Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
Жингийн илүүдэлтэй цагдаагийн алба хаагчид сургалтад хамрав
ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшинг тодорхойлж, хэт таргалалттай алба хаагчдыг сургалтад хамруулж байна.
Тодруулбал, төв орон нутгийн цагдаа дотоодын цэргийн 64 байгууллагын 6285 алба хаагчийг судалгаанд хамруулж биеийн жингийн индексийг гаргажээ. Улмаар жингийн илүүдэлтэй 1384 алба хаагчийг бие бялдрын зөв хөгжил олгох сургалтад хамруулж байна. Цаашид цагдаагийн байгууллагаас бие бялдрын бэлтгэл хангах, цэрэгжилт, галт зэвсэгтэй зөв харьцах, тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадвар олгох, бие хамгаалах, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр биеэ хөгжүүлэх, тэсвэр, уян хатан байдлыг хөгжүүлэх сургалтыг уламжлал болгон явуулах ба сургалтыг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор гадны сургагч багш урихаар төлөвлөжээ.
Мөн бие бялдрын норматив хангасан, зохиогдсон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдад “Албаны спортын зэрэг” олгох журмыг боловсруулж болзол хангасан алба хаагчдад спортын зэргийн тэмдэг олгож эхэлжээ.
ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшинг тодорхойлж, хэт таргалалттай алба хаагчдыг сургалтад хамруулж байна.Тодруулбал, төв орон нутгийн цагдаа дотоодын цэргийн 64 байгууллагын 6285 алба хаагчийг судалгаанд хамруулж биеийн жингийн индексийг гаргажээ. Улмаар жингийн илүүдэлтэй 1384 алба хаагчийг бие бялдрын зөв хөгжил олгох сургалтад хамруулж байна. Цаашид цагдаагийн байгууллагаас бие бялдрын бэлтгэл хангах, цэрэгжилт, галт зэвсэгтэй зөв харьцах, тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадвар олгох, бие хамгаалах, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр биеэ хөгжүүлэх, тэсвэр, уян хатан байдлыг хөгжүүлэх сургалтыг уламжлал болгон явуулах ба сургалтыг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор гадны сургагч багш урихаар төлөвлөжээ.
Мөн бие бялдрын норматив хангасан, зохиогдсон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдад “Албаны спортын зэрэг” олгох журмыг боловсруулж болзол хангасан алба хаагчдад спортын зэргийн тэмдэг олгож эхэлжээ.
0 Сэтгэгдэл























