Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Г.Бадамрагчаа: Суллагдсан ч намайг ямар учраас шалгаж байсныг ойлгоогүй
Төр эргүүлэх хуйвалдаан зохион байгуулахыг завдсан гэсэн үндэслэлээр хоёр жил гаруй хугацаанд шалгагдаж, гурван сар хоригдоод саяхан цагаадсан найруулагч Г.Бадамрагчаа хэвлэл мэдээлэлийнхэнд хандлаа. Тэрээр хууль хяналтын байгууллагаар шалгуулж байхад зүй бусаар харилцаж, хийгээгүй хэргийг нь хүлээлгэх гэж улайрч байсан хоёр байцаагчийг АТГ, ТЕГ, УПЕГ-аар шалгуулахаар өргөдлөө өгснөөс гадна уран бүтээлийнх нь талаар шударга бус шийдвэр гаргасан ССАЖЯ-нд ч гомдол гаргажээ. “Цагдаагийн тангараг”, “Үнсэлт” зэрэг уран сайхны киноны найруулагчаар ажиллаж байсан түүнээс эдгээр асуудлын талаар тодрууллаа.
-Таны хэрэг нэгэнт цагаадсан. Гэтэл одоо дахиад шүүх прокурорын газраар явах болсон шалтгаанаа ярихгүй юу?
-Хоёр жилийн өмнөөс намайг төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж үзэж, ТЕГ-аас баривчилж, мөрдөж шалгаад Ганц худагт гурван сар хорьсон. Ер нь, хоёр жилийн хугацаанд нэлээд зовоолоо. Өнгөрсөн сарын 28-нд болсон шүүх хурлаар хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгасан. Энэ бол эхнээсээ зохиомол, гүжир гүтгэлэгийн чанартай хэрэг байсан. Тиймээс би Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт өргөдөл гаргаж байна. Өргөдлийн утга нь энэ зохиомол хэргийг надад тулгаж байх явцдаа мөрдөн байцаагч Энхтөр, Цогтбаатар нар Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Үндсэн хууль гэх мэтчилэн хууль тогтоомж зөрчиж, дарамталж, зовоож янз бүрийн аргаар мэдүүлэг авч байсныг шалгуулах зорилготой. Би өргөдлөө чимээгүйхэн аваачаад өгчихөж болох байсан ч дээрх хоёр хүн яахаас ч буцахгүй учраас сэрэмжилж ийм алхам хийхэд хүрлээ. Энэ өргөдлийг гаргаснаар миний амь нас, гэр орны аюулгүй байдалд заналхийлэл учрахыг үгүйсгэхгүй.
-Гомдол гаргасан энэ хоёр хүний эсрэг баримт нотолгоо танд бий юу?
-Хоёр жилийн хугацаанд энэ хүмүүсийг хэн бэ гэдгийг мэдсэн. Намайг яаж дарамталж байснаар нь ямархуу байдлаар ажлаа хийдэг гэдгийг ч мэддэг болсон. Хүний мууг үзэх гэсэндээ биш иймэрхүү арга ажиллагаатай нөхдүүд хуулийн байгууллагад байх ёсгүй гэж үзсэн учраас шалгуулахыг хүсч байгаа юм. Ийм хүмүүс цаашид над шиг олон хүнийг хэлмэгдүүлж магадгүй.
-Тэд таныг хэрхэн дарамталдаг байсан талаар ярьж болох уу?
-Байнга буу тулгаж, мэдүүлэг авч байсан. Надтай хамт шалгуулж байсан О.Цэнгэлийг бол хөдөө хээр аваачиж цаазлана гэж сүрдүүлж, толгойд нь буу тулгаж хий буудсан гэж ярьдаг.
-Одоо бол та шүүхээр гэм буруугүйгээ тогтоолгочихсон. Гэсэн атал дарамт шахалт ирсээр байгаа гэв үү?
-Нууцалсан дугаараас залгаж, утас чагнаж байна. Үүнийг шалгуулахаар хүсэлт өгсөн. Удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.
-Ер нь, хүний санаанд оромгүй хэргээр шалтаглан хоёр жил таныг шалгасан явдлыг олон нийт одоо хүртэл сайн ухаж ойлгохгүй байгаа. Та яагаад өмнө нь энэ тухай олон нийтэд тайлбарлаагүй юм бэ?
-Би хэдий суллагдчихаад байгаа ч ямар учраас тэгж шалгасныг одоо хүртэл ойлгоогүй. Миний хийсэн “Цагдаагийн тангараг 2” кинотой ч нэлээд холбосон. Тэр киноны бэлтгэл ажлыг бараг л төр эргүүлэх сургуулилалт хийж байсан утгатай юм болгочихсон. Хэвлэл мэдээллээр бол намайг янз бүрээр л бичсэн. Энэ бүхнийг би хөндлөнгөөс харж байсан ч хэргийг маш нууц гэсэн учир олонд мэдээлээгүй юм. Хэрэв олон нийтэд мэдээлвэл улсын нууц задруулсан хэргээр шүүхэд татна гэсэн байдлаар хандаж байсан. Тиймээс амаа үдүүлчихсэн юм шиг явсаар ирлээ. Одоо бол цагаадаад, хэрэг хийгээгүй нь нотлогдсон шүү дээ.
-Энэ хэрэгт холбогдохоос өмнө нэг том төсөл авахаар шалгарсан ч хоригдож байгаа гэдэг шалтгаанаар хасагдсан гэсэн. Тэр юу болсон бэ?
-2012 онд БСШУЯ-наас түүхэн киноны зохиол шалгаруулах уралдаан зарласан юм. Би яг тавдугаар сарын 7-ны өдөр “Модун Шаньюй” киноныхоо материалыг тэнд өгчихөөд явж байгаад баригдаж, Ганц худагт гурван сар хоригдсон. Энэ хугацаанд нөгөө уралдаанд манай кино шалгараад, 220 сая төгрөгийн тэтгэлэг улсаас авахаар болсон юм билээ. Ингээд тухайн үед сайд байсан Ё.Отгонбаярын тушаал гарсан байдаг. Гэтэл би наймдугаар сарын 6-нд батлан даалтад гарч ирээд л уралдаанд шалгарснаа мэдсэн. Ингээд хөөцөлдөөд явахад БСШУЯ биш ССАЖЯ болж, хариуцсан яам хөл толгой нь мэдэгдэхгүй болсон. Тэр үед надад “Хариуцсан газрын дарга чинь томилогдоогүй байна. Томилогдохоор наад асуудлаа ярь гэсэн. Улмаар Н.Оргил гэгч үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байхаар нь түүнтэй очиж уулзсан. Гэтэл тэр “Чи гэмт хэрэгт холбогдсон юм байгаа биз дээ. Юу яриад байгаа юм. Энэ тендер хүчингүй” гэсэн хариулт өгсөн. Шүүхээс намайг гэм буруутайг тогтоогоогүй байхад ингэж хандаж, тендерт ялсныг маань хүчингүй болгосон нь юу гэсэн үг вэ. Хэрэг маань хэрэгсэхгүй болчихоод байхад шүү дээ.
Энэ тухай бодоод байхад 220 сая төгрөгийн төлөө зохиомол хэрэг үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ тендерийн шийдвэрийг хэн, хэзээ хүчингүй болгочихов. Тэр төсөвлөгдсөн 220 сая төгрөг хаачив гэдэг асуудлаар мөн АТГ, ШӨХТГ, ССАЖ-ын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, шинээр томилогдсон газрын дарга нарт албан ёсоор хариу өгнө үү гэсэн хүсэлт явуулсан.
ene neg erguu um odoo bolimoor um eniig hen tooj ***** um be chaavaas ooriigoo od bolgoh gej yadtsan um nairuulagchaa hatdaaa
Төр эргүүлэх хуйвалдаан зохион байгуулахыг завдсан гэсэн үндэслэлээр хоёр жил гаруй хугацаанд шалгагдаж, гурван сар хоригдоод саяхан цагаадсан найруулагч Г.Бадамрагчаа хэвлэл мэдээлэлийнхэнд хандлаа. Тэрээр хууль хяналтын байгууллагаар шалгуулж байхад зүй бусаар харилцаж, хийгээгүй хэргийг нь хүлээлгэх гэж улайрч байсан хоёр байцаагчийг АТГ, ТЕГ, УПЕГ-аар шалгуулахаар өргөдлөө өгснөөс гадна уран бүтээлийнх нь талаар шударга бус шийдвэр гаргасан ССАЖЯ-нд ч гомдол гаргажээ. “Цагдаагийн тангараг”, “Үнсэлт” зэрэг уран сайхны киноны найруулагчаар ажиллаж байсан түүнээс эдгээр асуудлын талаар тодрууллаа. -Таны хэрэг нэгэнт цагаадсан. Гэтэл одоо дахиад шүүх прокурорын газраар явах болсон шалтгаанаа ярихгүй юу?
-Хоёр жилийн өмнөөс намайг төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж үзэж, ТЕГ-аас баривчилж, мөрдөж шалгаад Ганц худагт гурван сар хорьсон. Ер нь, хоёр жилийн хугацаанд нэлээд зовоолоо. Өнгөрсөн сарын 28-нд болсон шүүх хурлаар хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгасан. Энэ бол эхнээсээ зохиомол, гүжир гүтгэлэгийн чанартай хэрэг байсан. Тиймээс би Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт өргөдөл гаргаж байна. Өргөдлийн утга нь энэ зохиомол хэргийг надад тулгаж байх явцдаа мөрдөн байцаагч Энхтөр, Цогтбаатар нар Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Үндсэн хууль гэх мэтчилэн хууль тогтоомж зөрчиж, дарамталж, зовоож янз бүрийн аргаар мэдүүлэг авч байсныг шалгуулах зорилготой. Би өргөдлөө чимээгүйхэн аваачаад өгчихөж болох байсан ч дээрх хоёр хүн яахаас ч буцахгүй учраас сэрэмжилж ийм алхам хийхэд хүрлээ. Энэ өргөдлийг гаргаснаар миний амь нас, гэр орны аюулгүй байдалд заналхийлэл учрахыг үгүйсгэхгүй.
-Гомдол гаргасан энэ хоёр хүний эсрэг баримт нотолгоо танд бий юу?
-Хоёр жилийн хугацаанд энэ хүмүүсийг хэн бэ гэдгийг мэдсэн. Намайг яаж дарамталж байснаар нь ямархуу байдлаар ажлаа хийдэг гэдгийг ч мэддэг болсон. Хүний мууг үзэх гэсэндээ биш иймэрхүү арга ажиллагаатай нөхдүүд хуулийн байгууллагад байх ёсгүй гэж үзсэн учраас шалгуулахыг хүсч байгаа юм. Ийм хүмүүс цаашид над шиг олон хүнийг хэлмэгдүүлж магадгүй.
-Тэд таныг хэрхэн дарамталдаг байсан талаар ярьж болох уу?
-Байнга буу тулгаж, мэдүүлэг авч байсан. Надтай хамт шалгуулж байсан О.Цэнгэлийг бол хөдөө хээр аваачиж цаазлана гэж сүрдүүлж, толгойд нь буу тулгаж хий буудсан гэж ярьдаг.
-Одоо бол та шүүхээр гэм буруугүйгээ тогтоолгочихсон. Гэсэн атал дарамт шахалт ирсээр байгаа гэв үү?
-Нууцалсан дугаараас залгаж, утас чагнаж байна. Үүнийг шалгуулахаар хүсэлт өгсөн. Удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.
-Ер нь, хүний санаанд оромгүй хэргээр шалтаглан хоёр жил таныг шалгасан явдлыг олон нийт одоо хүртэл сайн ухаж ойлгохгүй байгаа. Та яагаад өмнө нь энэ тухай олон нийтэд тайлбарлаагүй юм бэ?
-Би хэдий суллагдчихаад байгаа ч ямар учраас тэгж шалгасныг одоо хүртэл ойлгоогүй. Миний хийсэн “Цагдаагийн тангараг 2” кинотой ч нэлээд холбосон. Тэр киноны бэлтгэл ажлыг бараг л төр эргүүлэх сургуулилалт хийж байсан утгатай юм болгочихсон. Хэвлэл мэдээллээр бол намайг янз бүрээр л бичсэн. Энэ бүхнийг би хөндлөнгөөс харж байсан ч хэргийг маш нууц гэсэн учир олонд мэдээлээгүй юм. Хэрэв олон нийтэд мэдээлвэл улсын нууц задруулсан хэргээр шүүхэд татна гэсэн байдлаар хандаж байсан. Тиймээс амаа үдүүлчихсэн юм шиг явсаар ирлээ. Одоо бол цагаадаад, хэрэг хийгээгүй нь нотлогдсон шүү дээ.
-Энэ хэрэгт холбогдохоос өмнө нэг том төсөл авахаар шалгарсан ч хоригдож байгаа гэдэг шалтгаанаар хасагдсан гэсэн. Тэр юу болсон бэ?
-2012 онд БСШУЯ-наас түүхэн киноны зохиол шалгаруулах уралдаан зарласан юм. Би яг тавдугаар сарын 7-ны өдөр “Модун Шаньюй” киноныхоо материалыг тэнд өгчихөөд явж байгаад баригдаж, Ганц худагт гурван сар хоригдсон. Энэ хугацаанд нөгөө уралдаанд манай кино шалгараад, 220 сая төгрөгийн тэтгэлэг улсаас авахаар болсон юм билээ. Ингээд тухайн үед сайд байсан Ё.Отгонбаярын тушаал гарсан байдаг. Гэтэл би наймдугаар сарын 6-нд батлан даалтад гарч ирээд л уралдаанд шалгарснаа мэдсэн. Ингээд хөөцөлдөөд явахад БСШУЯ биш ССАЖЯ болж, хариуцсан яам хөл толгой нь мэдэгдэхгүй болсон. Тэр үед надад “Хариуцсан газрын дарга чинь томилогдоогүй байна. Томилогдохоор наад асуудлаа ярь гэсэн. Улмаар Н.Оргил гэгч үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байхаар нь түүнтэй очиж уулзсан. Гэтэл тэр “Чи гэмт хэрэгт холбогдсон юм байгаа биз дээ. Юу яриад байгаа юм. Энэ тендер хүчингүй” гэсэн хариулт өгсөн. Шүүхээс намайг гэм буруутайг тогтоогоогүй байхад ингэж хандаж, тендерт ялсныг маань хүчингүй болгосон нь юу гэсэн үг вэ. Хэрэг маань хэрэгсэхгүй болчихоод байхад шүү дээ.
Энэ тухай бодоод байхад 220 сая төгрөгийн төлөө зохиомол хэрэг үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ тендерийн шийдвэрийг хэн, хэзээ хүчингүй болгочихов. Тэр төсөвлөгдсөн 220 сая төгрөг хаачив гэдэг асуудлаар мөн АТГ, ШӨХТГ, ССАЖ-ын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, шинээр томилогдсон газрын дарга нарт албан ёсоор хариу өгнө үү гэсэн хүсэлт явуулсан.
0 Сэтгэгдэл
2014.03.19




















