Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
А.Нарантуяа: Байдал сайжирвал хяналтын цэгийг буулгана

Зүүн аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт гарсан олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлахын тулд нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлээд багагүй хугацаа өнгөрч буй. Нөгөөтэйгүүр, ОХУ-аас шаардлагатай вакцин хүлээн авснаас хойш шүлхий өвчний тархалт багасгаж байгаа гэсэн мэдээлэл ч гараад буй. Тиймээс нөхцөл байдал ямар байгаа болон цаг үеийн мэдээллийг нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяагаас тодрууллаа.
-Хотод шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс болгоомжлон Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Налайхын дөрөвдүгээр зөрлөг, Баянзүрх, Нисэх, Яармаг, Эмээлт, Баруун турууны товчоод гэсэн есөн цэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулсан. Өнөөдөр байдал ямар байна?
-Ер нь, шүлхий өвчний тархалт багасч байх шиг байна. Нийслэлийн хувьд вакцин ирэнгүүт Улаанбаатарын ойр орчимд нутагладаг малтай айлуудын бүх малыг вакцинжуулалтад хамруулан шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан. Байдал сайжирсан.
-Нийслэлийн хувьд хэдэн малыг вакцинжуулалтад хамруулсан бэ?
-Энэ сарын 1-нд БНХАУ-д үйлдвэрлэсэн мал, амьтны шүлхий өвчний эсрэг вакциныг хүлээн аваад маргааш орой нь 176 өрхийн 1879 үхэр, 2764 хонь, 3326 ямаа буюу нийтдээ 7869 толгой малд шүлхийгээс сэргийлэх вакцин хийсэн.
-Байдал сайжирч байгаа бол нийслэлийн ойр орчимд байгуулсан есөн цэгийг хэзээ буулгах уу?
-Хөдөө орон нутгаас ирж буй мэдээллээс хамаарна л даа. Ерөнхийдөө байдал гайгүй болсон гэвэл удахгүй буулгах байх аа.
-Гэхдээ буулгахаасаа өмнө давтан вакцинжуулалт хийнэ биз дээ?
-Тэгнэ. Вакцинжуулалтын ажлыг есөн дүүргийн гурван тосгоны мал эмнэлэг үйлчилгээний 21 байгууллагын малын эмч, мэргэжилтнүүд хийж байна. Давтан вакцинжуулалтад есөн дүүргийн гурван тосгоны 64611 үхэр, 134616 хонь, 99540 ямаа буюу нийтдээ 298767 толгой малыг хамруулах ёстой юм. Нэг ёсондоо, бэлтгэл ажлаа хангаж байна гэсэн үг.

0 Сэтгэгдэл