Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын бүлэг: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ ТББХ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 78 хувиар дэмжлээ Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ "Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Малчин, хоршоологчид мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр худалдан борлуулна Тойм: Өчигдөр /2026.11.17/ хуралдсан байнгын болон түр хорооны шийдвэрүүд  Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар шатахууны үнийг бууруулах, тогтворжуулах тооцооллыг танилцуулна Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1957 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон Монголын Чухал ашигт малтмалын ассоциаци, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль хамтран “Чухал ашигт малтмал боломж ба сорилт” сэдэвт дугуй ширээний уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад аж үйлдвэр, их сургууль, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн 60 орчим хүн оролцож, Монголын чухал ашигт малтмалын судалгаа, инновацын төвийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэв.

Уг үйл ажиллагаанд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийг төлөөлж, Үйлдвэрлэл, технологийн бодлогын газрын дарга Ч.Төгсбуян оролцож, “Чухал ашигт малтмалын стратеги” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Засгийн газрын 2007 оны 27-р тогтоолоор баталсан нийт 16 стратегийн ордын 6 нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн эзэмшилд байдаг.

Цаашид үнэ цэнийг нь өсгөх, хөрөнгө оруулалт татахын тулд олон улсын аргачлалын дагуу, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн байдлаар нарийвчилсан хайгуул хийхээр ажиллаж буй талаар танилцуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан