МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
Иргэдийн оролцоотой төсөв 535.8 тэрбум төгрөг хүрчээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан өчигдөр “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад оролцлоо. Улаанбаатар хотод энэ жил хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулсан юм. 2014 оны төсвийн зарцуулалтыг тун сайн болсон гэж үзэх гурван шалтгаан бий. Юун түрүүнд, амьдрах орчны зураглалыг хороо бүрээр нарийвчлан гаргажээ. Дэд бүтэц, зайлшгүй хэрэглээ, нийгмийн хэрэгцээ, тээвэр гэхчлэн олон үзүүлэлтээр хэмжүүр хийж зураглалаа боловсруулсан аж. Мөн эрүүл, аюулгүй байдлын индексийг улаан, ногоон, шар өнгөөр тодотгож эрсдэлийг тодорхойлсон байна. Гуравдугаарт, 152 хорооны иргэдээс төсвийн хөрөнгө юунд шаардлагатайг асууж төлөвлөсөн нь анхны бөгөөд хамгийн чухал ажил болжээ. Энэ жил хотын хэмжээнд 535.8 тэрбум төгрөг төсөвлөснөөс хагас нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдэгдэнэ. Нийслэлийн төсвөөс 210 тэрбум, дүүргийн хөрөнгө оруулалт 20 орчим тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангаас 48 орчим тэрбум төгрөг гаргах юм. Эдгээрийг бүтээн байгуулалтын салбараар ангилж үзвэл авто замд 40 орчим тэрбум, нийтийн тээвэрт 10.5 тэрбум, ногоон байгууламж хот тохижилтод зургаан тэрбум орчим төгрөг тусгажээ. “Бүтээн байгуулалтын цаг”-т танилцуулсан мэдээллээс онцлох ажлыг тоймлоё.
Иргэдээ орон сууцтай болгох шинэ боломж нээнэ
Энэ жил гэр хорооллыг тохилог орон сууцны хороолол болгох чиглэлээр цөөнгүй ажил өрнөнө. Азийн хөгжлийн банктай хамтарч баруун хойд болон зүүн хойд чигт хотын дэд төвүүд байгуулах төсөл эхлүүлж, 10 жил үргэлжлэхээр болсон. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт ирэх сараас эхлэх аж. АХБ-наас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажил. Хотыг олон төвтэй болгон хөгжүүлэх чиглэлээр хийх анхны ажил 2016 онд дуусна. Ханын материалд хотын захиргааны шинэ төв байгуулах нь зөвхөн удирдлага, захиргааг нүүлгэх төдий ажил биш. Түүнийг дагаад төвлөрөл, дэд бүтэц, үйлчилгээ шинээр бий болно. Ажил эхлээгүй байхад л тэр чигт хөрөнгө оруулалт татагдаад, идэвхжээд эхэллээ. Жишээ нь, хотын шинэ төвд ойрхон орон сууц гэж сурталчилж байгаа. Хамгийн том, хамгийн их хүн амтай СХД нь гэр хороолол төвлөрсөн, орон сууцжиж чадаагүй. Тиймээс гэр хорооллыг халах ажил одоо эхэлж байгаа бөгөөд нийслэлийн төсөвт 16.6 тэрбум төгрөг тусгажээ.
Иргэдээ орон сууцжуулах зорилтод нийслэлийн зүгээс шинэ бүтээгдэхүүн гаргая гэсэн саналтай байгаа. Хувийн хэвшил орон сууц бариад зарж байна. Түүнийг мөнгөтэй хүмүүс шууд худалдан авдаг, хөрөнгөтэй хүн үл хөдлөх хөрөнгөө барьцаалаад банкны зээлээр авдаг. Дараа нь, Засгийн газар Төрийн орон сууцны корпорац байгуулаад орон сууц нийлүүлж эхэллээ. Урьдчилгаа 30 хувийг төлөөд, орсны дараа жилд найман хувийн хүү төлж байна. Гурав дахь алхам нь, нийслэлийн хэмжээнд түрээсийн орон сууц хөтөлбөр эхлүүлсэн нь ахмадын орон сууц гэдгээр хүмүүс мэдэх юм. Харин одоо нийслэлийн ИТХ-аар хараахан хэлэлцэж эхлээгүй асуудал нь урьдчилгаа төлбөрөө цалингаасаа хуримтлуулах боломж. Урьдчилгаа төлөх бололцоогүй, барьцаалах үл хөдлөх хөрөнгөгүй, цалингаас өөр орлогогүй олон хүн бий. Тэд сарын цалингийнхаа 25-30 хувийг хуримтлуулаад явбал 3-5 жилийн дотор орон сууцанд орох бололцоотой болно. Үлдэгдэл мөнгөө графикаар барагдуулж дуусгах шинэ боломж юм. Гэвч иргэдээс судалгаа авч, илүү тодорхой зохицуулалтад оруулах нь зүйн хэрэг. 15309 га газарт 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэхээр болжээ. Гэхдээ гэрчилгээ олгохын өмнө тухайн газар нь төлөвлөлт, хот байгуулалтын ажил хийсэн байхыг шаардах гэнэ. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц, нийгмийн хэрэгцээнд ойрхон байж, иргэдийн таатай амьдран суух бололцоог хангасан газрыг л өмчлүүлэхээр тогтжээ. Энэ зарчмаа баримтлахгүй бол одоо гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа шиг маш их асуудал, чирэгдэл, ажил дагуулдаг аж.
Амьжиргаа сайжирч, амьдрал дэвжих нөхцөл бүрдүүлнэ
Цэцэрлэг, сургуулийн тоог нэмнэ. Дэлхийн банкны санхүүжилтээр шинэ стандарт, канад технологиор 17 цэцэрлэг ашиглалтад орно. Тус бүр 100 ортой гээд үзэхээр 1700 хүүхдийн цэцэрлэг нэмэгдэх нь. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гурван цэцэрлэг, гурван сургуулийн өргөтгөлийн ажил хийнэ. Үүнээс гадна бага сургууль, цэцэрлэгийн 16 цогцолбор байгуулах юм. Нэг жигүүрт нь цэцэрлэг, нөгөө жигүүртээ бага сургуультай байхаар зохион байгуулсан. Хүүхэд цэцэрлэгээ дүүргээд сургуульд орох болмогц шууд нөгөө жигүүртээ хичээллэдэг болгоно. Нийт 28 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ бүхний үр дүнд цэцэрлэг 6700 ороор, сургууль 10500 гаруй суудлаар нэмэгдэнэ гэж хотын дарга хэллээ. Бичил бизнес, жижиг дунд үйлдвэрийг дэмжих Бичил зээлийн сан байгуулна. Нэг хороонд 100 сая төгрөг байхаар тооцож 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Бичил зээл олгох журам боловсруулж байгаа гэнэ. Нийслэлчүүдийн маш их хүсэн хүлээж байгаа зүйл бол метро байгуулах ажил. УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд 2020 он гэхэд метро ашиглалтад оруулна гэж тусгасан. Барилгын ажил нь 2016 онд эхэлнэ. Одоо Н.Гантөмөр дарга хариуцаад япон мэргэжилтнүүдтэй хамт ажлын зураг, байгаль орчны үнэлгээг боловсруулж байгаа. Дөрвөн жилийн дотор бариад дууссаны дараа жилд 226 сая хүн тээвэрлэх хүчин чадалтай шугам нээнэ.
Түүнийг дагаад 160 мянган тогтвортой ажлын байр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Мөн татварын орлого жилд 230 сая ам.доллартай тэнцэх хэмжээгээр нэмэгдэнэ. Нийт үл хөдлөх хөрөнгийн өртөг нь 10 тэрбум ам.доллар гээд үзэхээр Оюу толгой, Таван толгойгоос ч илүү чухал капитал болох аж.

0 Сэтгэгдэл