Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өлзийт сумын нөхөн сонгуульд АН ялжээ
Өвөрхангай аймгийн Өл­зийт сумын ИТХ-ын төлөө­лөгчийг сонгох нө­хөн сонгууль энэ сарын 5-нд болж АН-аас нэр дэвшсэн н.Дэжидмаа ялалт байгуулжээ. Өмнө нь ажиллаж байсан АН-ын төлөөлөгч нас барсан учир нэг суудалд нөхөн сонгууль явуулсан юм. Хэрэв энэ сонгуульд АН ялагдал хүлээсэн бол Засаг даргын суудал МАН-д очих нөхцөл үүсээд байсан гэдгийг Өвөрхангай аймгийн АН-ын дарга н.Мөнхжаргал хэлэв. Тодруулбал, сумын иргэдийн хурал 21 мандаттайгаас АН, МАН хоёрын суудлын тоо 10:10, МАХН нэг суудалтай байжээ. Ийн нөхөн сонгуульд ялалт байгуулснаар АН-ынхан бүрэн эрхийнхээ хугацаанд дэвшүүлсэн мөрийн хө­төлбөрөө үргэлжлүүлэн хэ­рэгжүүлэх боломжтой болж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан