Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Тэгшбаяр: Уранаа ашиглаад дэлхийтэй өрсөлдөх нь зүйтэй

Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газраас өнөөдөр хэвлэл мэдээллийнхнийг хамруулсан “Цөмийн технологи-Дэлхий ертөнц” сэдэвт семинарыг Төрийн ордонд зохион байгууллаа.

 Уг семинараар цөмийн технологийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн цаашдын чиг хандлагын талаар танилцуулсаны зэрэгцээ олон нийтийн дунд яригдсаар байгаа зарим нэг зөрүүтэй ойлголтод тайлбар өглөө. Манай улс цөмийн технологийн салбарыг 50 гаруй жилийн өмнөөс хөгжүүлсэн бөгөөд голчон хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхай, хүнс, шинжлэх ухааны салбарт энэ технологийг ашиглаж ирсэн. Хамгийн сүүлийн жишээг дурдахад, Улсын нэгдүгээр төв эмнэлэг цөмийн оношилгооны аппараттай болсон явдал юм. Өнөөдрийн байдлаар, ураны ордын хайгуул судалгааны ажил нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг хамарсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн үр ашигтай 90 гаруй мянган тонн геологийн нөөцийг Улсын эрдэс баялгийн санд бүртгэж авснаар улсын хэмжээнд 12 ордын эдийн засгийн үр ашигтай 140 гаруй мянган тонн геологийн нөөцтэй болжээ. Ингэснээр тогтоогдсон геологийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орж ирсэн аж. Мөн 100 гаруй илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэг, цацраг идэвхит гажилт илрүүлж, 1,4 сая тонн ураны таамаг нөөцийг тогтоожээ.

Ийнхүү манай улс ураны нөөц ихтэй байгаа нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татахын зэрэгцээ нөгөөтэйгүүр ард иргэдийн дунд таамаг яриа цөөнгүй гарах болсон. Энэ талаар Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяраас тайлбар хүсэхэд, “Ураныг ашиглана гэдэг бусад металлыг ашиглахтай яг адил ойлголт. Ураныг тогтоосон горим стандартынх  нь дагуу хяналттай ашиглахад асуудалгүй. Бид дэлхийгээс хоцрохгүйн тулд уранаа ашиглаад өрсөлдөх нь зүйтэй” гэсэн юм. Өнөөдөр манай улс ураны хайгуулын эрхтэй 70 орчим компани байдаг бол ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй ганц ч компани байдаггүй юм байна. Түүнчлэн сүүлийн үед иргэдийн дунд цөмийн хаягдлыг нутагтаа булшлах гэнэ гэсэн яриагүй гарсаар байгаа. Энэ асуудалд Н.Тэгшбаяр дарга “Манай улс энэ талын бодлогоо зарласан. Цөмийн хаягдал булшлах тухай яриа байхгүй” гэсэн тайлбар өглөө.

Цөмийн энергийн газар хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу эх орны болон импортын гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, ундны усанд цацрагийн аюулгүйн шинжилгээ хийж, улсын байцаагчийн дүгнэлт гарган цацрагийн хяналт тавьдаг. Тус газраас хийж буй хяналт шалгалт, аюулгүй ажиллагааны сургалт, хууль тогтоомж сурталчлах ажлын хүрээнд өмнөх онуудтай харьцуулахад зөрчлийн тоо буурч, цацрагийн үүсгүүр ашиглаж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын соёл дээшилсэн байна. Энэхүү семинарт Нэгдүгээр эмнэлэг, Мал эмнэлгийн хүрээлэн, Хавдар судлалын үндэсний төв, “Арева” групп”, “Мон-Атом” ХХК зэрэг цөмийн технологийг үйл ажиллагаанд ашигладаг байгууллагын төлөөлөл оролцож, байгууллагынхаа талаар товч мэдээлэл хийв.

0 Сэтгэгдэл
Хэнтэй өрсөлдөнө гэнээ. Юу хэлж бичиж байгаагаа тоймлож багцаалдаж байгаа бол уу. Оюу, эрдэнэ, олон толгойнуудаа яаж ашиглаж бусдын хоол болгож байгаагаа мэдэхгүй хүн их олон байнаа.
Demjij bn... Mongolchuud Uran-aa ashiglaj huchtei uls boloh heregtei... Aliin bolgon teneg mangaraaraa gaihuulj yavah vee...
aa
shaal demii yum... tsuuhun heden hunee uranaar horduulaad alaad hayachihval ene Mongold chin hen uldeh yum be....?
дэмжихгүй байна
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан