Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
Ё.Гэрэлчулуун: Төрийн 56 үйлчилгээг энэ жил онлайнд шилжүүлнэ
Нийслэлийн төлөвлөлт, шинэ бүтээн байгуулалт болон өөрчлөлтийн талаар Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаас тодрууллаа.
-Ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд бүх үйлчилгээ, мэдээллийг гэрээсээ авдаг болно гэсэн. Өрөөнийх нь үүдэнд хүлээж суугаад ч авч чаддаггүй үйлчилгээг яаж цахимжуулах юм бэ?
-Ухаалаг Улаанбаатар төсөл 2020 он хүртэл хэрэгжих учраас маргааш л бүх зүйл өөрчлөгдөх юм биш. Нийслэлийн хувьд иргэдэд 548 төрлийн үйлчилгээ үзүүлдэг юм. Үүнээс бид эхний ээлжинд 56 үйлчилгээг онлайнаар олгодог болгох гэж байгаа. Үүний тулд интернэт орчин хэрэгтэй учраас нэгдсэн сүлжээнд холбогдоогүй бүх хороог шилэн кабелиар холбох ажил энэ онд төлөвлөсөн. Утасгүй интернэтийн орчин бий болгох гээд дэд бүтцийн асуудалд анхаарч байгаа. Нөгөө талаас төрийн үйлчилгээний давхардлыг арилгах, олон шат дамжлагыг нэгтгэх боломж эрэлхийлж байна. Жишээ нь, Нийслэлийн бүртгэлийн газар, хотын захиргааны үйлчилгээг нэгтгээд хороодын түвшинд олгодог болгохоор 20 төрлийн үйлчилгээг сонгосон. Энэ мэт алхам алхмаар иргэн рүү ойртож, цахимжуулах, шуурхай болгох хэрэгтэй гэж бид үзсэн юм. Мэдээж, зайлшгүй биечлэн авах шаардлагатай үйлчилгээг үлдээнэ.
-Хотын шинэ төв байгуулагдаад нүүхээр нийслэлийн захиргааны барилгуудыг яах бол. Худалдах, түрээслүүлэх байдлаар ашиглах уу?
-Хотын шинэ төвийн үнэ өртгийг одоогоор тодорхойлоогүй. Та бүхэн мэдэх байх, Солонгосын “Халла” гэдэг групп өөрийн хөрөнгөөр барих гэж байгаа. Тэр төлбөрийг гурван жилийн хугацаанд нийслэл өөрийн төсвөөр төлөх ёстой юм. Одоогийн байдлаар Солонгосын талаас төсвийн ерөнхий дүн ирчихсэн, түүнийг нягтлан шалгуулахаар Монголын санхүү, шинжилгээний байгууллагад хүргүүлсэн. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй учраас би тодорхой мэдээлэл хэлэх боломжгүй байна. Ерөнхийдөө, шинэ төв байгуулагдсанаар хотын мэдлийн есөн барилга суларч, хувьчлах юм. Ерөнхийлөгчийн зарлиг гарч Хангарьд ордныг хувьчлах ажлыг даалгасан. Үүнийг бид Засгийн газрын хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаатай уялдуулаад шийдвэрлэх болно. Тухай бүрт нь мэдээлэл өгье.
Нийслэлийн төлөвлөлт, шинэ бүтээн байгуулалт болон өөрчлөлтийн талаар Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаас тодрууллаа.-Ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд бүх үйлчилгээ, мэдээллийг гэрээсээ авдаг болно гэсэн. Өрөөнийх нь үүдэнд хүлээж суугаад ч авч чаддаггүй үйлчилгээг яаж цахимжуулах юм бэ?

0 Сэтгэгдэл