ухааны байгууллагуудын 300 орчим барилга байгууламжийн ашиглалт хариуцдаг. Мөн шинээр байгуулагдаж буй ажлыг хариуцдаг. Одоо дуусаагүй 219 төсөл арга хэмжээ “царцсан” төсөлд хамаарна. БШУ-ны 26 албан хаагчийн 14 нь инженер. Тэд салбарт өрнөж буй 219 төслийн хяналт, шалгалтыг хийж байгаа. Хоёр хоёр аймгаар хувааж авсан. Мөн хөрөнгө оруулалтын хэмжээгээр хуваасан. Нэг инженерт хамгийн ихдээ 32 ажил, багадаа найман төсөл ногддог. Барилгын ажлын талбай дээрх хяналтыг бүгдийг нь хамруулж гүйцэтгэх бололцоогүй. Тиймээс аймгийн газрын харилцааны газарт хяналтыг шилжүүлдэг. Жишээ нь, Архангайд байгаа дөрвөн сургууль, таван дотуур байрны хяналтыг орон нутгийн газрын харилцааны газар хариуцана. Зураг төлөвлөлтийг барилга тус бүрт тендер зарлаж хийлгэдэг. Гэтэл түүнээс өмнөх 120 хоногийн хугацаанд газрын гэрчилгээ, захирамж гаргах, геологийн судалгаа дүгнэлт хийх. Геологийн судалгааг мөн л тендер зарлаж 35-40 хоногт хийх шаардлага гардаг. Нэгдсэн зураг төсөл орон нутгийн хувьд бололцоотой байж болох ч нийслэлд хэцүү. Учир нь, сүүлийн үед хотод газар олдохоо байсан учраас зураг төслийг тусад нь гаргахаас өөр аргагүй.
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар:
-Энэ жил баригдах ёстой 14 барилга манай яаманд бий. Цэргийн анги болон тусгай зориулалтаар баригдах нууцын зэрэглэлтэй байгууламж. Тэгэхээр манай яамны барилга захиалагчийн алба нэгдсэн байгууллагад орох нь нууцын болон бусад холбогдох хууль, эрх зүйн актуудтай зөрчилдөж байгаа. Одоо манай алба долоон хүнтэй, цаана нь барилга угсралт, гүйцэтгэлийн дөрвөн ангитай. Тэгэхээр мэргэжлийн барилга, инженерийн баг өөрсдөө барилгаа тодорхойлоод, гүйцэтгэж ажилладаг юм.
ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл:
-Манайх хоёр инженертэй. Одоогоор шинээр барьж байгаа 69 төслийг хувааж аваад ажиллаж байгаа. Түүнчлэн барилгын их засваруудыг хариуцдаг юм. Тэгэхээр орон нутгийнхаа газрын харилцаа, хот байгуулалтын албатай гэрээ байгуулж ажилладаг. Нэгдсэн алба байгуулна гэдгийг манай яамны хувьд төдийлэн дэмжихгүй байгаа. Яагаад гэхээр худалдаа, санхүүжилт, хяналт, гүйцэтгэлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж байж орох хэрэгтэй. Тэгэхгүй нэг гишүүн нь болохоо байчихжээ гэж сэтгэлийн хөөрлөөр дайрч орж ирэхдээ одоо болоод байгаа тогтолцоогоо бүр эвдчих вий гэж айж байна. Худалдан авах ажиллагааны газар байгуулсан. Тэд зарлалыг нь түгээгээд, бид гэрээг хийгээд, санхүүжилтийг хийж байна. Үүнээс болж замын бөглөрөл шиг түгжрэл, ачаалал үүссэн. Бид өөрсдөө салбарынхаа ажилд хяналт тавьж чадахгүй байхад нийтээр хамруулж аваад яаж хяналт тавих юм бэ.
БХБЯ-ны дэргэдэх Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан:
-БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны хийдэг ажлаас илүүг манай төв гүйцэтгэдэг. Тухайлбал, захиалагчийн 15 инженертэй, түүнээс гадна хяналт, шалгалтын ажил хийдэг. Бусад яамны захиалсан ажилд магадлагаа, дүгнэлт гаргадаг юм. Санхүүгийн эх үүсвэрийн тухайд ялгаагүй төсвийн хоёр хувийг авдаг боловч бусад үйл ажиллагаанаас санхүүжилтээ авч байдаг. Хэрэв бид нэгдсэн зохион байгуулалтад орчихвол илүү мэргэших боломжтой гэж хардаг. Түүнчлэн зураг төсөв хийлгэхээр хаа таарсан газартаа ханддаг, хайдаг бол одоо нэгдсэн зохион байгуулалтад орох боломжтой.
ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар:
-Төрийн болон орон нутгийн өмчит компани, барилга байгууламжийн үйл ажиллагаа, ашиглалтыг манай хороо хариуцан ажилладаг. Бидний зүгээс нэгдсэн байгууллага болчихвол хариуцлагын тогтолцоо сайжирна гэж харсан. Өөрөөр хэлбэл, тус тусдаа үүрэг хариуцлагатай, зохион байгуулалттай байх үед хяналтын тогтолцоо талаас ямар нэг зөрчил гардаг байсан юм.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн:
-Нэгдүгээрт, албадыг нэгтгэх санал БХБЯ-наас гараагүй, УИХ-аас баталж оруулж ирсэн чиглэл. Нөгөө талаас, нэгдсэн зохион байгуулалтад орчихоор ямар давуу тал гарч ирэх вэ гэвэл БХБЯ-наас ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөг бүхэлд нь харах, хянах бололцоо бүрдэнэ. Одоо УИХ, Засгийн газрын гишүүдэд иргэд санал тавихаар ямар ч төлөвлөгөөгүй, энд тэнд барилга барьчихдаг. Улмаар их хөрөнгө зарцуулж хийсэн төлөвлөгөө нь ердөө л нэг цаас болж хувирч байна. Орон нутагт газрын харилцааны алба л БХБЯ-нд харъяалагдан ажилладаг юм. Гэвч хот байгуулалт, төлөвлөлтийн нэгж нь тэр дотроо багтаж яваа. Хэрэв нэгдчихвэл харилцан төлөвлөгөөгөө баримтлаад ажиллах бололцоотой. Жишээ нь, хэдэн хүний дунд ямар хэмжээний сургууль байх ёстойг төлөвлөгөөнд тусгасан байдаг.
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг:
-Авлигажсан төсөв гэж ярьж эхлээд олон объектыг он дамжуулж барьсан, оновчгүй шийдэл, давхардсан төсөв, төрийн олон шат дамжлага гээд тал талаас асуудлыг дэвшүүлсэн. Түүнийгээ бид ярьж үзээд олон объект барилгыг орон нутгийн мэдэлд шилжүүлж, барилгын явцыг үргэлжлүүлэхээр болсон. Үнэхээр салбарын хэмжээнд нэгдсэн захиалга, төлөвлөлт хийх, хяналт тавих процессыг бүрдүүлэх ёстой гэдэг асуудал хөндөгдсөн. Эрдэнэбүрэн даргатай санал нийлнэ. Засгийн газар эргэж, буцах боломж муу байгаа. Яагаад гэвэл УИХ-аас төрийн бодлого тодорхойлоод, даалгавар өгчихсөн, тал талд захиалагч байхаар нэгдсэн системтэй болохыг заачихсан учраас Засгийн газар түүнээс зөрөх ёсгүй. Харин яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ бид хэлэлцээд санал боловсруулж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулна. Энд бидний анхаарах ёстой нэг зүйл бол функц, чиг үүргийг огтхон ч орхигдуулж болохгүй. Алдаа дутагдал гарах байх гэвч хамгийн бага төвшинд барих ёстой.
“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн явцаас яамдын харьяа нэгжүүд нэгдсэн зохион байгуулалтад ороход тийм ч тааламжтай хандахгүй байгаа нь харагдсан. Гэвч, УИХ-аас баталсан чиглэлийг Засгийн газар гүйцэтгэх ёстой. Иймд хэлэлцүүлгийн төгсгөлд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг холбогдох албаныханд хоёр чиглэлээр үүрэг өглөө. Барилга захиалагчийн албадыг нэгтгэснээр үүсч болох хүндрэлийг дахин тооцоолж, салбар хоорондын уялдааг сайтар хангасан зохицуулалт хийхийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнд өгсөн. Мөн шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллахад хяналт болон хариуцлагын механизмыг оновчтой тодорхойлохыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт даалгалаа.
ЗӨВ ШҮҮ
Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд УИХ-ын 58 тоот тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн ажил даалгасны нэг нь яамдын дэргэдэх барилга захиалагчийн товчоо, албыг нэгтгэх. Ийнхүү нэгтгэснээр төсвийн хөрөнгөөр барилга байгууламж бариулах ажлыг улсын хэмжээнд хариуцан гүйцэтгэх нэгдсэн тогтолцоо бүрдэх аж. Барилга захиалагчийн нэгдсэн албыг энэ онд байгуулж, ажлыг нь жигдрүүлэх ёстойг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэлсэн. Тийм ч учраас өчигдөр болсон “Шинэчилж шийдье-222: Барилга захиалагчийн албаны шинэчлэл” хэлэлцүүлэгт дээрх асуудлыг онцолж, холбогдох яамдын саналыг сонслоо. Одоогийн байдлаар БХБЯ, БХЯ, БШУЯ, ЭМЯ-ны харьяанд Барилга захиалагчийн тусгай алба ажиллаж, өөрийн байгууллагаас захиалан бариулж буйгаа барилгуудад хяналт тавьж байна. Бусад яамны хувьд Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийнхээ бүтцэд энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд ажиллуулж байна. Улсын хэмжэээнд ийм ажил хариуцсан 120 шахам хүн төрийн байгууллага бүрт тус тусдаа ажиллаж байгаа юм. Энэ оны эхний хоёр сарын байдлаар нийт импортын 44 хувийг үйлдвэрлэлийн орц болон нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна.Эдгээрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулбал зураг төсөл, төлөвлөлт, газрын асуудал гээд барилга барих шат дамжлага бүрт цаг, мөнгө хэмнэнэ. Мөн олон урсгалаар явж байгаа ажил нэг гольдролд орсноор хот байгуулалтын ажил ч нэгдсэн удирдлагад шилжинэ гэж Барилга, хот байгуулалтын яамныхан дүгнэж байна. Тусдаа ажилладаг барилга захиалагчдыг БХБЯ-ны дэргэдэх Барилгын хөгжлийн төвд нэгтгэх бололцоотой. ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “Салбар яамдын үндсэн чиг үүргийн хажуугаар барилгын ажилд сатаараад бүгд барилгын яам боллоо гэх шүүмжлэл бий. Нөгөө талаас бүтээн байгуулалтын давхардал гардаг. Тухайлбал, нэг суманд шинэ цэцэрлэг барихын тулд сумын бүх байгууллагыг цахилгаанаар хангах хэмжээний том байгууламж дагалдуулан барих болдог” хэмээв. “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэгт тус тусдаа үйл ажиллагаа явуулж буй барилга захиалагчийн алба, нэгжийн төлөөлөл ирж нэгтгэлийн асуудлаар байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.
БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр:
-Улсын төсөвт сууж батлагдсан төсвийн хоёр хувиар манай албаны ажлыг гүйцэтгэдэг. Уг хоёр хувьтай тэнцэх хөрөнгийн 20 хувийг зураг төслийн ажилд зориулдаг. 30 хувийг газрын харилцааны асуудалд, 10 орчим хувийг мэргэжлийн байгууллагатай холбоотой бусад зардалд зориулж байна. Бага, дунд боловсролын 1081, цэцэрлэгийн 1108, их, дээд сургуулийн 215, шинжлэх ухааны байгууллагуудын 300 орчим барилга байгууламжийн ашиглалт хариуцдаг. Мөн шинээр байгуулагдаж буй ажлыг хариуцдаг. Одоо дуусаагүй 219 төсөл арга хэмжээ “царцсан” төсөлд хамаарна. БШУ-ны 26 албан хаагчийн 14 нь инженер. Тэд салбарт өрнөж буй 219 төслийн хяналт, шалгалтыг хийж байгаа. Хоёр хоёр аймгаар хувааж авсан. Мөн хөрөнгө оруулалтын хэмжээгээр хуваасан. Нэг инженерт хамгийн ихдээ 32 ажил, багадаа найман төсөл ногддог. Барилгын ажлын талбай дээрх хяналтыг бүгдийг нь хамруулж гүйцэтгэх бололцоогүй. Тиймээс аймгийн газрын харилцааны газарт хяналтыг шилжүүлдэг. Жишээ нь, Архангайд байгаа дөрвөн сургууль, таван дотуур байрны хяналтыг орон нутгийн газрын харилцааны газар хариуцана. Зураг төлөвлөлтийг барилга тус бүрт тендер зарлаж хийлгэдэг. Гэтэл түүнээс өмнөх 120 хоногийн хугацаанд газрын гэрчилгээ, захирамж гаргах, геологийн судалгаа дүгнэлт хийх. Геологийн судалгааг мөн л тендер зарлаж 35-40 хоногт хийх шаардлага гардаг. Нэгдсэн зураг төсөл орон нутгийн хувьд бололцоотой байж болох ч нийслэлд хэцүү. Учир нь, сүүлийн үед хотод газар олдохоо байсан учраас зураг төслийг тусад нь гаргахаас өөр аргагүй.
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар:
-Энэ жил баригдах ёстой 14 барилга манай яаманд бий. Цэргийн анги болон тусгай зориулалтаар баригдах нууцын зэрэглэлтэй байгууламж. Тэгэхээр манай яамны барилга захиалагчийн алба нэгдсэн байгууллагад орох нь нууцын болон бусад холбогдох хууль, эрх зүйн актуудтай зөрчилдөж байгаа. Одоо манай алба долоон хүнтэй, цаана нь барилга угсралт, гүйцэтгэлийн дөрвөн ангитай. Тэгэхээр мэргэжлийн барилга, инженерийн баг өөрсдөө барилгаа тодорхойлоод, гүйцэтгэж ажилладаг юм.
ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл:
-Манайх хоёр инженертэй. Одоогоор шинээр барьж байгаа 69 төслийг хувааж аваад ажиллаж байгаа. Түүнчлэн барилгын их засваруудыг хариуцдаг юм. Тэгэхээр орон нутгийнхаа газрын харилцаа, хот байгуулалтын албатай гэрээ байгуулж ажилладаг. Нэгдсэн алба байгуулна гэдгийг манай яамны хувьд төдийлэн дэмжихгүй байгаа. Яагаад гэхээр худалдаа, санхүүжилт, хяналт, гүйцэтгэлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж байж орох хэрэгтэй. Тэгэхгүй нэг гишүүн нь болохоо байчихжээ гэж сэтгэлийн хөөрлөөр дайрч орж ирэхдээ одоо болоод байгаа тогтолцоогоо бүр эвдчих вий гэж айж байна. Худалдан авах ажиллагааны газар байгуулсан. Тэд зарлалыг нь түгээгээд, бид гэрээг хийгээд, санхүүжилтийг хийж байна. Үүнээс болж замын бөглөрөл шиг түгжрэл, ачаалал үүссэн. Бид өөрсдөө салбарынхаа ажилд хяналт тавьж чадахгүй байхад нийтээр хамруулж аваад яаж хяналт тавих юм бэ.
БХБЯ-ны дэргэдэх Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан:
-БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны хийдэг ажлаас илүүг манай төв гүйцэтгэдэг. Тухайлбал, захиалагчийн 15 инженертэй, түүнээс гадна хяналт, шалгалтын ажил хийдэг. Бусад яамны захиалсан ажилд магадлагаа, дүгнэлт гаргадаг юм. Санхүүгийн эх үүсвэрийн тухайд ялгаагүй төсвийн хоёр хувийг авдаг боловч бусад үйл ажиллагаанаас санхүүжилтээ авч байдаг. Хэрэв бид нэгдсэн зохион байгуулалтад орчихвол илүү мэргэших боломжтой гэж хардаг. Түүнчлэн зураг төсөв хийлгэхээр хаа таарсан газартаа ханддаг, хайдаг бол одоо нэгдсэн зохион байгуулалтад орох боломжтой.
ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар:
-Төрийн болон орон нутгийн өмчит компани, барилга байгууламжийн үйл ажиллагаа, ашиглалтыг манай хороо хариуцан ажилладаг. Бидний зүгээс нэгдсэн байгууллага болчихвол хариуцлагын тогтолцоо сайжирна гэж харсан. Өөрөөр хэлбэл, тус тусдаа үүрэг хариуцлагатай, зохион байгуулалттай байх үед хяналтын тогтолцоо талаас ямар нэг зөрчил гардаг байсан юм.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн:
-Нэгдүгээрт, албадыг нэгтгэх санал БХБЯ-наас гараагүй, УИХ-аас баталж оруулж ирсэн чиглэл. Нөгөө талаас, нэгдсэн зохион байгуулалтад орчихоор ямар давуу тал гарч ирэх вэ гэвэл БХБЯ-наас ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөг бүхэлд нь харах, хянах бололцоо бүрдэнэ. Одоо УИХ, Засгийн газрын гишүүдэд иргэд санал тавихаар ямар ч төлөвлөгөөгүй, энд тэнд барилга барьчихдаг. Улмаар их хөрөнгө зарцуулж хийсэн төлөвлөгөө нь ердөө л нэг цаас болж хувирч байна. Орон нутагт газрын харилцааны алба л БХБЯ-нд харъяалагдан ажилладаг юм. Гэвч хот байгуулалт, төлөвлөлтийн нэгж нь тэр дотроо багтаж яваа. Хэрэв нэгдчихвэл харилцан төлөвлөгөөгөө баримтлаад ажиллах бололцоотой. Жишээ нь, хэдэн хүний дунд ямар хэмжээний сургууль байх ёстойг төлөвлөгөөнд тусгасан байдаг.
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг:
-Авлигажсан төсөв гэж ярьж эхлээд олон объектыг он дамжуулж барьсан, оновчгүй шийдэл, давхардсан төсөв, төрийн олон шат дамжлага гээд тал талаас асуудлыг дэвшүүлсэн. Түүнийгээ бид ярьж үзээд олон объект барилгыг орон нутгийн мэдэлд шилжүүлж, барилгын явцыг үргэлжлүүлэхээр болсон. Үнэхээр салбарын хэмжээнд нэгдсэн захиалга, төлөвлөлт хийх, хяналт тавих процессыг бүрдүүлэх ёстой гэдэг асуудал хөндөгдсөн. Эрдэнэбүрэн даргатай санал нийлнэ. Засгийн газар эргэж, буцах боломж муу байгаа. Яагаад гэвэл УИХ-аас төрийн бодлого тодорхойлоод, даалгавар өгчихсөн, тал талд захиалагч байхаар нэгдсэн системтэй болохыг заачихсан учраас Засгийн газар түүнээс зөрөх ёсгүй. Харин яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ бид хэлэлцээд санал боловсруулж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулна. Энд бидний анхаарах ёстой нэг зүйл бол функц, чиг үүргийг огтхон ч орхигдуулж болохгүй. Алдаа дутагдал гарах байх гэвч хамгийн бага төвшинд барих ёстой.
“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн явцаас яамдын харьяа нэгжүүд нэгдсэн зохион байгуулалтад ороход тийм ч тааламжтай хандахгүй байгаа нь харагдсан. Гэвч, УИХ-аас баталсан чиглэлийг Засгийн газар гүйцэтгэх ёстой. Иймд хэлэлцүүлгийн төгсгөлд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг холбогдох албаныханд хоёр чиглэлээр үүрэг өглөө. Барилга захиалагчийн албадыг нэгтгэснээр үүсч болох хүндрэлийг дахин тооцоолж, салбар хоорондын уялдааг сайтар хангасан зохицуулалт хийхийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнд өгсөн. Мөн шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллахад хяналт болон хариуцлагын механизмыг оновчтой тодорхойлохыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт даалгалаа.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
2014.03.12
























