МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
Түдэвтэй сум ИТХ-аа арай гэж хуралдуулжээ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж хуулиар тогтоосон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн хурлын бүрэн эрх, үүрэг, ажиллах зарчим гээд бүгдийг нь нарийн заан өгсөн. Гэвч хууль нь сумын шатандаа очихдоо хэрхэн гууль болон хүрч буй гомдол иргэдээс тасардаггүй. Хоёр жилийн өмнө болсон орон нутгийн сонгуулиас хойш ард иргэдийн төлөөлөл болох нутгийн өөрөө удирдах байгууллага болох Иргэдийн хурал нь дөнгөж сар гаруйхны өмнө анхны хурлаа хийсэн сум ч байна.
Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ хурлаа ийм удаан хугацаанд хийж чадалгүй бүрэн эрхийнхээ хугацааны талыг баржээ. Уг нь, хуулиар анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор зарлан хуралдуулах ёстой. Гэтэл ИТХ-ын 15 суудлын долоо нь АН, долоо нь МАН, нэг нь МАХН-аас нэр дэвшигч авсан учир тэнцсэнд гол асуудал байгаа аж.
Тэнцүү суудал авсан болохоор аль аль нь Засаг дарга, ИТХ-ын даргын суудлыг авахын тулд хоёр тийшээ харан суужээ. Хурлын төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол тухайн хурлыг хүчинтэйд тооцох учиртай. Хүчний харьцаа тэнцсэн тул хоёр жил орчим хугацаанд аль ч нам нь ирцээ бүрдүүлэхийг хүсэхгүй байсан гэдэг. Тэнцүү суудалтай хоёр нам Засаг дарга, Хурлын даргын суудлаа авна гэж удаан хугацаанд маргалдсан байна. Ганц суудалтай МАХН-ын төлөөлөгч хэнийх нь талд орохоо мэдэхгүй байдалд орж. Ингээд тохиролцохоос өөр аргагүй байтал ойлголцолгүй явсаар сонгуулиар олж авсан бүрэн эрхийн хугацаа нь талдаа орлоо. Энд ямар шалтгаан байна вэ гэвэл ердөө л улс төржилт нь хэрээс хэрэтсний нэг жишээ. Хөдөө орон нутагт тэр дундаа суманд улс төржилт газар авч ИТХ-аа хуралдуулж чадахгүйд хүрсэн. “ИТХ-аа байгуулж чадаагүй ганцхан сум Монголд байгаа. Тэр нь манай Түдэвтэй” гэж сумынхан нь хэлдэг. Зөвхөн эднийх гэлтгүй гэр бүл дотроо хүртэл намаараа талцдаг сум хаа сайгүй бий гэхэд буруудахгүй.
Завхан аймгийн ИТХ-ын дарга Ж.Отгонбаатартай холбогдож энэ талаар тодруулсан юм.
-Танай аймгийн Түдэвтэй сумын ИТХ хурлаа хийж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл байна?
-Түдэвтэй сумын ИТХ хурлаа Цагаан сарын дараа хийсэн. Хоёр ч удаа хуралдсан. Одоо ямар нэг асуудал байхгүй.
-Ямар шалтгаанаар хуралдаж чадахгүй өдийг хүрэв?
-Ирцээ бүрдүүлж чадахгүй байсаар ирсэн. Би өөрөө Түдэвтэй сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон. Ирцээ бүрдүүлэхээр АН-ынхан нь Засаг дарга, ИТХ-ын даргын суудлаа авна гээд байсан юм билээ. Харин саяхан хуралдаад МАН-ынхан Засаг даргаа, ИТХ-тайгаа нэр дэвшүүлэн томилуулж чадсан байсан.
-Одоо тэгвэл асуудалгүй ажиллаж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Хурлаа хийгээд төсвөө ч баталчихсан.
Ямар ч байсан хурлаа хийж чадсан гэж албаны хүн хэллээ. Тэгэхдээ ирцээ бүрдүүлж, хурлаа хийхэд аймгийн удирдлагууд анхаарал хандуулж, санаа тавьж, урт хугацаагаар гацаанд оруулахгүй байлгах ёстой мэт. ИТХ-ын төлөөлөгчдийг зарласан хуралд зориудаар оролцохгүй байхыг хуулиар хориглосон. Оролцоогүй эсвэл хурлыг орхиж гарсан бол эсрэг саналд тооцно гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.8, 23.9-т тусгажээ. Гэхдээ хурлаа хийж чадахгүй бол гэж хариуцлага тооцох тухай нь даанч алга. Хурлын төлөөлөгч асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох бүрэн эрх уг хуулиар олгож. Нэгэнт нутгийнхаа олны итгэлийг хүлээж хурлын төлөөлөгч болсон юм бол жилдээ хоёр, гуравхан удаа болдог хуралдаа суудаг баймаарсан. Төлөөлөгчдийн хуралдаа оролцсон байдлыг харгалзан тэргүүлэгчид урамшуулал олгож болохыг мөн л хуульчилсан байдаг. Таслах эрх олгож нутгийн өөрөө удирдах байгууллага байгуулж байхаар хариуцлага гээчийг нь чангаруулж, иргэдийн хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллах үүрэг оногдуулдаг болмоор. Сумын хувьд Иргэдийн хурлаар дамжин бүх шийдвэр гарч байх ёстой. Засаг даргаа шахаж ажиллуулан, шалгах, шаардлага тавих, сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, өргөдөл, санал гомдлыг нь шийдэх бүрэн эрхийг хурлын төлөөлөгчид өгсөн. Өнгөрсөн жилээс төсвөө өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болсон, “Сум хөгжүүлэх сан” гэж байгуулж, мөнгө өгдөг болсон учраас хариуцлагыг нь чангатгаж, ИТХ-ын төлөөлөгчдийн идэвхийг сайжруулах хэрэгтэй.
Нэгдүгээр сард Говь-Алтай аймагт дахин сонгууль явуулж, аймгийн ИТХ-аа байгуулсан нь бас л улс төржиж зарим нэр дэвшигч, зарим намыг бүртгэж аваагүйтэй холбоотой. Арай ч дахин санал хураалт явуулаагүй ч хуралдаж чадахгүй өдийг хүрсэн Завханы Түдэвтэй сум сонгуулийн нэгэн рекордыг эзэмшиж байх шиг.

0 Сэтгэгдэл