Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
ПАРВАТИ ОМАНАКУТТАН: ХҮЧИРХИЙЛЛИЙГ НУУН ДАРАГДУУЛАХЫН ОРОНД ИЛ ГАРГАЖ ТЭМЦ
Хүчирхийллийн эсрэг монгол эмэгтэйчүүдтэй дуу хоолойгоо нэгтгэхээр манай улсад ирээд буй Энэтхэгийн сайхан бүсгүй Парвати Оманакуттантай ярилцлаа. 2008 оны Дэлхийн мисс тэмцээний дэд мисс өргөмжлөлтэй, дуучин, жүжигчин энэ бүсгүй “Андра модель” агентлагийн захирал, мисс Х.Бадамгэрэлийн урилгаар ирсэн бөгөөд өнөөдөр VLVT клубт болох хандивын хүлээн авалтад оролцох аж. Хандивын энэ арга хэмжээнээс олсон бүх орлогыг хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэд тусламж болгон өгөх юм байна.
-Хүчирхийллийн эсрэг энэ аянд яагаад нэгдэх болов. Тэр тусмаа Монголд?
-Энэ аяны гол зорилго бол эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, цаашид ийм асуудал гарахгүй байх ямар нэгэн гарц, шийдэл олох. Хүчирхийллийн хэрэг ганцхан Монголд биш манай улсад ч газар аваад байна. Тийм учраас эмэгтэйчүүдийн эрхийн талаар дуу хоолойгоо нэгтгэн, хүчирхийлэлд өртөхгүй байх арга замыг хамтдаа хайхаар Монголд ирсэн. Эндээс олж авсан мэдээлэл, танай туршлагаас Энэтхэгт очоод бусдадаа хуваалцах бодолтой байна.
-Энэ аянд таны гүйцэтгэх үүрэг юу байх вэ?
-Би дуучин, жүжигчин хүн. Олны өмнө байдаг хүн учраас бусдад өөрөөрөө л үлгэр дуурайлал болохыг хичээнэ. Одод ингэж тэмцэж байгаа бол бид ч бас оролцох ёстой юм байна, дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг эмэгтэйчүүддээ өгөхийг хүсч байна.
-Хүчирхийллийн эсрэг энэ аянд цаашид оролцсоор байх уу. Монголчуудад хандаж юу хэлэх вэ?
-Энэ аян ганц өнөөдрөөр дуусахгүй. Цаашид ч энэ асуудлын талаар бид ярьсаар байх болно. Зөвхөн ярих ч биш олон нийтийг, хүүхэд залуусыг хүчирхийллийн эсрэг идэвхтэй тэмцээсэй гэж хүсэх байна.
Хамгийн гол нь, хэрэв хүчирхийлэлд өртсөн хүн байгаа бол түүнийгээ битгий нуу, гадагш нь гаргаж, дуу хоолойгоо илэрхийл гэж хэлмээр байна. Тэгж байж таныг хүчирхийлэлд өртсөн гэдгийг мэднэ шүү дээ. Охид бүсгүйчүүд маань дуу хоолойгоо илэрхийлээд эхэлвэл бид энэ хэргээс нэг нэгнээ хамгаалж чадна. Сүүлийн нэг сарын хугацаанд Монголд маш олон эмэгтэй, бас хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн гэдэг судалгаа би харсан. Тиймээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсоосой. Тэднийг хамгаалах хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөөч гэж хүсмээр байна.
Хүчирхийллийн эсрэг монгол эмэгтэйчүүдтэй дуу хоолойгоо нэгтгэхээр манай улсад ирээд буй Энэтхэгийн сайхан бүсгүй Парвати Оманакуттантай ярилцлаа. 2008 оны Дэлхийн мисс тэмцээний дэд мисс өргөмжлөлтэй, дуучин, жүжигчин энэ бүсгүй “Андра модель” агентлагийн захирал, мисс Х.Бадамгэрэлийн урилгаар ирсэн бөгөөд өнөөдөр VLVT клубт болох хандивын хүлээн авалтад оролцох аж. Хандивын энэ арга хэмжээнээс олсон бүх орлогыг хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэд тусламж болгон өгөх юм байна. -Хүчирхийллийн эсрэг энэ аянд яагаад нэгдэх болов. Тэр тусмаа Монголд?

0 Сэтгэгдэл