Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
З.Болдбаатар: Оюутнууд энхийг сахиулах ажиллагаанд хамрагдах боломжтой
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатараас “Оюутан цэрэг” хөтөлбөрийн онцлог, давуу талын тухай цөөн асуултад хариу авлаа.
-Хөтөлбөрийн ач холбогдол, онцлогийг юу гэж харж байна вэ?
-Айл бүрт нэг оюутан байдаг гэдэг. Энэ ч утгаараа эцэг эхчүүд хүүхдээ оюутан насанд нь цэргийн алба хаалгачих юмсан гэсэн бодолтой байгаа. Энэ талын нийгмийн захиалга ч бий. Энэ ч утгаараа айл өрх бүрийг хамрах хамгийн онцлогтой хөтөлбөр. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийн хүсэлтээр оюутнуудаа суралцах хугацаанд нь алба хаах боломжийг нь бүрдүүлж, энэ талын хууль эрхзүйн орчныг ч бий болголоо. Ач холбогдлын хувьд эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна батлан хамгаалахын салбарын бие бүрэлдэхүүний тоо ч өсөн нэмэгдэнэ. Энэ хөтөлбөрийг цэргийн баярын өдөр баталж байгаа нь баяртай, бэлгэдэлтэй үйл явдал.
-Эхний ээлжинд 500 оюутан хамруулна гэсэн. Нийт 90 мянга орчим эрэгтэй оюутан байгаа болохоор энэ тоо арай бага санагдах юм?
-Төрийн албанд хүчин зүтгэх хүн бүр цэргийн алба хаах шаардлагатай байдаг. Оюутнуудын хувьд 4-6 жилийг сурч боловсроход зарцуулдаг учир хөтөлбөр боловсруулан алба хаалгаж байгаа нь тэдэнд давуу тал болохоос гадна хугацаа хэмнэх боломж олгож буй хэрэг. 500 оюутан гэдэг өнөөгийн нөхцөл боломждоо тааруулан сонгосон тоо. Гэхдээ жил бүр 500 оюутан хамруулаад байхгүй. Цаашид энэ тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хамрах хүрээ нь өргөжинө гэсэн үг.
-Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломжтой гэсэн. Энэ тухай дэлгэрүүлбэл?
-Энхийг сахиулах ажиллагаанд хамрагдах бүрэн боломжтой. Бид энэ талаар холбогдох албаны хүмүүстэй зөвшилцөн боломжтой гэдгийг тогтоосон. Гэхдээ энхийг сахиулах ажиллагаанд ч алба хаахад ч хамгийн чухал зүйл нь эрүүл мэнд. Оюутан юуны өмнө цэргийн ерөнхий эрдмийн хичээлийг сургуульдаа судалж хоёр кредит үнэлгээгээ хангасан байх ёстой. Үүний дараа хамгийн чухал шалгуур болох эрүүл мэндээр тэнцсэн бол энхийг сахиулах ажиллагаанд хамрагдах бүрэн боломжтой.
-Хугацаат цэрэг сар болгон төрийн сангаас цалин, тэтгэмж авдаг. Оюутан цэргүүд ч үүнд хамрагдах уу?
-Хамрагдана. Оюутан цэрэгт ч ялгаагүй хугацаат цэргийн албан хаагчдад үйлчилдэг бүхий л хууль, эрхзүйн актуудад үйлчилнэ. Цалин хөлс, тэтгэмж гээд бүхнийг авна. Тэр ч бүү хэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд албаа сайн хаавал өөрийн хүслээр цэргийн сургуульд ч орох боломжтой.
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатараас “Оюутан цэрэг” хөтөлбөрийн онцлог, давуу талын тухай цөөн асуултад хариу авлаа.-Хөтөлбөрийн ач холбогдол, онцлогийг юу гэж харж байна вэ?

0 Сэтгэгдэл