МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
Солонгосоос мөнгө олох бус “НОУ-ХАУ” сурч Монголдоо ажиллах нь чухал
УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй бүрэлдэхүүн БНСУ-д айлчилж буй. Айлчлалын хоёр дахь өдөр тэд Пусан хотод зочилж, манай улсаас ажиллаж амьдардаг 6000 гаруй иргэний төлөөлөлтэй уулзжээ. Уулзалтад УИХ-ын даргын Пусан дахь монголчуудтай хийсэн уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн О.Баасанхүү,УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа болон Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд нар байлцав. БНСУ-д нийт 26 мянга орчим монгол хүн ажиллаж, амьдарч байна. Харин 7785 орчим иргэн хууль бусаар ажилладаг гэх статистик дүн бий. Жил ирэх бүр хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо буурч байгаа нь сайшаалтай. УИХ-ын дарга уулзалтынхаа эхэнд хэлэхдээ, Солонгос улс бол бүс нутаг дахь Монгол Улсын ойрын түнш орны нэг. Солонгос дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахаар энд Хөдөлмөрийн яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам үйл ажиллагаа явуулж байна. Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамны зүгээс монгол иргэдэд виз өгөхийн тулд 7-14 сая төгрөгийн барьцаа хөрөнгө шаарддаг. Энэ асуудлыг айлчлалын хүрээнд хөндөж БНСУ-ын төр, засгийн удирдлагуудтай хэлэлцсэн гэв. Мөн БНСУ дахь монголчууд гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй гарч байгаа. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог. Тиймээс БНСУ-д сууж байгаа монгол иргэд хууль дүрмийг сайтар сахин биелүүлж амьдрах хэрэгтэйг санууллаа. Мөн хөдөлмөрч, бүтээлч монголчууд эх орондоо ирж, үйлдвэр байгуулж, экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх орондоо ирж ажиллахыг уриалав. Эх орондоо бүтээн байгуулалт хийх, үйлдвэр байгуулах иргэдийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх зэрэг бодлогыг хууль тогтоох дээд байгууллагаас шийдвэрлэх зорилготой байгааг З.Энхболд дуулгалаа.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:
Шинэчлэлийн Засгийн газар хүн амын хөгжлийн стратеги бодлогод голлон анхаарч байгаа. Өмнө нь хүн амыг дөрвөн бүлэгт хуваадаг байсан бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэмж, таван бүлэг болгосон. Хүний хөгжил, хамгааллын чиглэлээр олон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Жендерийн асуудал, хүн амын хөгжлийн стратегийн асуудлыг боловсруулж, батлуулах шатандаа яваа. Мөн БНСУ-д ажиллаж байгаа иргэддээ тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх боломж бүрдүүлсэн. Гадаад орнуудад 150 мянга орчим монгол иргэн амьдарч байна. Мөн гадаадын иргэнтэй гэр бүл болсон тэднээс гарсан хүүхдийн иргэншил, харьяаллын асуудал сүүлийн үед ихээр хөндөгдөх болсон нь эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага юм. Энэ чиглэлээр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв бодлого боловсруулж эхэлсэн бөгөөд Солонгосын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах болсноо мэдэгдлээ. Солонгост ажиллаж байгаа монголчууд зөвхөн байр авах мөнгөтэй болоод нутаг буцах бус, харин мөнгөөр хэмжишгүй үнэт капитал, “ноу-хау” технологи, арга ололтуудыг эх орондоо нэвтрүүлэх, сурсан мэдлэгээ хэрэгжүүлэх хэрэгтэйг уриалъя.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав:
Пусан хотод ажиллаж амьдарч байгаа та бүгд уулзалтад хүрэлцэн ирсэнд талархаж байна. УИХ-ын даргын БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд бид Пусан хот руу шууд нислэгтэй болох асуудлыг хэлэлцлээ. Мөн Солонгост ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн гэр бүлийнхэнд тулгардаг визний болон бусад асуудлыг шийдэж өгөх санал дэвшүүлсэн нь чухал. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Солонгост хөдөлмөр эрхэлж буй иргэдийг эх орондоо бүтээн байгуулалт хийх хэрэгтэй.
Энэхүү уулзалтын үеэр Пусан хотод ажиллаж, суралцаж байгаа монголчууд сонирхсон асуултаа асуусан юм. Иргэдийн хувьд визний асуудал, Пусан хотод нээхээр төлөвлөж буй Консулын газрын талаар лавлаж байлаа. Мөн уулзалтын үеэр таван жил БНСУ-д хууль бусаар ажиллаж байсан ч эх орондоо эргэн ирж мебель тавилгын үйлдвэр байгуулан амжилттай бизнес эрхэлж байгаа Н.Баттулга өөрийн туршлагынхаа талаар ярилаа. Тэрээр Солонгост 1999-2004 оны хооронд мебелийн үйлдвэрт ажиллаж байсан туршлагадаа тулгуурлаж Монголдоо үйлдвэр байгуулснаар одоо 13 хүний ажлын байр бий болгож, хийж бүтээж чадвал эх орондоо сайхан амьдрах бүрэн боломжтойг хэлсэн юм.

0 Сэтгэгдэл